Tuesday, June 11, 2013

Го-гийн олон улсын 2-р тэмцээний дүн

Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэг болон Солонгосын Бадүкын(го) Холбооноос хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа Го-гийн олон улсын 2-р тэмцээнд Солонгос улсаас 12, Япон улсаас 1, Монголоос 19 нийт 32 тамирчин хасагдах журмаар тоглож дүнгээ гаргалаа. Нэгдүгээр байранд Солонгосын  И Жун Гил түрүүлсэн бол 2-р байранд А.Дэмбэрэлнямбуу, 3-р байранд Солонгосын Кан Гу Чоль нар орлоо. Уг тэмцээний Ерөнхий шүүгчээр Солонгосын Мэргэжлийн 9Р зэрэгтэй Ким Сон Юн ажиллалаа. Тэмцээнд Наран дунд сургууль, Зүүнхараагаас тамирчид оролцсов. Мөн Гокали клубын бяцхан шавь нараас Хулан эхний тойрогтоо Солонгос эмэгтэй, Хүрээ дээд сургуулийн профессор Ким Ён Угийг хожлоо. Солонгосын YTN Телевиз ГоКали клубын Батболд, Оргил, Анударь, Халиун, Хулан, Алтантулга зэрэг хүүхдүүдээс ярилцлага авлаа. Мэргэжлийн Го тоглогч Ким Сон Юн тэдний тоглолтын арга барилыг сайшааж өсөх ирээдүйтэйг гайхаж байлаа.  Уг тэмцээнд Солонгосын элчин сайдын яамны албан хаагчид ирж оролцсон нь өндөр ач холбогдол өгч байгааг харуулж байгаа юм. Мэргэжлийн өндөр ур чадвартай Го тоглогчийг бага наснаас нь бэлтгэн гаргахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэг уг тэмцээнийг цаашид жил болгон зохион байгуулахаар болж байна.



 Тэмцээний эхний даваанд....

 ГоКали клубын Халиун Пак Кён Ы нар
 Тэмцээнд түрүүлсэн И Жун Гил эхний даваанд Б.Баттулгатай тоглож байна.


Хожино гэж хамгийн их мэрийсэн хүний нэг бол ГоКали клубын хамгийн бяцхан тамирчин Оргил.
 Азамат VS И Бун Ху
Ким Ён Уг VS О.Хулан
Хулан эхний хожлоо авлаа.

 Наран дунд сургуулийн Намсрай Японы иргэн Ямадатай тоглож байна.

 О.Дэчмаа эхний хожлоо авлаа
 Оюунболд VS Тунгалаг
 Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа 9Р зэрэгтэй мэргэжлийн тамирчин Ким Сон Юн тоглолтыг тайлбарлаж байна.
 Оргил VS Квон У Сог
 Хоёрын давааны оноолт чангарчээ
 Ц.Сансар 3-рт орсон тамирчинтай 3-ын даваанд
 Цом
 О.Хулан дараагийн даваанд Японы Ямадатай тоглож байна.
Э.Батболд дараагийн даваанд түрүүлсэн тамирчинтай тоглож байна.
 О.Анударь мэргэжлийн тамирчинтай тоглох аз тохиов

 Халиун мэргэжлийн тамирчинтай тоглож байна
 Хулан зэрэг тоглохоор хөлөг аваад иржээ.

 Р.Тунгалаг түрүүлсэн тамирчинтай гурвын даваанд таарлаа
 Аваргын төлөө тоглолт.
А.ДэмбэрэлнямбууVS И Жун Гил
 3-р байрны төлөө
Ц. Оюутбилэг VS Кан Гу Чоль
 Дурсгалын зураг
 Шагналд гардуулах ёслол
 Тэмцээний дараа
Дурсгалын зураг