Monday, May 13, 2013

Япон улсын элчин сайдын нэрэмжит 10-р тэмцээн

Өмнөх 9-р тэмцээний үеэр

Уг тэмцээд Японы элчин сайд, Монголын Го-гийн Холбооны албаны хүмүүс, ЖАЙКА-гийн шугамаар ирж байсан анхны багш нарын нэг Акета Кацүюки зэрэг хүмүүс оролцож 10 дахь удаагаа болох гэж байгаа тэмцээний ач холбогдлыг нэмэгдүүлж өгөх юм.


Нэг. Тэмцээний зорилго
Го-г түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, Монголын Го-гийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх


Хоёр. Тэмцээн зохион байгуулагчид
Монгол улсад суугаа Япон улсын бүрэн эрхт элчин сайдын яам
Монголын Го-гийн Холбоо

Гурав. Тэмцээн болох газар, хугацаа:
Монгол Япон төв
2013 оны 5-р сарын 25-26 (бямба, ням)
25-ны бямба гарагт 10 цагаас
26-ны ням гарагт 10 цагаас
                                15 цагаас шагнал гардуулах ёслол

Дөрөв. Тэмцээний ангилал:
19*19 А хэсэг
19*19 В хэсэг

Тав. Тэмцээний горим
19*19 А хэсэг Швейцарь системээр талдаа 35 минут 7 өрөг, 30 секундын бёо-ёми 3 удаа
19*19 В хэсэг хэсэг Швейцарь системээр талдаа 35 минут 7 өрөг, 30 секундын бёо-ёми 3 удаа

Зургаа. Дүн гаргах
Хожлын тоо+SOS+SOSOS+хоорондын тоглолт.

Долоо. Оролцох тамирчид
Монголын Го-гийн Холбооны жинхэнэ гишүүн тоглогчид

Найм. Шагнал, урамшуулал
19*19 А хэсэг
1-р байр шилжин явах цом, алтан медаль
2-р байр мөнгөн медаль
3-р байр хүрэл медаль
19*19 В хэсэг
1-р байр алтан медаль
2-р байр мөнгөн медаль
3-р байр хүрэл медаль

Ес. Баримтлах журам
Тэмцээн зохион байгуулах ерөнхий журам/хавсралт/
Тэмцээний үеэр тамирчид үзэгчдийн баримтлах журам /хавсралт/
Рейтинг тооцох журам /хавсралт/








Холбоо барих------------------------------------------------------------------------------------
Монголын Го-гийн Холбоо
Ш.Баяржаргал
Японы элчин сайдын яам
Дайсүкэ Аояма
Утас 89184918
www.gomgl.org
info@gomgl.org
Чонон Бөрт төвийн 413 тоот