Sunday, July 23, 2017

"Кубок Байкала" Олон улсын Го-гийн тэмцээн

2017 оны 7-р сарын 13-19 өдрүүдэд Байгаль нуурын эрэг дээрх Лемасово цогцолборт "Кубок Байкала" Олон улсын Го-гийн тэмцээн болж өндөрлөлөө. Манай улсаас 13 тамирчин 12 дэмжигчийн хамтаар амжилттай оролцож 1 алт, 1 мөнгөн медалийн эзэд боллоо.









Үндсэн төрөл
1-р байр Сергей Павлов (Магадан, ОХУ)
2-р байр Ц.Сансар (Монгол)
3-р байр Витали Раднаев (Улан-Удэ, ОХУ)
4-р байр Ц.Оюутбилэг  (Монгол)
6-р байр Ц.Төгсбилэгт (Монгол)



Рапид төрөл
1-р байр Ц.Оюутбилэг  (Монгол)
2-р байр Сергей Павлов (Магадан, ОХУ)
3-р байр Витали Раднаев (Улан-Удэ, ОХУ)
5-р байр Ц.Төгсбилэгт (Монгол)
12-р байр Ц.Сансар (Монгол)


Хос тоглолт

1-р байр Клочихина Валерия, Клочихин Максим
2-р байр Сабирова Татьяана, Безрукин Андрей
3-р байр Устюжина Мария, Павлов Сергей
4-р байр Номин-Эрдэнэ, Сансар
5-р байр Этүгэн, Төгсбилэгт
8-р байр Хандсүрэн, Оюутбилэг


Monday, July 3, 2017

Дунд Лигийн Чансаат тогтоох Зуны тэмцээний рейтинг


Дунд Лигийн Чансаат тогтоох Зуны тэмцээний дүн

Дунд Лигийн Чансаат тогтоох Зуны тэмцээн дүнгээ гаргалаа. Уг тэмцээнд 10 тамирчин оролцсоноос 
1-р байр Б.Этүгэн
2-р байр Ш.Баяржаргал
3-р байр Б. Анир нар медалийн болзол хангалаа.

Мөн Эрдэнэсүх, Номин-Эрдэнэ.Г нар сайн тоглож 3 хожил авсан байна. Дунд Лигт түрүүлсэн Б.Этүгэн Дээд Лигийн 2017 оны сүүлийн хагасын тэмцээнд оролцох юм




Tuesday, June 27, 2017

Дээд Лиг 2017 эхний хагасын дүн, рейтингийн өөрчлөлт

Дээд Лигийн 2017оны эхний хагаст 11 тамирчин тодорхой хэмжээний тоглолтууд хийж дүнгээ гаргалаа. Мөн тухайн тамирчны тоглолт бүрт рейтинг тооцож шинэчлэв.

1. Сансар  8.08 оноо
2. Оюутбилэг  5.07 оноо
3. Тунгалаг  5.05 оноо
4. Ямада 4.06 оноо
5. Золжаргал 2.05
6. Оюунболд 1.06
7. Долгорсүрэн 1.04
8. Кикүчи 1.03
9. Төгсбилэгт 1.02
10. Хатанбаатар 0.05
11. Баттулга 0.05

Рейтингийн өөрчлөлт

Сансар  +24.5=2046
Оюутбилэг  -2.6=1960
Тунгалаг  +33.2=1896
Ямада +44.8=1722
Золжаргал -1.4=1748
Оюунболд -26=1704
Долгорсүрэн  -12.2=1807
Кикүчи -10.6=1746
Төгсбилэгт +2=1830
Хатанбаатар -28.4=1688
Баттулга -31.4=1686


Monday, June 26, 2017

Дунд Лигийн Чансаа тогтоох ЗУНЫ (2017) тэмцээн зарлаж байна

7-р сарын 1 бямба гарагт 10 цагаас Гокали клубын байранд зохиогдоно. 1к-5к зэрэгтэй тамирчид  болон Доод Лигийн Зуны тэмцээн эхний 3 байранд орсон тамирчид бүртгүүлнэ үү... Утас 91690151

Журам:
Макмахон системээр 5 өрөг 0 оноотойгоор тоглоно. А зэрэглэлийн, рейтинг тооцох, кюү ахиулах боломжтой. Доор комментоор, утсаар, биеэр ирж бүртгүүлнэ үү. Гокали клубын байр Тэнгис кинотеатрын эсрэг талд Бишрэлт зочид буудлын хойно Дипломатын 95 байрны 77 тоот.

