Friday, May 31, 2013

Швейцарийн Го-гийн аварга шалгаруулах тэмцээн


2013 оны Швейцарийн аварга шалгаруулах Го-гийн тэмцээн 5-р сарын 18-аас 21-ны хооронд Женевийн нуурын ойролцоо Veyrier-т болсон байна. Уг тэмцээнд Себастиан Кох 3-р дантай, FelicienMazille 2-р дантай болон Sebastian Ott 1-р дантай тамирчид 6-1-ийн харьцаатайгаар тэнцжээ. Гэхдээ Кох коэффициент оноогоороо Mazille болонOtt-ийн дээр бичигдэж харин MazilleOtt-ийн дээр бичигджээ. Уг тэмцээн нь Sebastian Koch-ийн 4 дэхь Швейцарийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Тэрээр 1997, 2002, 2004 оны аварга билээ. Sylvain Praz 2-р зэрэгтэй тамирчин энэ тэмцээнд 8-рт орсон бөгөөд Сэндай хотод болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох ба Sebastaian Ott нь Солонгосын ерөнхий сайдын нэрэмжит цомын төлөөх тэмцээнд тоглох болно. 

О.Дэчмаа

Thursday, May 30, 2013

Миний нэр................. Ким Сон Юн

Нэр:  Ким Сон Юн [金成龍 , Kim Seongryong]  9Р

1976 оны 08-р сарын 12 өдөр төрсөн.
2003 онд мэргэжлийн 8Р болсон.
2004 онд Etland-ын цомын тэмцээнд шилдэгээр шалгарч 9Р болсон
2004 онд King of Kings тэмцээнд түрүүлж байв. Тэрээр сүүлийн үед тоглолтын тайлбарлагчаар ажиллаж байна. Түүнтэй КЖС гэх го-гийн серверээс хийсэн ярилцлагыг хүргэж байна.






9-дантай Ким Сон Юнтай хийсэн ярилцлага
Эх сурвалж: Гоама сэтгүүл дугаар 135
Source: Goama magazine, #135

Tuesday, May 28, 2013

Японы элчин сайдын нэрэмжит цомын төлөө 10-р тэмцээн амжилттай болж өндөрлөв


Японы элчин сайдын цомын төлөө Го-гийн 10-р тэмцээн 5-р сарын 25-26 өдрүүдэд Монгол-Япон төв дээр амжилттай болж өндөрлөв. Тамирчид зэргийн ялгаагаар хоёр хэсэгт өрсөлдсөнөөс Б хэсэгт ГоКали клуб тамирчин Э.Батболд алтан медаль, Гокали клубын тамирчин О.Анударь мөнгөн медаль, Гокали клубын тамирчин О.Хулан хүрэл медаль тус тус авчээ. Шагнал гардуулах ёслолын үеэр Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён Шимизү тус хэсэгт амжилттай тоглосон нэг хүүхдийн хоёр орны найрамдлын үйл ажиллагааны шугамаар хийгддэг сурагчдын аялалд оролцуулахаар болсноо зарласан юм. 

Дээд хэсэгт өндөр зэрэгтэй 18 хүн өрсөлдсөнөөс Гокали клубын тамирчин 3 дантай Ц.Оюутбилэг алтан медаль Элчин сайдын нэрэмжит шилжин явах цом, тамирчин 4 дантай Ц.Сансар мөнгөн медаль, Гокали клубын багш тамирчин 3 дантай Р.Тунгалаг хүрэл медаль авлаа.

Уг тэмцээнийг зорьж орон нутгаас Зүүнхараагийн тамирчид багшийн хамт ирсэн бол Японоос анхны багш 6 дантай Акета Кацүюки нар байлцлаа.


