Sunday, May 26, 2013

Миний нэр..............Акета Кацүюки

Акета Кацүюки хэмээх энэ хүн Монголын Го-гийн хөгжилтэй салшгүй холбоотой юм. Анх холбоо байгуулагдах үед тухайн үеийн үеийн ерөнхийлөгч Д.Төмөрбаатар Японы Жайкагийн шугамаар хоёр жилийн гэрээтэй Го-гийн багш урьж авчирсан нь Акета  багш байлаа. Японы мужийн аварга болж байсан сонирхогчийн 6-р дантай Акета багш тэтгэвэрт гарснаас хойш Го-г дэлхийн хэмжээнд дэлгэрүүлэх үйлст хувь нэмэр оруулахаар зүтгэж эхэлжээ. Монголд ирэхийн өмнө АНУ-д хоёр, Европт жил гаран хугацаанд урилгаар хичээл зааж явсан аж. Улмаар Монголд ирэх үед  манай холбоо Олон улсын Го-гийн Холбооны гишүүнээр Непалын хамтаар элсэж 64, 65 дахь гишүүн болжээ. Акета багшийн нөр их хөдөлмөрийн үр дүнд  богино хугацаанд “дан”-тай болсон Ц.Сансар сонирхогчийн Го-гийн Дэлхийн аваргын тэмцээнд оролцож 28-р байранд орсон бол Непал 65-р байранд орж байлаа. Акета багш Зүүнхараа зэрэг хөдөө орон нутгаар аялж Го-г дэлгэрүүлэх үйлст зүтгэж байв.  Акета багшийн үед  Монголын Го-гийн арга барил бүрэлдэн бий болж өөрийн гэсэн материаллаг болон оюуны баазтай болов.

Акета багш нутаг буцсаны дараа өмнөд Африкт урилгаар очин хагас жилийн хугацаанд Го-гийн хичээл зааж тамирчдыг бэлдэж байв. Мөн Зааны ясан эрэг улсын  го тоглогч нарт хичээл зааж Африк тивийн хэмжээнд нэр хүндтэй нэгэн болжээ.
Улмаар Филиппин зэрэг улсад айлчлан өөрийн үнэт цагийг го тоглогч нарын төлөө зориулж байв.

2013 оны 5-р сард болсон Япон улсын сайдын нэрэмжит цомын төлөөх тэмцээнд оролцохоор хүрэлцэн ирж шавь нарынхаа дунд сэтгэл хангалуун нэгэн долоо хоногийг үдсэн юм. Монголд байгаа шавь нарыгаа хамгийн хүчтэй өрсөлдөгчид болж чадна гэж итгэдэгээ илэрхийлсэн Акета багш дараагийн ээлжийн сургалтаа эхлүүлэхээр шийдсэн юм.

       
 Акета багш 10 жилийн дараа ирж шалгалт авч байна.
Ирэх намраас 3-6 сарын хугацаатай ахисан шатны сургалт зохион байгуулахаар болоод байгаа.  
Өмнөд Африкт

10 жилийн өмнө











Зүүнхараад