1-р байр Алтан медаль
2-р байр Мөнгөн медаль
3-р байр Хүрэл медаль

Оролцох тамирчид 9:30-9:50 цагийн хоооронд хүрэлцэн ирээрэй тэмцээн яг 10 цагт эхэлнэ...5 өрөг тоглоно...хэрэв хоцорч ирэхээр бол ирж яваагаа утсаар мэдэгдвэл програмд нэрийг нь оруулах боломжтой...нэгэнт бүх нэр программд ороод тэмцээн эхэлсний дараа нэр нэмж оруулах боломжгүй байдгийг анхаарна уу
10:00-11:15 1-р өрөг
11:15-12:30 2-р өрөг
12:30-13:30 Цайны цаг
13:30-14:45 3-р өрөг
14:45-16:00 4-р өрөг
16:00-17:15 5-р өрөг
Жич: Оролцох хүний тооноос хамаарч тэмцээн зохион байгуулах системийг өөрчилж болзошгүй. Өөрчилсөн тохиолдолд тэмцээний өмнө мэдэгдэнэ.

Зэрэг олгох тухай:

Доод Лигийн Чансаа тогтоох Зуны тэмцээнд оролцсон байдал, ур чадварыг харгалзан үзэж дараах тамирчдад зэрэг олгож байна. 

5 хожил авч түрүүлсэн н.Эрдэнэсүх, тус бүр 4 хожил авсан н.Мягмарбаатар, н.Цэлмүүн, Б.Халиун нарт 6к зэрэг олгож байна. 
Мөн амжилттай оролцож 3 хожил авсан Г.Номин-Эрдэнэд 8к, Оюунбаатарт 8к, Болор-Эрдэнэд 9к, Гэрэлчимэгт 10к зэрэг олгож байна.

Монголын Го-гийн Холбоо

Доод Лигийн Чансаа тогтоох Зуны тэмцээний дараах рейтинг


Доод Лигийн Чансаа тогтоох Зуны тэмцээн өндөрлөв

Доод Лигийн Чансаа тогтоох Зуны тэмцээн 6-р сарын 24 бямба гарагт зохион байгуулагдлаа. Тэмцээнд 18 тамирчин 5 өрөг наадлаа. Нийт 10 эмэгтэй тамирчин оролцсоноороо онцлог байлаа. Мөн 8 тамирчин анх удаа оролцож байгаа юм. Тэмцээнд Эрдэнэсүх 5 хожин түрүүлсэн бол Мягмарбаатар, Цэлмүүн нар удааллаа. Тэмцээнд оролцсон бүх тоглогчиддоо баярлалаа. 

Monday, June 19, 2017

Доод Лигийн Чансаа тогтоох ЗУНЫ (2017) тэмцээн зарлаж байна


6-р сарын 24 бямба гарагт 10 цагаас Гокали клубын байранд зохиогдоно. 6к-25к зэрэгтэй тамирчид бүртгүүлнэ үү...Утас 91690151

Журам:
Макмахон системээр 5 өрөг 0 оноотойгоор тоглоно. А зэрэглэлийн, рейтинг тооцох, кюү ахиулах боломжтой. Доор комментоор, утсаар, биеэр ирж бүртгүүлнэ үү. Гокали клубын байр Тэнгис кинотеатрын эсрэг талд Бишрэлт зочид буудлын хойно Дипломатын 95 байрны 77 тоот. Эхний 3 байранд орсон тамирчид Дунд Лигийн Чансаа тогтоох Хаврынтэмцээнд орох эрхтэй.
1-р байр Алтан медаль
2-р байр Мөнгөн медаль
3-р байр Хүрэл медаль
Оролцох тамирчид 9:30-9:50 цагийн хоооронд хүрэлцэн ирээрэй тэмцээн яг 10 цагт эхэлнэ...5 өрөг тоглоно...хэрэв хоцорч ирэхээр бол ирж яваагаа утсаар мэдэгдвэл програмд нэрийг нь оруулах боломжтой...нэгэнт бүх нэр программд ороод тэмцээн эхэлсний дараа нэр нэмж оруулах боломжгүй байдгийг анхаарна уу
10:00-11:15 1-р өрөг
11:15-12:30 2-р өрөг
12:30-13:30 Цайны цаг
13:30-14:45 3-р өрөг
14:45-16:00 4-р өрөг
16:00-17:15 5-р өрөг
Жич: Оролцох хүний тооноос хамаарч тэмцээн зохион байгуулах системийг өөрчилж болзошгүй. Өөрчилсөн тохиолдолд тэмцээний өмнө мэдэгдэнэ.