Sunday, May 26, 2013

Миний нэр..............Акета Кацүюки

Акета Кацүюки хэмээх энэ хүн Монголын Го-гийн хөгжилтэй салшгүй холбоотой юм. Анх холбоо байгуулагдах үед тухайн үеийн үеийн ерөнхийлөгч Д.Төмөрбаатар Японы Жайкагийн шугамаар хоёр жилийн гэрээтэй Го-гийн багш урьж авчирсан нь Акета  багш байлаа. Японы мужийн аварга болж байсан сонирхогчийн 6-р дантай Акета багш тэтгэвэрт гарснаас хойш Го-г дэлхийн хэмжээнд дэлгэрүүлэх үйлст хувь нэмэр оруулахаар зүтгэж эхэлжээ. Монголд ирэхийн өмнө АНУ-д хоёр, Европт жил гаран хугацаанд урилгаар хичээл зааж явсан аж. Улмаар Монголд ирэх үед  манай холбоо Олон улсын Го-гийн Холбооны гишүүнээр Непалын хамтаар элсэж 64, 65 дахь гишүүн болжээ. Акета багшийн нөр их хөдөлмөрийн үр дүнд  богино хугацаанд “дан”-тай болсон Ц.Сансар сонирхогчийн Го-гийн Дэлхийн аваргын тэмцээнд оролцож 28-р байранд орсон бол Непал 65-р байранд орж байлаа. Акета багш Зүүнхараа зэрэг хөдөө орон нутгаар аялж Го-г дэлгэрүүлэх үйлст зүтгэж байв.  Акета багшийн үед  Монголын Го-гийн арга барил бүрэлдэн бий болж өөрийн гэсэн материаллаг болон оюуны баазтай болов.

Monday, May 13, 2013

Япон улсын элчин сайдын нэрэмжит 10-р тэмцээн

Өмнөх 9-р тэмцээний үеэр

Уг тэмцээд Японы элчин сайд, Монголын Го-гийн Холбооны албаны хүмүүс, ЖАЙКА-гийн шугамаар ирж байсан анхны багш нарын нэг Акета Кацүюки зэрэг хүмүүс оролцож 10 дахь удаагаа болох гэж байгаа тэмцээний ач холбогдлыг нэмэгдүүлж өгөх юм.

Saturday, May 11, 2013

Азийн наадамд оролцох тамирчдын анхааралд



•    6-р сарын 28 өдөр 08:45 цагаас нисэж 12:50 цагаас Инчёонд бууна МИАТ
7-р сарын 7 өдөр 23:55 цагаас нисэж 02:25 цагаас Улаанбаатарт бууна МИАТ (цаг нь өөрчлөгдөж болзошгүй)
•    Нийт  9 өдөр болох учир 9*50 буюу 450 долларыг байрны төлбөрт өгнө. Олимпын хорооноос техникийн зөвлөгөөнд суух зэрэг шалтгаанаар эхлэхээс 2 өдрийн өмнө, дууссанаас нэг хоногийн дараа буцахыг санал болгосон. Мөн өөр ямар ч нислэгийн тийз дууссан учраас энэхүү өдрийг товлож 9 өдөр байхаар болсон
•    Нислэгийн тийзийн үнэ 702,000 төгрөг
Ирэх даваа гарагт буюу 13 өдөр төлөх ёстой. Хэрэв амжихгүй бол барьцаа 50 долларыг уг өдөр төлөөд дараагийн даваа гараг буюу 20 өдөр эцсийн хугацаагаар төлөх ёстой. Хэрэв уг эцсийн хугацаанд амжихгүй бол барьцаа эргэж олгогдохгүй болохыг анхаарна уу
•    Нислэгийн тийзийг ТҮНШ байгууллага болох AIREXPERT компаниас авч байгаа. Хөнгөлөлт 1-2% олгогдоно.
•    Олимпын Хорооноос бүх тамирчдаас явахын өмнө 100 долларын барьцаа шаардаж байгаа. Зөрчил гаргаагүй тохиолдолд ирсний дараа эргүүлэн өгнө.
•    Олимпын хорооноос өгч байгаа хувцсанд  нэмэлт төлбөр гарахгүй
•    Монголын Го-гийн Холбооноос нийт тамирчдадаа Гадаадад зорчигсдын эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгал хийлгэхийг зөвлөж байна.
•    Санхүүжилт хүссэн албан бичгийг эх текстээ өөрөө бэлдэж ирээд албан бланк дээр тамгалуулж авна уу. Хаана хэнд ямар шалтгаанаар хэдий хэмжээний санхүүжилтийг хүсэж байгаагаа тодорхой бичээрэй.



