Sunday, December 8, 2013

Улсын аварга шалгаруулах багийн тэмцээн өндөрлөв

Монголын Го-гийн Холбооноос зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах багийн анхдугаар тэмцээн Наран бүрэн дунд сургуулийн урлаг танхимд 12-р сарын 07 бямба гарагт амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд дөрвөн баг оролцсноос  Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн нэрэмжит, Ц.Оюутбилэг ахлагчтай “Оюуны Өд” баг түрүүлж алтан медалийн эзэн болсон бол Р.Тунгалаг ахлагчтай “ГоКали” клуб хоёрдугаар байр мөнгөн медаль, Наран бүрэн дунд сургуулийн нэрэмжит Ц.Сансар ахлагчтай “Наран” баг гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртлээ. Багийн хамгийн бяцхан гишүүд багтаа онц чухал оноо авчирч хувь нэмрээ оруулж байлаа. Насны, хүйсийн, ур чадварын ямар нэг хязгаарлалт байхгүй багийн тэмцээнд тамирчид өөрсдийн ширээ бүрт өрсөлдөөнтэй хүч тэнцүү өрсөлдөж байв.  Анх удаа зохиогдож байгаа багийн тэмцээн маш өрсөлдөөнтэй онц сонирхолтой болж өнгөрсөн бөгөөд цаашид уламжлал болон зохион байгуулагдах уг тэмцээн ирэх жил илүү өргөжиж олон багтай оюун ухаанаа сорихоор бэлтгэлдээ гараад байна.

Saturday, December 7, 2013

Монголын Го-гийн Холбооны 2013 оны шилдэг тамирчин тодорлоо

Монголын Го-гийн Холбооны 2013 оны шилдэг тамирчнаар санал асуулгын 41%-ийг авсан Ц.Оюутбилэг тодорлоо. Ц.Оюутбилэг нь 2013 онд дараах тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлжээ.





-БНСУ-ын Инчёон хотноо зохиогдсон Азийн Танхимын болон тулааны спортын 4-р наадамд амжилттай оролцсон.
-Японы Элчин сайдын нэрэмжит Цомын төлөө 10-р тэмцээнд 1-р байр эзэлсэн.
-Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан Бадукын Олон улсын 2-р тэмцээнд амжилттай оролцсон.
-Монголын Го-гийн Холбооны Цомын төлөө тэмцээнд 3-р байр эзэлсэн.
-Монголын Го-гийн Холбооны Лийг 2013 түрүүлэв.
-Монгол улсын аварга шалгаруулах Го-гийн тэмцээнд 3-р байр эзлэв
-Улсын аварга шалгаруулах багийн тэмцээнд 1-р байр эзлэв.  

Wednesday, December 4, 2013

Улсын аварга шалгаруулах багийн тэмцээн



Улсын аварга шалгаруулах багийн тэмцээн 2013 оны 12-р сарын 07 өдрийн бямба гарагт "НАРАН" дунд сургуулийн Урлаг танхимд зохиогдох гэж байна. Тэмцээн цагтаа эхлэх учраас багийн гишүүд 15 минутын өмнө ширээндээ суусан байхыг хүсэж байна.

Наран сургуулийн хаяг: 
Хаяг:ЧД, 2-р хороо, Чоймболын гудамж, Нийслэлийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны байр, 1, 2, 3 давхар, (Хараа зочид буудлын урд)



Monday, December 2, 2013

Го-гийн тухай кино Солонгосын кино "Чулуу"

Танхай залуусын нэг өөрийн амьдралаа шинээр олж авахыг хүсдэг. Амьдрал бол Го-той адил юм хамгийн эхний нүүдлээ зөв хийхийг ухаарч буй тухай киноны трейлэрийг толиуулж байна.

SPORTACCORD Дэлхийн оюуны спортын 3-р наадам

2013 оны 12-р сарын 12-18 өдрүүдэд Бээжин хотноо болох SPORTACCORD-Дэлхийн оюуны спортын 3-р наадамд Го-гийн төрөлд оролцох 30 тамирчны нэрс тодорчээ. Үүнд Европын шигшээ багийг оросууд голдуу бүрдүүлж байгаа бол хойд Америкийн багийг АНУ, Канадын иргэншилтэй ази гаралтай иргэд бүрдүүлсэн байна.  Харин хүчирхэг гурвын нэг БНСУ мэргэжлийн 9Р тамирчдаар хүч чадлаа гайхуулж байгаа бол Япон мэргэжлийн 2Р-4Р зэрэгтэй шинэ залуу үеээ илгээсэн байна. Гол өрсөлдөгчдийн нэг БНХАУ мөн мэргэжлийн 9Р зэрэгтэй тоглогчдоор нутгийн дэвжээнд хүч үзэх бололтой. Энэ гурвын дараа дэлхийн хэмжээнд 4-р байрын төлөө тэмцэж байгаа  Тайвань алдарт Жоанне Миссингхам тэргүүтэй багаа илгээжээ. Уг тэмцээн эрэгтэй баг, эмэгтэй ганцаарчилсан, хос тоглолт гэсэн гурван төрлөөр явагдах юм. Тэмцээний дараа тамирчид дунд сургуульд зочилж нөхөрсөг тоглолт уулзалт хийх юм. 





Оролцох тамирчид


Sunday, December 1, 2013

Monday, November 18, 2013

Миний нэр................. Жоанна Жиа Жиа


Энэ удаа "Миний нэр...." булангаар та бүхэнд Го-гийн түүхэн дэх хамгийн царайлаг эмэгтэй тоглогч гэгддэг Өдгөө 19 настай залуухан Миссингхам Жоанна Жиа Жиа-ийн талаарх мэдээллийг хүргэх гэж байна. 