Tuesday, June 13, 2017

Олон Улсын Го-гийн Холбооны хурлын тэмдэглэл

  • Олон улсын Го-гийн Холбооны ээлжит хурлаар  2018 оны дэлхийн аваргыг Япон, 2019 оны Дэлхийн аваргыг мөн Япон, 2020 оны Дэлхийн Аваргыг Орос (Владивосток) улсад хийхээр шийдвэрлэв. 
  • Олон улсын Го-гийн Холбоо дэлхий даяар хэрэглэх нэгдсэн дүрэм, үнэлгээ, рейтинг, кюү, дангийн систем бүтээхээр ажиллаж эхлэв. 
  • Олон улсын Го-гийн Холбоо гишүүн улсууд өөрийн нутаг дэвсгэрт Го-г түгээн дэлгэрүүлэх үйлсийг дэмжих зорилгоор сурах бичиг ба бусад сургалтын хэрэгсэл, хөтөлбөрийг хангахаар ажиллаж эхлэв
  • Хятадын Го-гийн програм үйлдвэрлэгч Yike хэлэхдээ хиймэл оюун ухаан ба хүний хоорондын өрсөлдөөнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Харин Ази ба Европын Го-гийн ур чадварын ялгааг арилгах тал дээр дэмжлэг үзүүлэх сургалтын програм зохиохоор болжээ
  • Энэ удаагийн дэлхийн аваргад хамгийн залуу нь 12 настай Итали, ахмад нь 72 настай Хорватын Зоран нар байлаа. 
  • Өмнөд Монголын Ордос хотод Хиймэл оюун ухааны Го-гийн олон улсын анхдугаар тэмцээнийг 8-р сард зохиохоор болов.
  • Латин Америкын Го Конгрессийг дэмжиж ОУГХ-оос 20,000 доллар хандивлав
  • 2017 оны Хос тоглолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг наашлуулж 8-р сарын 7-10 өдрүүдэд Токио хотод зохиохоор болов 
  • Гүрж улсыг Олон Улсын Го-гийн Холбооны бүрэн эрхт 77-р гишүүнээр элсүүлэв


Сонирхогчийн Го-гийн Дэлхийн аварга шалгаруулах 38-р тэмцээнд амжилттай оролцлоо

БНХАУ-ын Гүйяанг хотод 6-р сарын 2-9 өдрүүд Сонирхогчийн Го-гийн Дэлхийн аварга шалгаруулах 38-р тэмцээн зохион байгуулагдав. Уг тэмцээнд Монгол улсыг төлөөлж 5 дантай Ц.Сансар оролцон 8 өргөөс 4 хожин 28-р байрыг эзэллээ. Уг тэмцээнд 49 орны тамирчид ухаанаа уралдуулснаас БНХАУ, БНСУ, Тайвань эхний 3 байранд орлоо. 
1. Мадагаскар-хожсон
2. Франц
3. Канад
4. Люксембург
5. Исланд-хожсон
6. Словак-хожсон
7. Малайз-хожсон
8. Австри









Хүүхдийн Го-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд урьж байна

“Kuksu Mountains World Children Championship”  Хүүхдийн Го-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 7-р сарын 28-наас 8-р сарын 02 өдрүүдэд БНСУ-ын Гангжин, Ёнгам, Шинан гэсэн гурван муж дамнан (өмнөд хэсэг) 5 өдөр үргэлжлэх юм. Уг тэмцээнд оролцох тамирчны зардлыг (нислэг, буудал, хоол, үзвэр үйлчилгээ зэрэг бүгд) 100% зохион байгуулагч хариуцана. Харин дагалдан явах хүн (эцэг, эх асран хамгаgлагч) өөрийн онгоцны тасалбарыг хариуцах ба 5 өдрийн багцад (буудал, хоол, үзвэр үйлчилгээ зэрэг бүгд) 300,000 вон (*2.1mnt) төлнө. Тоглогчид тавих шаардлага:
1. 15-аас доош насны
2. Зэрэг дангийн шаардлага тавиагүй боловч тоглох тодорхой ур чадвартай байх ёстой. 
3. Мэдүүлгийг 7-р сарын 16 баасан гараг хүртэл авна 
Лавлах утас 91690151 бусад дэлгэрэнгүй мэдээллийг facebook-ээр хандаж авна уу

