Sunday, December 8, 2013

Улсын аварга шалгаруулах багийн тэмцээн өндөрлөв

Монголын Го-гийн Холбооноос зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах багийн анхдугаар тэмцээн Наран бүрэн дунд сургуулийн урлаг танхимд 12-р сарын 07 бямба гарагт амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд дөрвөн баг оролцсноос  Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн нэрэмжит, Ц.Оюутбилэг ахлагчтай “Оюуны Өд” баг түрүүлж алтан медалийн эзэн болсон бол Р.Тунгалаг ахлагчтай “ГоКали” клуб хоёрдугаар байр мөнгөн медаль, Наран бүрэн дунд сургуулийн нэрэмжит Ц.Сансар ахлагчтай “Наран” баг гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртлээ. Багийн хамгийн бяцхан гишүүд багтаа онц чухал оноо авчирч хувь нэмрээ оруулж байлаа. Насны, хүйсийн, ур чадварын ямар нэг хязгаарлалт байхгүй багийн тэмцээнд тамирчид өөрсдийн ширээ бүрт өрсөлдөөнтэй хүч тэнцүү өрсөлдөж байв.  Анх удаа зохиогдож байгаа багийн тэмцээн маш өрсөлдөөнтэй онц сонирхолтой болж өнгөрсөн бөгөөд цаашид уламжлал болон зохион байгуулагдах уг тэмцээн ирэх жил илүү өргөжиж олон багтай оюун ухаанаа сорихоор бэлтгэлдээ гараад байна.






Ширээ бүрийн шилдэг тоглогчид