Товч мэдээлэл: 
Нэр: Миссингхам Жоанна Жиа Жиа 
Төрсөн он сар өдөр: 1994 оны 5-р сарын 26
Төрсөн газар: Австрали
Харьяалал: Тайвань
Нас: 19
Орд: Ихэр

Өндөр: 161 см 

Friday, November 15, 2013

Улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөв

Монголын Го-гийн Холбооны 2013 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн 2013 оны 11-р сарын 16-17 бямба ням гарагуудад Холбооны байранд  амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнийг шилдэг 20 тамирчны дунд зохион байгуулж швейцарь системээр 7 өрөг тоглосноос А.Дэмбэрэлнямбуу (2d)  7 хожин түрүүлж Улсын аварга боллоо. Мөнгөн медалийг ГоКали клубын Го-гийн багш Р.Тунгалаг(3d) 6 хожлоор, хүрэл медалийг Ц.Оюутбилэг (3d) 5 хожлоор авсан бол н.Долгорсүрэн (1d) таван хожлоор 4-р байр, Ц.Сансар (4d) дөрвөн хожлоор 5-р байр, Ц.Золжаргал (1d) дөрвөн хожлоор 6-р байранд шалгарлаа. Доор тэмцээний дүнг нийтлэв.

Friday, November 8, 2013

Оны шилдэг тамирчныг тодруулах санал асуулга эхэллээ

2013 оны Монголын Го-гийн Холбооны шилдэг тамирчин шалгаруулах санал асуулга эхлээд байна.
Санал асуулгыг 2013 оны 12-р сарын 06 өдрийн баасан гарагийг дуустал явуулах юм.

Уг санал асуулгад одоогоор 6 нэр дэвшигч бүртгэгдээд байна. Нийт 8 нэр дэвшигч гарч болох тул өөр хэн өрсөлдөх ёстойг е-мейлээр мэдэгдэнэ үү.

Та бүхэн санал өгөхдөө баруун доод буланд байрлах сонголт хийх цонхыг ашиглаарай.


Нэр дэвшигчдийн товч танилцуулга

Thursday, November 7, 2013

Монголын Го-гийн Холбооны Цом-2013

Монголын Го-гийн Холбооны Цом-2013 тэмцээн өндөрлөж дүнгээ гаргалаа. Уг тэмцээнд нийт 28 тамирчин швейцарь системээр 7 өрөг наадсанаас Ц.Сансар (4d) 6 хожиж түрүүлсэн бол А.Дэмбэрэлнямбуу (2d) 6 хожлоор 2-р байр, Ц.Оюутбилэг 6 хожлоор 3-р байр тус тус эзлэв. Уг тэмцээнд анх удаагаа насанд хүрэгчидтэй хүч сорьсон багачуудаас Э.Батболд 3 хожил, О.Хулан 3 хожил, О.Анударь 3 хожил авч амжилттай оролцлоо. Эдгээр шинэ залуу үеийн тамирчид маань энэхүү тэмцээнээр албан ёсны рейтингтэй болж байгаа юм. Мөн алс холын Япон орноос Канеко (4 хожил) болон Ямада (2 хожил) нарын тоглогчид ирж оролцсон нь тэмцээнийг сонирхолтой болголоо.  Доор тэмцээний дүнг нийтлэв.

Thursday, October 17, 2013

"Холбооны цом-2013" Тэмцээний бүртгэл хаагдлаа.

Монголын Го-гийн Холбооны Цомын төлөө тэмцээний бүртгэл 10- р сарын 17 өдрийн Пүрэв гарагийн 18:00 цагаар хаагдлаа. Тэмцээнд дотоод гадаадын 28 тамирчин нэр мэдүүлсэн байна.

Monday, October 14, 2013

БНСУ-ын Ерөнхий сайдын нэрэмжит Цомын 8-р тэмцээний дүн гарлаа

Өмнөд Солонгосын Гуми хотод БНСУ-ын Ерөнхий сайдын нэрэмжит Цомын 8-р тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээнд таван тивийн 62 улс оролцож арга билгээ сорьсон байна. Манай улсыг төлөөлсөн 4-р дантай Ц.Сансар 6 тоглосноос 3 хожиж 37-р байранд оржээ. Харин тэмцээний тэргүүн байрын төлөө хүчтэй өрсөлдөгчдөөр БНСУ, БНХАУ, Япон улсын нэрлэгдэж байсан бол Канад, Хонгконг, Орос, Тайвань, Румын, Украйн дээгүүр давхилаа. Мөн Тайланд 9-р байранд шалгарч бэлтгэл сайтай байгаагаа харууллаа. 

Sunday, September 29, 2013

"Монголын Го-ын холбооны цом-2013" Тэмцээний удирдамж


Зорилго
Го-г түгээн дэлгэрүүлэх, Го-гийн тамирчдын ур чадвар дээшлүүлэх, олон нийтийг Го-гийн спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулж идэвхи сонирхлыг дэмжих
Хугацаа:
2013 оны 10 дугаар сарын 19-20
Тэмцээний горим:
19*19 хөлөг дээр, швейцарь системээр, 7 өрөг, талдаа 35 минут 3х30
Дүн гаргах:
Хожлын тоо+SOS+SOSOS
Статус:
Нээлттэй Рейтинг тооцно
Шагнал:
1-р байр шилжин явах цом, алтан медаль
2-р байр мөнгөн медаль
3-р байр хүрэл медаль
4-6 байр, өргөмжлөл
Тусгай байр-3, үнэ бүхий зүйл
Бүртгэл:
2013 оны 10-р сарын 01 өдрийн 09.00 цагаас эхлэн 17 өдрийн 18.00 хүртэл.
Чонон Бөрт төвийн 413 тоотод, 89184918 утсаар info@gomgl.org хаягаар  бүртгэнэ
Зохион байгуулагч
Монголын Го-гийн холбоо
Хамтран зохион байгуулагч
ГоКали Клуб
Ивээн тэтгэгч

Холбоо барих утас
89184918

Monday, September 16, 2013

Сонирхогчийн Го-гийн Дэлхийн аварга шалгаруулах 34-р тэмцээн



Сонирхогчийн Го-гийн Дэлхийн Аварга шалгаруулах 34-р тэмцээн Япон улсын Сендай хотод 2013 оны 8-р сарын 31 өдрөөс 9-р сарын 6 өдрүүдэд амжилттай зохиогдлоо. Уг тэмцээнд манай улсаас Ц.Золжаргал (1d) оролцож 8 өрөг наадсанаас 3 хожиж 47-р байрт орсон байна. 