Friday, May 12, 2017

The Surrounding Game киноны трейлэр монгол хэлээр

The Surrounding Game баримтат кино АНУ-д нээлтээ хийж байна. Мөн Европын Го Конгрессийн үеэр Европт 8-р сард  нээлтээ хийх юм. Монголын Го-гийн Холбоо уг төсөлд хамрагдах хүсэлтээ илэрхийлж 2016 онд хандив өргөж байсан юм. Төслийг санаачлагч талаас монгол хэл дээр Монгол Улсад цацах эрхийг манай холбоонд өгсөнийг дуулгахад таатай байна. Уг киноны текст (subtitle) орчуулгыг Ш.Баяржаргал, Н.Хандсүрэн нар гүйцэтгэж хүлээлгэн өгөөд байна. Удахгүй бүрэн хэмжээний киног та бүхэндээ дуу дүрсний өндөр чанартайгаар хүргэнэ. Энэ удаа монгол текст орчуулгатай  албан ёсны трейлэрийг хүргэж байна.

Монголын Го-гийн Холбоо

Tuesday, May 2, 2017

Мэргэжлийн Го-гийн тамирчдын орлого хэд орчим байдаг вэ?

Энэ бол Го-гийн гайгүй шиг тамирчин болно гэж өөрийгөө тоож байгаа эхлэн суралцагч бүрийн сонирхдог асуулт юм. Асуултыг хэзээ сонирхож эхэлсэнээр нь тухайн тоглогчийн өөртөө хэр их итгэлтэй байгааг харж болно. Бүр го-гийн чулуу барьж үзэхээсээ ч өмнө асуултын хариуг сонирхох хүн ч бий. Го бол мэргэжлийн спортууд дундаа өндөр цалинтайдаа ордог. Өмнөд Солонгосын мэдээгээр бол мэргэжлийн бейсболын тамирчнаас илүү гарна гэдэг.  Өмнөд Солонгосын алдарт тамирчин мэргэжлийн 9 дантай Ли Чанг Хо нэг жилд 76 өрөг тоглож нийтдээ Нэг 900 сая воннын цалин авсан байх юм. Энэ нь нэг тоглоход 12 сая вон болж байгаа хэрэг юм. Мэргэжлийн тамирчид нэг өргийг  нэг талаас 120 нүүдэлд дуусгадаг гэвэл түүний нэг нүүдэл бүр бараг 100,000 вонын үнэтэй байх нь. Харин AlphaGO-гийн эсрэг 1 сая долларын бооцоотой тоглоод 4-1 харьцаатай ялагдсан Ли Седол 500 сая вон, жил бүр манай улсад айлчилж го-гийн нөхөрсөг тэмцээний шүүгчээр ажилладаг мэргэжлийн 9 дантай Чо Хүнхюн 400 сая воныг цалиндаа авсан байна. Харин Японы мэргэжлийн тамирчин Чо Ю 78 сая иен авсан бол Хятадын Чанг Хао 1,110,000 юань авчээ. Ямар нэг байдлаар цалин авдаг мэргэжлийн тоглогч Өмнөд Солонгост 200, Японд 450, Хятадад 300, Тайваньд 25 байдаг ба нийтдээ 1000 орчим болдог байна. Дээрх тоо баримт бол  ердөө 2001 оных бөгөөд зөвхөн албан ёсны цалин гэж мэдүүлсэн мөнгөн дүн төдий зүйл юм. 