Saturday, May 4, 2013

Го-гийн сервер монгол хэл дээр болно

Олон улсын Го-гийн интернэт сервер болох PANDА Internet Go Server-ийг монгол хэл дээр болгох ажил эхлээд байна. Уг сервер монгол хэл дээр болсноор шинээр суралцагчид болон нийт тоглогчид эх хэл дээрээ байгаа Го-гийн серверээр дамжуулан бусад орны тоглогчидтой тоглох, тэмцээнд оролцох, хичээл үзэх таатай боломж нээгдэж байгаа юм. Цаашид уг серверээр дамжуулан бусад улсын баг, тамирчидтай нөхөрсөг тоглолт хийх, тэмцээн зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Friday, May 3, 2013

Европын 57-р Го Конгресст оролцоно уу

Европын аварга шалгаруулах тэмцээн. Европын Го-гийн 30 орчим холбоодын албан уулзалт зэргээс бүрдсэн өргөн цар хүрээтэй арга хэмжээ юм. Манай улсаас го тоглогч нас хүрэгсэд, хүүхдүүд, албаны хүмүүс оролцох боломжтой.
Хэзээ: 7-р сарын 27-----8-р сарын 11 өдөр
Уг чуулган хугацааны хувьд гурван хэсгээс бүрдэнэ. Сонгосон хэсэгтээ оролцож болно.
Эхний долоо хоног—хагас бүтэн сайн—сүүлийн долоо хоног

Хаана: Unieversity of Warmia and Mazury, Olsztyn хот, Польш улс







Чуулга уулзалтын тухай

Уг чуулга уулзалтад Европын 30 орчим улсын 1000 орчим төлөөлөгчид оролцоно. Го хүчтэй хөгжсөн Солонгос, Япон, Хятад улс хүндэт зочноор уригдсан бол мөн Монгол улс оролцох урилгыг албан ёсоор хүлээн аваад байна.

Уг хурлын үеэр Го-гийн олон тэмцээн болохоос гадна Го-гийн хамгийн хүчтэй програмууд аваргаа ашлгаруулна. Мөн Го-г шинжлэх ухаан талаас судалсан эрдэм шинжилгээний бага хурал болно.

Хэн оролцох боломжтой вэ?
Насанд хүрсэн го тоглогч /зэрэг хамааарахгүй/
Го тоглогч хүүхдүүд /зэрэг хамааарахгүй/
Го-гийн програм зохиогчид
Албаны хүмүүс 





Тэмцээнүүд
EGF class A
10 үе тоглоно
4d+: 2.5 цаг + 1 минут бёо-ёми
3k - 3d: 2 цаг+ 45 секунд бёо-ёми
4k-: 1.5 цаг + 30 секунд бёо-ёми
macmahon системээр зэргийн ялгааны чулуу тавихгүй тоглоно.
Япон дүрмээр +6,5 комитой
Эхний 7 тойргийн дараа Европын иргэншилтэй эхний 8 тоглогч финалын тоглолт хийнэ. Шагнал: Шагналын нийт сан 20000 евро
European Champion: 2500 euro
2nd place: 1500 euro
3rd place: 1000 euro


Мөн хүүхдийн тэмцээн зохион байгуулагдана. Багийн, хосын, түргэн тоглолтын зэрэг бусад 12 төрлийн тэмцээнийг ЭНД дарж үзнэ үү.

Байр сууц, буудлын талаар ЭНД
Визний талаар энд /Шенгений виз авна/
Хоол хүнсний талаар энд
БҮРТГЭЛИЙН ТАЛААР ЭНД
Замын зардал: Улаанбаатар-Москва-Варшав онгоцоор, Варшав-Олсзтин автобус галт тэрэгээр






Сонирхсон асуултаа 89184918 утаснаас, info@gomgl.org  хаягаар лавлана уу