Saturday, August 24, 2013

Го-гийн тухай баримтат кино-2

Gogameguru.com сайтаас толилуулж буй уг кино нь PLAY MORE GO төслийн хүрээнд хийгдэж буй хоёр дахь кино юм. 

Friday, August 16, 2013

Го-гийн тухай баримт кино-1



Gogameguru.com сайтаас толилуулж байгаа уг кино нь PLAY MORE GO төслийн хүрээнд хийгдэж байгаа анхны кино юм.

Thursday, August 8, 2013

Дэлхийн Оюуны Спортын 3-р Их наадамд оролцоно уу

СпортАккордоос зохион байгуулж байгаа Дэлхийн Оюуны Спортын 3-р Их наадам Хятадын Бээжин хотноо 2013 оны 12-р сарын 12-18 өдрүүдэд зохион байгуулагдана. Уг наадамд оролцох тамирчдын сонгон шалгаруулалт Панданетээр хийгдэх ба ЭНД дарж бүртгүүлэн оролцох боломжтой болно. Уг тэмцээн нь Олон улсын Го-гийн Холбооны бүх гишүүн улсуудын нийт сонирхогчдод нээлттэй зохион байгуулагдаж байгаа болно. Бүртгэл 8-р сарын 18 өдөр хүртэл үргэлжилнэ. Нийт тамирчид Панданет дээр өөрийн бүртгэлтэй болж уг тэмцээнийн сонгон шалгаруулалт оролцохыг урьж байна.


Wednesday, August 7, 2013

Азийн цомийн төлөөх ТВ тэмцээн

Ияама Азийн цомийн төлөөх телевизийн тэмцээнд түрүүлжээ. 

Азиийн цомийн төлөөх телевизийн тэмцээн 2013 оны 6-р сарын 28-аас 30-ны хооронд Токиод зохиогдсон билээ. Токиогийн New Otani зочид буудалд сүүлийн өрөгтөө Пак Жун Хан-ыг хожсоноор түрүүлжээ. 

Азийн цомийн төлөөх телевизийн тэмцээнд тэрээр анх удаа түрүүлсэн нь энэ юм. Японоос өмнө нь 2005 онд Чо Ү түрүүлж байсан билээ. Түүнээс хойш 7 жилийн дараа түрүүлсэн нь энэ билээ. Сүүлийн өргийг NHK телевизээр шууд дамжуулан үзүүлсэн билээ. 

Ияама-гийн тоглолтийг танилцуулбал: 
Эхний тойрогт Ли Чан Хо-г, хагас финалд Ван Ши-г буулган авч харин финалд Пак Жун Хан-ыг хожсоноор ийнхүү цомын эзэн болсон байна.


Албан ёсны линк: http://www.nihonkiin.or.jp/english/topics/13/topics2013_07.htm#130731b


Saturday, August 3, 2013

Го-гийн мэдээ: Lee Younggu vs Iyama Yuta – 18th LG Cup

Энэ удаад та бүхэндээ www.gogameguru.com сайтийн Go Commentary буюу Го-гийн тойм сэдвийн дор нийтлэгддэг Го-гийн тайлбарлагч Юонгил Ан-ы бичсэн нэгэн нийтлэлийг хүргэж байна.

18 дахь удаагийн LG-ийн цомын тэмцээн: Ияама Юта-гийн эсрэг Ли Юонгу
                                Зүүн гар талаас Ли Юонги, баруун талд Ияама Юта

Энэ тоглолт нь Ияама Юута болон Ли Юонгу хооронд болсон 18 дахь удаагийн LG-ийн цомын төлөөх тэмцээний 16 дахь үеийн тоглолт билээ.

Ияама Юта
Ияама Юта нь 9-р дантай Японы номер нэг тамирчин юм. Тэр одоогоор Японы үндсэн долоон цол хэргэмээс тавыг нь хүртээд байгаа билээ. Тиймээс тэр бараг л өөрийн орондоо дийлдэшгүй нь болоод байгаа юм.
Тэрээр дотоодын маш олон тэмцээнд удаа дараалан оролцсон болохоор олон улсын тэмцээнд оролцохоо түр хойшлуулсан боловч энэ тэмцээнээс эхлэн эргэн олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн.
Тэр энэ тэмцээнд 32-р тойрогт Хятадын 3-р дантай Зиан Тао-д ялагдсан боловч олон мянган Японы хөгжөөн дэмжигчид нь түүнийг олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлээсэй хэмээн хүсэж байна.

Ли Юонгу
Ли Юонгу нь 9-р дантай. Одоогоор Солонгостоо 14-т бичигддэг тамирчин юм. Тэр 2011 онд зохиогдсон 7 дахь удаагийн Price Information Cup-д түрүүлсэн юм. Энэ нь түүний анхны тэмцээн байсан ба түүнээс хойш ямар ч тэмцээнд түрүүлээгүй юм.
Тэрээр саяхан албан хүчээр тэнгисийн цэргийн флотод албаа хааж дуусгасан 9-р дантай Вон Сеонжинийг энэ тэмцээнд хожсон нь азтай хэрэг болсон юм.
Ли нь 32-р тойрогт Тайванийн цорын ганц төлөөлөгч болох 8-р дантай Шиао Зиэнхао-г ялсан.
Энэ тэмцээн нь энэ хоёрын хувьд анхны хамтдаа оролцож байгаа албан ёсны тэмцээн бөгөөд 2007 онд тэд International Rookies /Шинэ тоглогч нарт зориулсан олон улсын тэмцээн/ гэх тэмцээнд орж байсан билээ. Тэр үед Ли Юонгу нь хожиж байсан хэдий ч түүнээс хойш багагүй хугацаа өнгөрчээ.

Нийтэлсэн Юонгил Ан

Эх сурвалж: gogameguru.com
Орчуулсан О.Дэчмаа(5к)

Sunday, July 28, 2013

Европын Го-гийн тэмцээний шууд нэвтрүүлэг

Европын Го-гийн 57-р Конгрессийн тэмцээний шууд нэвтрүүлэгийг энд дарж үзнэ үү.
Тэмцээний хуваарийн дэлгэрэнгүйг ЭНД дарж татан авна уу.