Энэ оны байдлаар цалингаас гадна ивээн тэтгэгчийн шагнал, тэмцээний урамшуулал талийж өгсөн сурагтай. Томоохон ивээн тэтгэгчтэй мэргэжлийн бооцоот тэмцээнүүд бараг сар бүр сүр дуулиантай явагдаж өнгөрдөг бөгөөд Го-гийн салбарт урсаж байгаа мөнгөний хэмжээ оюуны спорт дундаа толгой цохиж эхэлжээ. Го хэмээх энгийн бөгөөд агуу тоглоомыг мөнхөд булаацалдаж ирсэн Хятад Солонгос Япон зэрэг улсын тэргүүлэх бизнесменүүд томоохон гэрээ хэлцэл хийхдээ шилдэг тоглогчдыг дагуулан явж “хэн нь ухаантайгаа” үздэг бололтой. Тиймээс сайн тоглох ур чадвартай тамирчны эрэлд хатаж цалин урамшуулал нь огцом өссөн байна. Одоо 2017 оны байдлаар дээд түвшний супер тулааны ялагчийн шагнал хэдэн сая ам.доллараар яригдах болжээ. Манай улс IQ үзүүлэлтээр эхний 5-р байранд орсон амжилттай учраас энэхүү Го хэмээх спортоор дэлхийд гарахад  толгой хүрэхгүйн зовлон байхгүй юм. Мэргэжлийн сүмогийн ертөнцөд цус сэлбэхээр Монголд ирсэн хүмүүс энэ зорилгоо биелүүлж 4 аварга төрүүлсэн туршлагыг харвал удахгүй толгой сийрэг монгол тамирчдыг элсүүлэхээр мэргэжлийн клубүүд зорин ирэх бизээ. Манай тамирчдын хувьд ч өндөр цалин урамшуулалтай оюуны спортоор дэлхийн дансанд нэрээ бичүүлэх сайхан боломж олдох нь гарцааагүй. 

Monday, May 1, 2017

13*13 Сонирхогчийн Го-гийн Дэлхийн аварга шалгаруулах 3-р тэмцээн

Pandanet-igs.com сайтад бүртгэлтэй бол ЭНД дарж тэмцээнд бүртгүүлнэ үү!

Бүртгэлгүй бол ЭНД дарж Pandanet-igs.com бүртгүүлсний дараа ЭНД дарж тэмцээнд бүртгүүлнэ үү!



Тэмцээнд оролцох үндсэн 3 ангилал байгаа
-Үндсэн ангилал (ямар ч зэрэгтэй болон зэрэг нь баталгаажаагүй байсан ч орж болно)
-А ангилал (2к-2d батлагдсан зэрэгтэй)
-B ангилал (3k- ба түүнээс доош бүх батлагдсан зэрэгтэй хүмүүс)

Зэргээ батлуулахын тулд 5-р сарын 22 өмнө 19*19 хөлөг дээр хамгийн багадаа 20 удаа тоглоно. Хэрэв таны зэрэгний ард асуултын тэмдэг гарсан бол баталгаажаагүй гэсэн үг болно. Үндсэн ангилалд орох хүмүүст 0,5 коми тооцох учраас зэрэг нь баталгаажаагүй байсан ч болно. Хэрэв 3 дангаас дээш зэрэгтэй бол автоматаар Үндсэн ангилалд орно. Тоглогчийн зэргийг 5-р сарын 22 байдлаар тогтоож тэмцээнд оруулна


Тоглоомын дүрэм:
Талдаа 1 минут, канад дүрмээр 15 минутад багтааж 25 нүүх эрхтэй. Комиг дор дурдсан байдлаар зэргийн зөрөөгөөр тооцно. Зэргийн зөрөө 5.5 илүү бол 26.5 коми тооцно.



Үндсэн өрөгт хамгийн багадаа 6 удаа тоглолт хийх ёстой. Нэг хүнтэй нэг удаа л тоглоно. Дараах байдлаар оноо тооцно. 
1. Оноо=ялалтын тоо/нийт тоглосон тоо+ялалтын тоо*0.02
2. Оноо тэнцвэл олон ялалттай нь
3. Оноо болон ялалт тэнцвэл илүү SOS оноотой нь
4. Дээрх бүгд тэнцвэл  тэнцсэнд тооцно

Үндсэн өргийн талаарх дэлгэрэнгүй  мэдээллийг ЭНД дарж үзнэ үү!


Финалын өрөг
Зохион байгуулагчаас оноолтыг гаргаж хасагдах журмаар тоглож ялалтыг тодруулна. Финалын тоглолтыг японы цагаар зарлаж явуулах тул анхаарна уу! Финалын өргийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү!


