Monday, October 14, 2013

БНСУ-ын Ерөнхий сайдын нэрэмжит Цомын 8-р тэмцээний дүн гарлаа

Өмнөд Солонгосын Гуми хотод БНСУ-ын Ерөнхий сайдын нэрэмжит Цомын 8-р тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээнд таван тивийн 62 улс оролцож арга билгээ сорьсон байна. Манай улсыг төлөөлсөн 4-р дантай Ц.Сансар 6 тоглосноос 3 хожиж 37-р байранд оржээ. Харин тэмцээний тэргүүн байрын төлөө хүчтэй өрсөлдөгчдөөр БНСУ, БНХАУ, Япон улсын нэрлэгдэж байсан бол Канад, Хонгконг, Орос, Тайвань, Румын, Украйн дээгүүр давхилаа. Мөн Тайланд 9-р байранд шалгарч бэлтгэл сайтай байгаагаа харууллаа. 








1-р өрөг Азербайжан (хожсон)
2-р өрөг Бруней (хожсон)
3-р өрөг Орос (х)
4-р өрөг Бельги (х)
5-р өрөг Аргентин (хожсон)
6-р өрөг Израйль (х)