Thursday, July 25, 2013

U.S. Go Congress болох гэж байна



2013 оны Америк-Го Конгресс энэ оны 8-р сарын 3-11 өдрүүдэд Такома хотод болох гэж байна. Уг Конгрессийн үеэр 18 төрлөөр Го-гийн тэмцээн болох юм. Үүний нэг нь АНУ-ын аварга шалгаруулах U.S OPEN болох ажээ. Хүүхэд эмэгтэйчүүдэд зориулсан тэмцээн болон 13*13, 9*9 хөлөг дээр тэмцээн болохоос гадна дуу, шүлгийн уралдаан хүртэл болох юм байна. Конгрессийн сүүлийн өдрүүдэд хамгимйн хүчтэй 16 тоглогч нарын дунд болохоос гадна АНУ-ын Хотуудыг Лийгийн тэмцээний төгсгөлийн шат болох юм. Хятад, Япон, Солонгосоос олон мэргэжлийн тамирчид ирж мэдлэг туршлагаа хуваалцах юм байна. Тус тэмцээний талаар та энд дарж үзнэ үү.


эх сурвалж intergofed.org

Monday, July 15, 2013

Сонирхогчийн Го-гийн дэлхийн аварга шалгаруулах 34 дахь тэмцээн

Сонирхогчийн Го-гийн дэлхийн аварга шалгаруулах 34 дахь тэмцээн 2013 оны 8-р сарын 30-нд эхлээд 9-р сарын 1-ээс 4-ны хооронд тэмцээн нь явагдах ба Япон улсын Сэндай хотод Сэндай хотын мэдээлэл аж үйлдвэрийн газрын AER-ын байранд  явагдахаар болсон байна. AER нь Сэндай хотын төв цэгийн хажууханд орших бөгөөд олон дэлгүүр болон зоогийн газар байрладаг иж бүрдэл худалдааны цогцолбор юм. 

60 гаруй орноос оролцох хүсэлт ирсэн. Сонирхогчийн Го-гийн дэлхийн аварга шалгаруулах 34-р тэмцээн нь хавар зохиогдохоор байсан боловч 2011 оны 3-р сарын 11-нд Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас энэ хуваарь өөрчлөгджээ.

Saturday, July 13, 2013

Incheon 2013 Тэмцээний дүн

Азийн Танхимын болон тулааны спортын 4-р их наадам нь ирэх онд БНСУ-ын Инчёонд хотноо зохиогдох Азийн тоглолтын бүрэлдэхүүн хэсэг болж байгаа билээ. Уг наадамд Го-гийн төрөлд Азид төдийгүй дэлхийд ноёрхож байгаа Хятад, Солонгос, Япон, Тайвань, Хонгконг, Сингапур, Макао, Тайланд, Вьетнам, Малайз гэсэн шилдэг 10 улстай манай баг ухаанаа уралдууллаа. Хятад, Солонгос, Япон, Тайвань, Хонгконгоос мэргэжлийн тавцанд аль хэдийнээ хөл тавьсан хүчирхэг бүрэлдэхүүн ирж оролцлоо.

Friday, June 28, 2013

Тамирчдад амжилт хүсье

Азийн танхимын болон тулааны спортын 4-р их наадамд оролцохоор мордож байгаа 9 тамирчиндаа Монголын Го-гийн Холбооны зүгээс өндөр амжилт хүсэж байна. 

Энэхүү их наадам нь Инчёон 2014 Азийн тоглолтын бүрэлдэхүүн хэсэг болж байгаа юм. Уг наадмын 9 төрөлд манай улсаас нийт 87 орчим гишүүнтэй баг тамирчид орж байгаа бөгөөд амжилттай зохион байгуулсан МҮОХ-д талархал илэрхийлж байна. 

Бид наадмын талаарх мэдээллийг энэхүү хуудсаар болон өөрийн фейсбүүкээр дамжуулан өдөр тутамд хүргэх болно

Азийн танхимын болон тулааны спортын 4-р Их наадмын хуваарь

Эрэгтэй ганцаарчилсан- А.Дэмбэрэлнямбуу
Эрэгтэй баг -Ц.Сансар, Ц.Оюутбилэг, Б.Тэмүүжин
Эмэгтэй баг -Р.Тунгалаг, Р.Гэрэлмаа, О.Дэчмаа\
Хос-/Ц.Сансар Р.Тунгалаг/, /Б.Тэмүүжин М.Ууганбат/


Tuesday, June 11, 2013

Го-гийн олон улсын 2-р тэмцээний дүн

Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэг болон Солонгосын Бадүкын(го) Холбооноос хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа Го-гийн олон улсын 2-р тэмцээнд Солонгос улсаас 12, Япон улсаас 1, Монголоос 19 нийт 32 тамирчин хасагдах журмаар тоглож дүнгээ гаргалаа. Нэгдүгээр байранд Солонгосын  И Жун Гил түрүүлсэн бол 2-р байранд А.Дэмбэрэлнямбуу, 3-р байранд Солонгосын Кан Гу Чоль нар орлоо. Уг тэмцээний Ерөнхий шүүгчээр Солонгосын Мэргэжлийн 9Р зэрэгтэй Ким Сон Юн ажиллалаа. Тэмцээнд Наран дунд сургууль, Зүүнхараагаас тамирчид оролцсов. Мөн Гокали клубын бяцхан шавь нараас Хулан эхний тойрогтоо Солонгос эмэгтэй, Хүрээ дээд сургуулийн профессор Ким Ён Угийг хожлоо. Солонгосын YTN Телевиз ГоКали клубын Батболд, Оргил, Анударь, Халиун, Хулан, Алтантулга зэрэг хүүхдүүдээс ярилцлага авлаа. Мэргэжлийн Го тоглогч Ким Сон Юн тэдний тоглолтын арга барилыг сайшааж өсөх ирээдүйтэйг гайхаж байлаа.  Уг тэмцээнд Солонгосын элчин сайдын яамны албан хаагчид ирж оролцсон нь өндөр ач холбогдол өгч байгааг харуулж байгаа юм. Мэргэжлийн өндөр ур чадвартай Го тоглогчийг бага наснаас нь бэлтгэн гаргахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэг уг тэмцээнийг цаашид жил болгон зохион байгуулахаар болж байна.