Тоглолтын хуваарь




Бусад:
Бүх тоглолт Pandanet-igs.com сайтаар явагдах тул програмыг ЭНДЭЭС татаж авна уу
Тоглолтын тухайн тэмцээн албан ёсны өрөөд тоглох ёстойг анхаарна уу
Шаардлагатай бол зөвхөн англи хэл хэрэглэж харьцана уу
Зөвхөн өөрөө шударгаар тоглоно уу
Зөвхөн гэрээсээ тоглоно уу
Тоглолт эхлэх болон дуусах үед мэндчилгээ, найрсаг үг хэллэг хэрэглэнэ үү
Тоглолтод илт ялагдаж байвал бууж өгөх товчийг дарна уу
Нөгөө талаа бууж өгөхийг шаардаж болохгүй. 



Шагнал






Monday, April 17, 2017

Го, Сэтгэхүй ба Хүүхэд


Тоглоом нь хүүхдийн боловсрол болон сэтгэхүйг хөгжүүлэхэд чухал байр суурь эзэлдэг гэдгийг бид ойлгоод эхэлчихсэн билээ. Баруунд хийгдсэн судалгаагаар бол хүүхдүүд шатар тоглох нь зөвхөн тархины хөгжилд бус нийгэмших, сурлагын амжилт гаргахад ч нөлөөлдөг гэжээ. Гэхдээ баруунд хийгдсэн энэ судалгаанд Го-г хамруулаагүй байгаа юм.
Го яагаад багачуудын боловсролд эерэг нөлөөтөй вэ? Японы сэтгэл судлаачид Го тоглодог хүүхдүүдийн дунд нилээн олон судалгаа хийсэн байдаг. Үр дүнд нь Го бол хүүхдийн байгалиас заяасан авьяасыг хөгжүүлэхэд тус болох хамгийн зөв зам гэж дүгнэсэн. 



Зэрэг олгох тухай

Улсын Аварга шалгаруулах Багийн 4-р тэмцээнд оролцсон байдал, тоглолтын ур чадварыг харгалзан дараах тамирчдад зэрэг олгож байна.

Г.Болд 1к
Б.Батцоож 7к
Мягмарбаатар 8к
Н.Хандсүрэн 9к
Оюунбаатар 9к
Мөнгөнтамир 10к
Болор-Эрдэнэ 11к
Г.Гэрэлчимэг 11к

Улсын аварга шалгаруулах багийн 4-р тэмцээн өндөрлөв.


2017 оны 4-р сарын 15 бямба гарагт Улсын аварга шалгаруулах багийн 4-р тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Уг тэмцээнд шилдэг 24 тамирчин 6 багт хуваагдан өрсөлдөн юм. Тэмцээний ахмад нь 78 настай Ямада гуай байсан бол хамгийн залуу нь 8 настай Б.Анир байлаа. 


Уг тэмцээний ялагчаар Р.Тунгалаг, Г.Болд, Т.Төгөлдөр, Мөнгөнтамир нарын баг тодорч 2017 оны багийн Улсын аварга боллоо. 
Хүрэлцэн ирсэн нийт тоглогчиддоо баярлалаа. 


Tuesday, April 11, 2017

Го-г яаж илүү сайн тоглодог болох вэ?


Го тоглодог бүх л хүн үргэлж илүү сайн тоглогч байхыг хүсдэг. Би үүнийг яг л “Сэтгэл хангалуун амьдрахын тулд танд хэр ир мөнгө хэрэгтэй байна?” гэсэн судалгаатай адилтгадаг – судалгааны дүнд тэдний хүсч буй мөнгө 200$ ч бай 2000000$ ч бай ихэнх хүмүүс хүсч байгаа хэмжээнээсээ хоёр дахин их тоо хэлж байсанд байгаа юм.

Го-д болдог үйл явц нь дээрх жишээтэй тун ч төстэй. Үргэлж нэг эсвэл хоёр түвшин л дээшилчих юм бол сэтгэл ханах юм шиг санагддаг. Яагаад вэ? Тоглогчид ерөнхийдөө “Бодит ахиц нь” өөрөөсөө дээрх түвшинд хүрэх гэж боддог бол бага зэрэг дээшлээд ирэхээрээ ГО гэж юу болохыг бодож эхэлдэг.

