Monday, November 18, 2013

Миний нэр................. Жоанна Жиа Жиа


Энэ удаа "Миний нэр...." булангаар та бүхэнд Го-гийн түүхэн дэх хамгийн царайлаг эмэгтэй тоглогч гэгддэг Өдгөө 19 настай залуухан Миссингхам Жоанна Жиа Жиа-ийн талаарх мэдээллийг хүргэх гэж байна. 

Товч мэдээлэл: 
Нэр: Миссингхам Жоанна Жиа Жиа 
Төрсөн он сар өдөр: 1994 оны 5-р сарын 26
Төрсөн газар: Австрали
Харьяалал: Тайвань
Нас: 19
Орд: Ихэр

Өндөр: 161 см 








Тэрээр одоогоор 6-р дантай бөгөөд өөр бусад олон талын авьяасаараа дэлхий дахинд ялангуяа Го-гийн ертөнцөд алдартай нэгэн гэсэн шүү. Тэрээр хөгжим тоглох, дуулах усадн сэлэх зэрэг урлаг спортын салбарт өөрийн мөрөө гаргасан нэгэн. Тайванийн Го-гийн шигшээ багт байнга нэр нь байж Го-гийн ертөнцөд өрнөж байгаа арга хэмжээнүүдийн байнгын зочин болдог. Жоанние хүмүүнлэгийн салбарт мөн оролцож тусламж дэмжлэгт ч гар татдаггүй. Мөн Го-тоглогч эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэгч. Го-гийн зарим уралдаан тэмцээнд адилхан байр эзэлсэн шагналын мөнгө эрэгтэй, эмэгтэйгээр ялгаатай байгаа талаар шүүмжлэлтэй байр сууринаас ханддаг бөгөөд тэрээр өөрийнхөө шагналыг ихэнхдээ хүмүүнлэгийн үйлст зориулдаг билээ. 12 настайдаа Го-гийн хүчирхэг таван улсын нэг Тайванийн №1 тоглогчоор шалгарч 14 насандаа мэргэжлийн Го тоглогч болсон билээ.






Орчуулсан: О.Дэчмаа