Sunday, June 9, 2013

Го-гийн Олон улсын 2-р тэмцээн эхэллээ

Солонгосын Го-гийн Холбоо (KBA) болон Монгол улс дахь Солонгосын ажил хэрэгч иргэдийн Бизнесийн Нийгэмлэгээс  хамтран зохион байгуулж байгаа Го-гийн Олон улсын 2-р тэмцээн 6-р сарын 09 өдөх СүнжинГранд зочид буудалд 14 цагаас эхэллээ. Уг тэмцээний үеэр Солонгосын мэргэжлийн 9Р тоглогч Ким Сон Юн хүрэлцэн ирэв.  Оролцогч бүртээ дурсгалын зүйл гардуулах уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болж байгаа юм. Монгол улсад ажиллаж амьдарч байгаа бадүк (го-г солонгосоор бадүк гэдэг) тоглогч иргэд болон Солонгосын Бадүкийн Холбооноос урилгаар ирсэн мэргэжлийн тоглогчид тэмцээнд оролцож байна. Монголын Го-гийн хөгжилд чухал хувь нэмэр болж байгаа энэхүү тэмцээнд оролцогч нийт тамирчдадаа амжилт хүсье.

Monday, June 3, 2013

Friday, May 31, 2013

Швейцарийн Го-гийн аварга шалгаруулах тэмцээн


2013 оны Швейцарийн аварга шалгаруулах Го-гийн тэмцээн 5-р сарын 18-аас 21-ны хооронд Женевийн нуурын ойролцоо Veyrier-т болсон байна. Уг тэмцээнд Себастиан Кох 3-р дантай, FelicienMazille 2-р дантай болон Sebastian Ott 1-р дантай тамирчид 6-1-ийн харьцаатайгаар тэнцжээ. Гэхдээ Кох коэффициент оноогоороо Mazille болонOtt-ийн дээр бичигдэж харин MazilleOtt-ийн дээр бичигджээ. Уг тэмцээн нь Sebastian Koch-ийн 4 дэхь Швейцарийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Тэрээр 1997, 2002, 2004 оны аварга билээ. Sylvain Praz 2-р зэрэгтэй тамирчин энэ тэмцээнд 8-рт орсон бөгөөд Сэндай хотод болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох ба Sebastaian Ott нь Солонгосын ерөнхий сайдын нэрэмжит цомын төлөөх тэмцээнд тоглох болно. 

О.Дэчмаа

Thursday, May 30, 2013

Миний нэр................. Ким Сон Юн

Нэр:  Ким Сон Юн [金成龍 , Kim Seongryong]  9Р

1976 оны 08-р сарын 12 өдөр төрсөн.
2003 онд мэргэжлийн 8Р болсон.
2004 онд Etland-ын цомын тэмцээнд шилдэгээр шалгарч 9Р болсон
2004 онд King of Kings тэмцээнд түрүүлж байв. Тэрээр сүүлийн үед тоглолтын тайлбарлагчаар ажиллаж байна. Түүнтэй КЖС гэх го-гийн серверээс хийсэн ярилцлагыг хүргэж байна.






9-дантай Ким Сон Юнтай хийсэн ярилцлага
Эх сурвалж: Гоама сэтгүүл дугаар 135
Source: Goama magazine, #135

Tuesday, May 28, 2013

Японы элчин сайдын нэрэмжит цомын төлөө 10-р тэмцээн амжилттай болж өндөрлөв


Японы элчин сайдын цомын төлөө Го-гийн 10-р тэмцээн 5-р сарын 25-26 өдрүүдэд Монгол-Япон төв дээр амжилттай болж өндөрлөв. Тамирчид зэргийн ялгаагаар хоёр хэсэгт өрсөлдсөнөөс Б хэсэгт ГоКали клуб тамирчин Э.Батболд алтан медаль, Гокали клубын тамирчин О.Анударь мөнгөн медаль, Гокали клубын тамирчин О.Хулан хүрэл медаль тус тус авчээ. Шагнал гардуулах ёслолын үеэр Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён Шимизү тус хэсэгт амжилттай тоглосон нэг хүүхдийн хоёр орны найрамдлын үйл ажиллагааны шугамаар хийгддэг сурагчдын аялалд оролцуулахаар болсноо зарласан юм. 

Дээд хэсэгт өндөр зэрэгтэй 18 хүн өрсөлдсөнөөс Гокали клубын тамирчин 3 дантай Ц.Оюутбилэг алтан медаль Элчин сайдын нэрэмжит шилжин явах цом, тамирчин 4 дантай Ц.Сансар мөнгөн медаль, Гокали клубын багш тамирчин 3 дантай Р.Тунгалаг хүрэл медаль авлаа.

Уг тэмцээнийг зорьж орон нутгаас Зүүнхараагийн тамирчид багшийн хамт ирсэн бол Японоос анхны багш 6 дантай Акета Кацүюки нар байлцлаа.