Яагаад-ыг түр орхиод, Го-ийн сайхан талыг харж эхэлсэн гэдэгтээ итгээд үүнээс хойш “багахан ч атугай хүчтэй болвол Го гэж яг ямар учиртай зүйл болохыг ойлгоноо” гээд “хэрхэн яаж” гэдэг талаас бодоод үзвэл, тоглолтоо сайжруулахын тулд хичээллэх явцдаа багтаах хэрэгтэй 5 үндсэн зүйл байна. 
Тоглох
Амьдрах ба Үхэх 
Joseki
Про тоглолтууд
Тоглох хүсэл эрмэлзэл
Бичвэрийн маань үргэлжлэлд энэ 5 ухагдахууныг нэг нэгээр нь тайлбарлах ба тухайн тоглогч хичээллэх арга барилаас шалтгаалан тоглогчдийг үндсэн 3 төрөлд (Энгийн, Эрхэмлэгч, Cерьезный) хувааж эдгээр ухагдахууныг тус бүрт нь яаж ашиглавал зохих талаар товчхон дурьдах болно. 

Тоглох
Үнэхээр л ахиц гаргахыг хүсэж байгаа бол тоглох нь хамгийн чухал зүйл юм. Хэрэв та Го Сэйгэн шиг суут ухаантан биш л юм бол харамсалтай нь тоглохгүйгээр тоглолтоо сайжруулах боломжгүй бөлгөө. Хэрвээ тоглолтоо маш их сайжруулахыг хүсэж байгаа бол маш их л тоглох хэрэгтэй. Үүнээс өөр арга байхгүй.....

Monday, April 10, 2017

Улсын аварга шалгаруулах багийн 4-р тэмцээн

Хэзээ: 2017-04-15 (бямба) 09:30 цагт эхэлнэ.
Хаана: Биеийн Тамир Спортын газар
Статус: А зэрэглэл рейтинг тооцохгүй

Хэн оролцох:
15к+ тамирчид

Тэмцээний ерөнхий журам:

Monday, March 27, 2017

Зэрэг олгох тухай

Дунд Лигийн тэмцээнүүдэд оролцсон байдал, тоглолтын ур чадварыг үнэлж дараах тамирчдад зэрэг олгож байна.
Б.Тэмүүжин 1 ДАН
Ц.Хатанбаатар 1 ДАН
С.Нямбаатар 1 кюү

Дунд Лигийн Чансаа тогтоох Хаврын тэмцээний дараах рейтинг


Дунд Лигийн Чансаа тогтоох Хаврын тэмцээний дүн

3-р сарын 25 бямба гарагт зохиогдсон Дунд Лигийн Чансаа тогтоох Хаврын тэмцээнд 14 тамирчин оролцож 5 өрөг тоглож дүнгээ гаргалаа. Ц.Хатанбаатар 5 хожил авч тэргүүлэн Алтан медаль, Дээд Лигт тоглох эрх авсан бол С.Нямбаатар, Б.Тэмүүжин нар удааллаа.



Хүрлийн төлөө тоглолт


Wednesday, March 22, 2017

Мексик Өмнөд Америкын Го Конгрессийг зохион байгуулна



Өмнөд Америкт Го харьцангуй сүүлд хөгжиж эхэлсэн ч хэдийнээ 10 улс Олон Улсын Го-гийн Холбооны гишүүнээр бүртгүүлж тивийн хэмжээний анхны Го конгрессийг зохион байгуулах гэж байна. Тус тивд тэргүүлэгч Мексик улс зохион байгуулах эрхийг авснаар 10-р сард зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Уг тэмцээнд Мексик, Аргентин, Колумб, Чили, Бразил, Венесуел, Гватемал, Эквадор, Перу, Коста-Рика гэсэн 10 улс мэдүүлгээ өгөөд байна.

Monday, March 20, 2017

Сайн дурын ажилд уриалж байна

Нийт гишүүдэд: Сонирхогчийн болон мэргэжлийн го-гийн талаарх шинэ мэдээ мэдээллийг гадаад хэл дээрээс (ямар ч хэл байж болно) орчуулж Монголын Го-гийн Холбооны веб хуудас, facebook дээр нийтэлж Го-г олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, таниулан сурталчлах ажилд гар бие оролцохыг уриалж байна. Нийтлэл бичихдээ видео зураг оруулбал илүү үзэмжтэй харагдана. Мөн зөв бичгийн алдаагүй, эх сурвалжийг дурдсан байх хэрэгтэй. Орчуулагчийн зөвшөөрлөөр редакторлах боломжтой байх хэрэгтэй. facebook, Веб хуудасны модератор эрхээр нийтлэнэ. Тусалж дэмжсэнд баярлалаа. 
Монголын Го-гийн Холбоо