Sunday, March 31, 2013

Өсвөрийн Го-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн -2013

Өсвөрийн Го-чдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Чех улсын Прага хотод 2013 оны 8-р сарын 13-19 өдрүүдэд болох гэж байна. 12 нас хүртэлх, 16 нас хүртэлх хоёр ангиллаар явагдах юм. 

Tuesday, March 19, 2013

Европын Өсвөрийн Го-гийн аварга шалгаруулах тэмцээн

Европын Өсвөрийн Го-гийн аварга шалгаруулах тэмцээн 3-р сарын 8-10 өдрүүдэд Унгарын Будапешт хотноо болж өнгөрлөө. 12,16,20 гэсэн гурван насны ангилалаар явагдсан уг тэмцээнд зүүн Европынхон уламжлал ёсоор дахин давамгайлжээ. 20 хүртэл насанд Словакын аварга Павол Лизи-6дан түрүүлсэн бол  Израйлийн Али Жабарин-6дан, Чехийн Лукас Подпера-6 дан, Оросын Александр Вашуров-5дан, Германы Йонас Велтике-4дан, Чехийн Франчесик Цага нар дарааланг оржээ. Энэ насанд нийтдээ 10 улс орсон байна.

Friday, March 1, 2013

Ижилсгэх тухай журам



1.    Зорилго
1.1.    Энэхүү журмаар зэргийн (кюү, дан) ялгаатай тоглогчдын гарааны давуу байдлыг тэнцүүлж өгөх, түүнтэй холбогдон гарах харилцааг зохицуулна
1.2.    Энэхүү журмыг тухайн тэмцээний удирдамжинд заасан тохиолдолд, мөн бусад ижилсгэх шаардлага гарсан тохиолдол бүрт баримтална

2.    Шодох
2.1.    Ижил зэрэгтэй тоглогчид шодно. Шодохдоо залуу тоглогч нь цагаан чулуунаас тодорхой хэмжээний чулууг атган авч нууцална. Эсрэг тоглогч нь хар чулуунаас нэг эсвэл хоёрыг (сондгой тэгш) авч ил тавьна. Үүний дараа цагаан чулууг ил гаргаж тэгш эсвэл сондгой эсэхийг үзнэ.
2.1.1.    Хэрэв хар чулуу нэг буюу сондгой байхад цагаан чулуу сондгой тоотой байвал харыг гаргасан тоглогч харыг авах эрхтэй. Харин цагаан чулуу тэгш тоотой байвал цагааныг гаргасан тоглогч харыг авах эрхтэй.
2.1.2.    Хэрэв хар чулуу хоёр буюу тэгш байхад цагаан чулуу тэгш тоотой байвал харыг гаргасан тоглогч харыг авах эрхтэй. Харин цагаан чулуу сондгой байвал цагааныг гаргасан тоглогч харыг авах эрхтэй

3.    Ижилсгэлийг тооцох
3.1.    Нэг зэргийн ялгаатай бол бага зэрэгтэй нь харыг авч нэг чулуу тавьна.
3.2.    Хоёр зэргийн ялгаатай бол бага зэрэгтэй нь харыг авч хоёр чулуу тавьна.
3.3.    Гурван зэргийн ялгаатай бол бага зэрэгтэй нь харыг авч гурван чулуу тавьна
3.4.    Дөрвөн зэргийн ялгаатай бол бол бага зэрэгтэй нь харыг авч дөрвөн чулуу тавьна.
3.5.    Таван зэргийн ялгаатай бол бол бага зэрэгтэй нь харыг авч таван чулуу тавьна.
3.6.    Зургаан зэргийн ялгаатай бол бол бага зэрэгтэй нь харыг авч зургаан чулуу тавьна.
3.7.    Долоон зэргийн ялгаатай бол бол бага зэрэгтэй нь харыг авч долоон чулуу тавьна.
3.8.    Найман зэргийн ялгаатай бол бол бага зэрэгтэй нь харыг авч найман чулуу тавьна.
3.9.    Есөн зэргийн ялгаатай бол бол бага зэрэгтэй нь харыг авч есөн чулуу тавьна.
3.10.    Ес ба түүнээс дээш зэргийн ялгаатай бол есөн чулуу тавьна. Есөөс их тавихгүй

4.    Дээрх заалтаар чулуу тавьсны дараа цагаан тал эхэлж нүүнэ.

Монголыг Го-гийн Холбооны Гишүүнчлэлийн журам



Монголын Го-гийн Холбооны гишүүнчлэл
  1. Монголын Го-гийн Холбооны гишүүнээр 30к ба түүнээс зэрэгтэй тоглогч өөрийн биеэр хүсэлт гаргаснаар элсэх эрхтэй болно.
  2. Гишүүн нь дотоод гадаадын тэмцээн, түүний урьдчилсан шалгаруулалтад оролцох эрхтэй.
  3. Гадаадын аль нэг Үндэсний Холбооноос зэрэг цол авсан дотоод гадаадын иргэдийн зэрэг цолыг хүндэтгэх ч Монголын Го-гийн Холбооны зэрэг цолын Комиссын шийдвэрийг баримталж тэмцээнд оролцоно.
  4. Аливаа ёсзүйн дутагдал гаргасан гишүүний дотоод гадаадын тэмцээнд оролцох эрхийг Монголын Го-гийн Холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр хугацаатай болон хугацаагүйгээр түдгэлзүүлэх буюу татгалзуулна.
  5. Монголын Го-гийн Холбооны гишүүн нь тус Холбооноос гаргасан бүхий л дүрэм журмыг баримтлан ажиллана. 

Клубын журам

1. Энэхүү журмаар Монголын Го-гийн Холбоо болон Го-гийн клубуудын харилцааг зохицуулна
2. Го-ийн сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа клуб нь Олон улсын Го-гийн Холбооны (International Go federation) болон Монголын Го-ийн холбооны (Mongolian Go Association) үндсэн дүрэм журмыг мөрдөн ажиллана.
3. Го-гийн клуб нь Монголын Го-гийн Холбоонд албан ёсоор бүртгүүлж нэрээ байршуулна.
4. Го-гийн клуб нь албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлсэн байгууллага байх ёстой
5. Улсын бүртгэлтэй аливаа байгууллага өөрийн дэргэд клуб байгуулж Монголын Го-гийн Холбоонд бүртгүүлж болно.
6. Тухайн клуб өөрсдийн суралцагч нарт  6 кюү хүртэлх зэрэг өгөх эрхтэй
7. Тухайн клуб өөрсдийн үйл ажиллагааны талаарх тайланг хагас жил тутамд Монголын Го-гийн Холбоонд өгөх үүрэгтэй
8. Тухайн клубын нэр оршин байгаа хаяг тодорхой байх,  клубын зорилго, үйл ажиллагааны чиглэл зэрэг ерөнхий мэдээлэл тодорхой байх
9. Клуб нь Го-ын дүрэмтэй холбоотой бүхий л асуудлаар Монголын Го-гийн Холбоонд хандаж болно.


Монголын Го-гийн Холбоо