Sunday, May 26, 2013

Миний нэр..............Акета Кацүюки

Акета Кацүюки хэмээх энэ хүн Монголын Го-гийн хөгжилтэй салшгүй холбоотой юм. Анх холбоо байгуулагдах үед тухайн үеийн үеийн ерөнхийлөгч Д.Төмөрбаатар Японы Жайкагийн шугамаар хоёр жилийн гэрээтэй Го-гийн багш урьж авчирсан нь Акета  багш байлаа. Японы мужийн аварга болж байсан сонирхогчийн 6-р дантай Акета багш тэтгэвэрт гарснаас хойш Го-г дэлхийн хэмжээнд дэлгэрүүлэх үйлст хувь нэмэр оруулахаар зүтгэж эхэлжээ. Монголд ирэхийн өмнө АНУ-д хоёр, Европт жил гаран хугацаанд урилгаар хичээл зааж явсан аж. Улмаар Монголд ирэх үед  манай холбоо Олон улсын Го-гийн Холбооны гишүүнээр Непалын хамтаар элсэж 64, 65 дахь гишүүн болжээ. Акета багшийн нөр их хөдөлмөрийн үр дүнд  богино хугацаанд “дан”-тай болсон Ц.Сансар сонирхогчийн Го-гийн Дэлхийн аваргын тэмцээнд оролцож 28-р байранд орсон бол Непал 65-р байранд орж байлаа. Акета багш Зүүнхараа зэрэг хөдөө орон нутгаар аялж Го-г дэлгэрүүлэх үйлст зүтгэж байв.  Акета багшийн үед  Монголын Го-гийн арга барил бүрэлдэн бий болж өөрийн гэсэн материаллаг болон оюуны баазтай болов.

Monday, May 13, 2013

Япон улсын элчин сайдын нэрэмжит 10-р тэмцээн

Өмнөх 9-р тэмцээний үеэр

Уг тэмцээд Японы элчин сайд, Монголын Го-гийн Холбооны албаны хүмүүс, ЖАЙКА-гийн шугамаар ирж байсан анхны багш нарын нэг Акета Кацүюки зэрэг хүмүүс оролцож 10 дахь удаагаа болох гэж байгаа тэмцээний ач холбогдлыг нэмэгдүүлж өгөх юм.

Saturday, May 11, 2013

Азийн наадамд оролцох тамирчдын анхааралд



•    6-р сарын 28 өдөр 08:45 цагаас нисэж 12:50 цагаас Инчёонд бууна МИАТ
7-р сарын 7 өдөр 23:55 цагаас нисэж 02:25 цагаас Улаанбаатарт бууна МИАТ (цаг нь өөрчлөгдөж болзошгүй)
•    Нийт  9 өдөр болох учир 9*50 буюу 450 долларыг байрны төлбөрт өгнө. Олимпын хорооноос техникийн зөвлөгөөнд суух зэрэг шалтгаанаар эхлэхээс 2 өдрийн өмнө, дууссанаас нэг хоногийн дараа буцахыг санал болгосон. Мөн өөр ямар ч нислэгийн тийз дууссан учраас энэхүү өдрийг товлож 9 өдөр байхаар болсон
•    Нислэгийн тийзийн үнэ 702,000 төгрөг
Ирэх даваа гарагт буюу 13 өдөр төлөх ёстой. Хэрэв амжихгүй бол барьцаа 50 долларыг уг өдөр төлөөд дараагийн даваа гараг буюу 20 өдөр эцсийн хугацаагаар төлөх ёстой. Хэрэв уг эцсийн хугацаанд амжихгүй бол барьцаа эргэж олгогдохгүй болохыг анхаарна уу
•    Нислэгийн тийзийг ТҮНШ байгууллага болох AIREXPERT компаниас авч байгаа. Хөнгөлөлт 1-2% олгогдоно.
•    Олимпын Хорооноос бүх тамирчдаас явахын өмнө 100 долларын барьцаа шаардаж байгаа. Зөрчил гаргаагүй тохиолдолд ирсний дараа эргүүлэн өгнө.
•    Олимпын хорооноос өгч байгаа хувцсанд  нэмэлт төлбөр гарахгүй
•    Монголын Го-гийн Холбооноос нийт тамирчдадаа Гадаадад зорчигсдын эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгал хийлгэхийг зөвлөж байна.
•    Санхүүжилт хүссэн албан бичгийг эх текстээ өөрөө бэлдэж ирээд албан бланк дээр тамгалуулж авна уу. Хаана хэнд ямар шалтгаанаар хэдий хэмжээний санхүүжилтийг хүсэж байгаагаа тодорхой бичээрэй.



Saturday, May 4, 2013

Го-гийн сервер монгол хэл дээр болно

Олон улсын Го-гийн интернэт сервер болох PANDА Internet Go Server-ийг монгол хэл дээр болгох ажил эхлээд байна. Уг сервер монгол хэл дээр болсноор шинээр суралцагчид болон нийт тоглогчид эх хэл дээрээ байгаа Го-гийн серверээр дамжуулан бусад орны тоглогчидтой тоглох, тэмцээнд оролцох, хичээл үзэх таатай боломж нээгдэж байгаа юм. Цаашид уг серверээр дамжуулан бусад улсын баг, тамирчидтай нөхөрсөг тоглолт хийх, тэмцээн зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Friday, May 3, 2013

Европын 57-р Го Конгресст оролцоно уу

Европын аварга шалгаруулах тэмцээн. Европын Го-гийн 30 орчим холбоодын албан уулзалт зэргээс бүрдсэн өргөн цар хүрээтэй арга хэмжээ юм. Манай улсаас го тоглогч нас хүрэгсэд, хүүхдүүд, албаны хүмүүс оролцох боломжтой.
Хэзээ: 7-р сарын 27-----8-р сарын 11 өдөр
Уг чуулган хугацааны хувьд гурван хэсгээс бүрдэнэ. Сонгосон хэсэгтээ оролцож болно.
Эхний долоо хоног—хагас бүтэн сайн—сүүлийн долоо хоног

Хаана: Unieversity of Warmia and Mazury, Olsztyn хот, Польш улс







Чуулга уулзалтын тухай

Уг чуулга уулзалтад Европын 30 орчим улсын 1000 орчим төлөөлөгчид оролцоно. Го хүчтэй хөгжсөн Солонгос, Япон, Хятад улс хүндэт зочноор уригдсан бол мөн Монгол улс оролцох урилгыг албан ёсоор хүлээн аваад байна.

Уг хурлын үеэр Го-гийн олон тэмцээн болохоос гадна Го-гийн хамгийн хүчтэй програмууд аваргаа ашлгаруулна. Мөн Го-г шинжлэх ухаан талаас судалсан эрдэм шинжилгээний бага хурал болно.

