Tuesday, May 28, 2013

Японы элчин сайдын нэрэмжит цомын төлөө 10-р тэмцээн амжилттай болж өндөрлөв


Японы элчин сайдын цомын төлөө Го-гийн 10-р тэмцээн 5-р сарын 25-26 өдрүүдэд Монгол-Япон төв дээр амжилттай болж өндөрлөв. Тамирчид зэргийн ялгаагаар хоёр хэсэгт өрсөлдсөнөөс Б хэсэгт ГоКали клуб тамирчин Э.Батболд алтан медаль, Гокали клубын тамирчин О.Анударь мөнгөн медаль, Гокали клубын тамирчин О.Хулан хүрэл медаль тус тус авчээ. Шагнал гардуулах ёслолын үеэр Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён Шимизү тус хэсэгт амжилттай тоглосон нэг хүүхдийн хоёр орны найрамдлын үйл ажиллагааны шугамаар хийгддэг сурагчдын аялалд оролцуулахаар болсноо зарласан юм. 

Дээд хэсэгт өндөр зэрэгтэй 18 хүн өрсөлдсөнөөс Гокали клубын тамирчин 3 дантай Ц.Оюутбилэг алтан медаль Элчин сайдын нэрэмжит шилжин явах цом, тамирчин 4 дантай Ц.Сансар мөнгөн медаль, Гокали клубын багш тамирчин 3 дантай Р.Тунгалаг хүрэл медаль авлаа.

Уг тэмцээнийг зорьж орон нутгаас Зүүнхараагийн тамирчид багшийн хамт ирсэн бол Японоос анхны багш 6 дантай Акета Кацүюки нар байлцлаа.






 Б хэсгийн тамирчид эхний тоглолтоо хийж байна
 Түрүүлсэн Ц.Оюутбилэг 4-р байранд орсон Долгорсүрэн нар
 Халиун Оргил нар хэн хэнийхээ чулууг дуустал идсэн бололтой.
 4-р дантай зургаан удаагийн аварга Ц.Сансарыг 1-р дантай Ц.Төгсбилэгт хожиж явлаа....Шилдэг өргүүдийн нэг.
 4-р дантай Ц.Сансар, 3-р дантай Р.Тунгалаг нар. Медаль хүртэх нь гарцаагүй. Гэхдээ энд өнгийг нь шийдчихье......


 1-р дантай Ц.Төгсбилэгт 2-р дантай Дэмбэрэлнямбуу нар. Шилдэг өргийн нэг.

 Зүүнхараагийн багш н.Ичинхорлоо бэлтгэл хангаж байна
 Сүүлийн шийдвэрлэх өргүүд
 1-р дантай Д.Хадбаатар 5-р кюүтэй Ц.Хатанбаатар нар.

 Бараг аваргын төлөө тоглолт. Хоёр өрөг дутуу байсан ч хэн хожсон нь аварга болохоор байв.
 5-р кюүтэй Ц.Хатанбаатар 5-р кюүтэй Б.Баттулга нар. Хамгийн хүнд өргийн нэг байлаа.
 Энэ бол Б хэсгийн аваргын төлөө тоглолт.
 Б хэсгийн хүрлийн төлөө тоглолт
 Б хэсгийн хамгийн их идэлцсэн тоглолт. Хоёр хоёр хайрцаг чулуу хэрэг боллоо.
 Го-гийн хамгийн хүчтэй эмэгтэйчүүд. 
Цаана 3-р дантай Р.Тунгалаг. М.Ууганбат-2к, Р.Гэрэлмаа-5к, О.Дэчмаа-5к



 Харахын аргагүй хүнд тулаанаас болоод нүдээ аньцгаажээ.
 Алтаа алдах вий..
 Хамгийн сүүлийн өрөг. Элчин сайд Шимизү гуай тоглолтын өрнөлийг харж байна.
 Их тулааны дараа....
 Акета багш болон 1 дантай Ямада гуай нар бас 1-р дантай Ц.Төгсбилэгт нар аваргад хэн нь сайн зөвлөгөө өгөхөө үзэж байна.
 Ц.Оюутбилэг Элчин сайдаас Шимизүгээс Элчин сайдын нэрэмжит шилжин явах цомыг авлаа.

 5-р кюүтэй Ц.Хатанбаатарын нуугдмал хүсэл...
 Шагнал авагсад...
 Зүүнхараагаас ирж оролцсон Алтантулга Акета багш Ичинхорлоо багш нарын хамт.
 Тэмцээний дараа дурсгалын зураг татуулав.
 Акета багшийн анхны шавь нар.
Нэг ангийн хоёр. Хамгийн сүүлийн өрөг дээр учраа таараад нэг ангийн найзууд гэдгээ 90 минут мартсан....