Хэн оролцох боломжтой вэ?
Насанд хүрсэн го тоглогч /зэрэг хамааарахгүй/
Го тоглогч хүүхдүүд /зэрэг хамааарахгүй/
Го-гийн програм зохиогчид
Албаны хүмүүс 





Тэмцээнүүд
EGF class A
10 үе тоглоно
4d+: 2.5 цаг + 1 минут бёо-ёми
3k - 3d: 2 цаг+ 45 секунд бёо-ёми
4k-: 1.5 цаг + 30 секунд бёо-ёми
macmahon системээр зэргийн ялгааны чулуу тавихгүй тоглоно.
Япон дүрмээр +6,5 комитой
Эхний 7 тойргийн дараа Европын иргэншилтэй эхний 8 тоглогч финалын тоглолт хийнэ. Шагнал: Шагналын нийт сан 20000 евро
European Champion: 2500 euro
2nd place: 1500 euro
3rd place: 1000 euro


Мөн хүүхдийн тэмцээн зохион байгуулагдана. Багийн, хосын, түргэн тоглолтын зэрэг бусад 12 төрлийн тэмцээнийг ЭНД дарж үзнэ үү.

Байр сууц, буудлын талаар ЭНД
Визний талаар энд /Шенгений виз авна/
Хоол хүнсний талаар энд
БҮРТГЭЛИЙН ТАЛААР ЭНД
Замын зардал: Улаанбаатар-Москва-Варшав онгоцоор, Варшав-Олсзтин автобус галт тэрэгээр






Сонирхсон асуултаа 89184918 утаснаас, info@gomgl.org  хаягаар лавлана уу


Monday, April 29, 2013

Тэмцээнийг зохион байгуулах Хамтарсан комисст урьж байна.

Японы элчин сайдын нэрэмжит 10 дахь удаагийн тэмцээний зохион байгуулах хамтарсан комисст оролцох хүмүүс нэрсээ өгнө үү . Уг тэмцээн 5-р сарын 25-26 өдрийн хагас бүтэн сайнд зохиогдоно. 

Хамтарсан комисын үүрэг:
Тэмцээнийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах
Тэмцээнийг шүүн явуулах
Тэмцээний тайлан бэлдэх









бүртгэл
утас 89184918
info@gomgl.org

Saturday, April 13, 2013

АЗИЙН ТАНХИМЫН БОЛОН ТУЛААНЫ СПОРТЫН 4-Р ИХ НААДАМ


Тоглолтын талаар
Нэр: Азийн танхимын болон тулааны спортын 4-р Их наадам
Газар: Солонгосын Инчеон хот
Зохион байгуулагч: Азийн тоглолтыг 2014 онд Инчеонд зохион байгуулах хороо
Оролцогчид: Тамирчид, албаны хүмүүс-2400
Хэвлэл мэдээлэл: 1000 хүн
Уригдсан зочид: 540 хүн
Шүүгч: 460 хүн
Төрөл: Бильяард, Боулинг, Шатар, Го, Е-Спорт, Бүжгийн спорт, Футзал, Кабади, Кикбокс, Мутай, Кураш, Богино зайн сэлэлт
Үйл яюдал. Нээлт Хаалтын ажилагаа, Бамбар асаах ёслол, Соёлын хөтөлбөрүүд, Олон улсын хэмжээний уулзалтууд


Го-гийн тэмцээний дүрэм
Ганцаарчилсан эрэгтэй
Швейцар системээр зургаан өрөг тоглосны дараа эхний дөрөвт шалгарсан тамирчид 1-4, 2-3 гэсэн оноолтоор тоглоно. Ялсан хоёр нь аваргын төлөө тоглолт хийнэ. Хүрэл медалийн тоглолт байхгүй. 

Нэг талдаа 30 минут, бёо-ёми 30 секундээр гурван удаа байна. 



Багийн эрэгтэй / эмэгтэй
Швейцар системээр дөрвөн өрөг тоглосны дараа эхний дөрвөн баг 1-4, 2-3 оноолтоор тоглож ялсан хоёр нь аваргын төлөө тоглоно. Хүрэл медалийн тоглолт байхгүй. 

Нэг талдаа нэг цаг, бёо-ёми 30 секундээр гурван удаа байна.


Баримтлах журам
Харилцан бие биенээ хүндэтгэнэ
Тоглохоор суухдаа хэн ахмад настай буюу хэн илүү зэрэг цолтой нь дээд талын суудлыг эзэлнэ.
Чулууг зөв авч зөв тавьж нүүнэ.
Зөвхөн баруун гараар тоглоно.
Дуу чимээ гаргах, чулуу харшуулахыг хориглоно.
Эхэлж нүүхдээ баруун гар талыг баримтална
Шаардлагагүй яриа өдүүлэхийг хориглоно.
Ажиглагчид ямар нэг хөндлөнгийн оролцоо үзүүлж болохгүй.
Тэмцээний өмнө хойно мэхийн хүндэтгэл үзүүлэх ёстой.
Тоолж дуусаад хожлоо тэмдэглүүлсний дараа чулуугаа хураах ёстой


Тэмцээний талаарх дэлгэнгүй мэдээллийг www.aimag2013.org хаягнаас авна уу.


Sunday, March 31, 2013

Өсвөрийн Го-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн -2013

Өсвөрийн Го-чдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Чех улсын Прага хотод 2013 оны 8-р сарын 13-19 өдрүүдэд болох гэж байна. 12 нас хүртэлх, 16 нас хүртэлх хоёр ангиллаар явагдах юм. 

Tuesday, March 19, 2013

Европын Өсвөрийн Го-гийн аварга шалгаруулах тэмцээн

Европын Өсвөрийн Го-гийн аварга шалгаруулах тэмцээн 3-р сарын 8-10 өдрүүдэд Унгарын Будапешт хотноо болж өнгөрлөө. 12,16,20 гэсэн гурван насны ангилалаар явагдсан уг тэмцээнд зүүн Европынхон уламжлал ёсоор дахин давамгайлжээ. 20 хүртэл насанд Словакын аварга Павол Лизи-6дан түрүүлсэн бол  Израйлийн Али Жабарин-6дан, Чехийн Лукас Подпера-6 дан, Оросын Александр Вашуров-5дан, Германы Йонас Велтике-4дан, Чехийн Франчесик Цага нар дарааланг оржээ. Энэ насанд нийтдээ 10 улс орсон байна.

Friday, March 1, 2013

Ижилсгэх тухай журам



1.    Зорилго
1.1.    Энэхүү журмаар зэргийн (кюү, дан) ялгаатай тоглогчдын гарааны давуу байдлыг тэнцүүлж өгөх, түүнтэй холбогдон гарах харилцааг зохицуулна
1.2.    Энэхүү журмыг тухайн тэмцээний удирдамжинд заасан тохиолдолд, мөн бусад ижилсгэх шаардлага гарсан тохиолдол бүрт баримтална

2.    Шодох
2.1.    Ижил зэрэгтэй тоглогчид шодно. Шодохдоо залуу тоглогч нь цагаан чулуунаас тодорхой хэмжээний чулууг атган авч нууцална. Эсрэг тоглогч нь хар чулуунаас нэг эсвэл хоёрыг (сондгой тэгш) авч ил тавьна. Үүний дараа цагаан чулууг ил гаргаж тэгш эсвэл сондгой эсэхийг үзнэ.
2.1.1.    Хэрэв хар чулуу нэг буюу сондгой байхад цагаан чулуу сондгой тоотой байвал харыг гаргасан тоглогч харыг авах эрхтэй. Харин цагаан чулуу тэгш тоотой байвал цагааныг гаргасан тоглогч харыг авах эрхтэй.
2.1.2.    Хэрэв хар чулуу хоёр буюу тэгш байхад цагаан чулуу тэгш тоотой байвал харыг гаргасан тоглогч харыг авах эрхтэй. Харин цагаан чулуу сондгой байвал цагааныг гаргасан тоглогч харыг авах эрхтэй

3.    Ижилсгэлийг тооцох
3.1.    Нэг зэргийн ялгаатай бол бага зэрэгтэй нь харыг авч нэг чулуу тавьна.
3.2.    Хоёр зэргийн ялгаатай бол бага зэрэгтэй нь харыг авч хоёр чулуу тавьна.
3.3.    Гурван зэргийн ялгаатай бол бага зэрэгтэй нь харыг авч гурван чулуу тавьна
3.4.    Дөрвөн зэргийн ялгаатай бол бол бага зэрэгтэй нь харыг авч дөрвөн чулуу тавьна.
3.5.    Таван зэргийн ялгаатай бол бол бага зэрэгтэй нь харыг авч таван чулуу тавьна.
3.6.    Зургаан зэргийн ялгаатай бол бол бага зэрэгтэй нь харыг авч зургаан чулуу тавьна.
3.7.    Долоон зэргийн ялгаатай бол бол бага зэрэгтэй нь харыг авч долоон чулуу тавьна.
3.8.    Найман зэргийн ялгаатай бол бол бага зэрэгтэй нь харыг авч найман чулуу тавьна.
3.9.    Есөн зэргийн ялгаатай бол бол бага зэрэгтэй нь харыг авч есөн чулуу тавьна.
3.10.    Ес ба түүнээс дээш зэргийн ялгаатай бол есөн чулуу тавьна. Есөөс их тавихгүй

4.    Дээрх заалтаар чулуу тавьсны дараа цагаан тал эхэлж нүүнэ.

Монголыг Го-гийн Холбооны Гишүүнчлэлийн журам



Монголын Го-гийн Холбооны гишүүнчлэл
  1. Монголын Го-гийн Холбооны гишүүнээр 30к ба түүнээс зэрэгтэй тоглогч өөрийн биеэр хүсэлт гаргаснаар элсэх эрхтэй болно.
  2. Гишүүн нь дотоод гадаадын тэмцээн, түүний урьдчилсан шалгаруулалтад оролцох эрхтэй.
  3. Гадаадын аль нэг Үндэсний Холбооноос зэрэг цол авсан дотоод гадаадын иргэдийн зэрэг цолыг хүндэтгэх ч Монголын Го-гийн Холбооны зэрэг цолын Комиссын шийдвэрийг баримталж тэмцээнд оролцоно.
  4. Аливаа ёсзүйн дутагдал гаргасан гишүүний дотоод гадаадын тэмцээнд оролцох эрхийг Монголын Го-гийн Холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр хугацаатай болон хугацаагүйгээр түдгэлзүүлэх буюу татгалзуулна.
  5. Монголын Го-гийн Холбооны гишүүн нь тус Холбооноос гаргасан бүхий л дүрэм журмыг баримтлан ажиллана. 

Клубын журам

1. Энэхүү журмаар Монголын Го-гийн Холбоо болон Го-гийн клубуудын харилцааг зохицуулна
2. Го-ийн сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа клуб нь Олон улсын Го-гийн Холбооны (International Go federation) болон Монголын Го-ийн холбооны (Mongolian Go Association) үндсэн дүрэм журмыг мөрдөн ажиллана.
3. Го-гийн клуб нь Монголын Го-гийн Холбоонд албан ёсоор бүртгүүлж нэрээ байршуулна.
4. Го-гийн клуб нь албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлсэн байгууллага байх ёстой
5. Улсын бүртгэлтэй аливаа байгууллага өөрийн дэргэд клуб байгуулж Монголын Го-гийн Холбоонд бүртгүүлж болно.
6. Тухайн клуб өөрсдийн суралцагч нарт  6 кюү хүртэлх зэрэг өгөх эрхтэй
7. Тухайн клуб өөрсдийн үйл ажиллагааны талаарх тайланг хагас жил тутамд Монголын Го-гийн Холбоонд өгөх үүрэгтэй
8. Тухайн клубын нэр оршин байгаа хаяг тодорхой байх,  клубын зорилго, үйл ажиллагааны чиглэл зэрэг ерөнхий мэдээлэл тодорхой байх
9. Клуб нь Го-ын дүрэмтэй холбоотой бүхий л асуудлаар Монголын Го-гийн Холбоонд хандаж болно.


Монголын Го-гийн Холбоо