Friday, June 28, 2013

Тамирчдад амжилт хүсье

Азийн танхимын болон тулааны спортын 4-р их наадамд оролцохоор мордож байгаа 9 тамирчиндаа Монголын Го-гийн Холбооны зүгээс өндөр амжилт хүсэж байна. 

Энэхүү их наадам нь Инчёон 2014 Азийн тоглолтын бүрэлдэхүүн хэсэг болж байгаа юм. Уг наадмын 9 төрөлд манай улсаас нийт 87 орчим гишүүнтэй баг тамирчид орж байгаа бөгөөд амжилттай зохион байгуулсан МҮОХ-д талархал илэрхийлж байна. 

Бид наадмын талаарх мэдээллийг энэхүү хуудсаар болон өөрийн фейсбүүкээр дамжуулан өдөр тутамд хүргэх болно

Азийн танхимын болон тулааны спортын 4-р Их наадмын хуваарь

Эрэгтэй ганцаарчилсан- А.Дэмбэрэлнямбуу
Эрэгтэй баг -Ц.Сансар, Ц.Оюутбилэг, Б.Тэмүүжин
Эмэгтэй баг -Р.Тунгалаг, Р.Гэрэлмаа, О.Дэчмаа\
Хос-/Ц.Сансар Р.Тунгалаг/, /Б.Тэмүүжин М.Ууганбат/


Tuesday, June 11, 2013

Го-гийн олон улсын 2-р тэмцээний дүн

Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэг болон Солонгосын Бадүкын(го) Холбооноос хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа Го-гийн олон улсын 2-р тэмцээнд Солонгос улсаас 12, Япон улсаас 1, Монголоос 19 нийт 32 тамирчин хасагдах журмаар тоглож дүнгээ гаргалаа. Нэгдүгээр байранд Солонгосын  И Жун Гил түрүүлсэн бол 2-р байранд А.Дэмбэрэлнямбуу, 3-р байранд Солонгосын Кан Гу Чоль нар орлоо. Уг тэмцээний Ерөнхий шүүгчээр Солонгосын Мэргэжлийн 9Р зэрэгтэй Ким Сон Юн ажиллалаа. Тэмцээнд Наран дунд сургууль, Зүүнхараагаас тамирчид оролцсов. Мөн Гокали клубын бяцхан шавь нараас Хулан эхний тойрогтоо Солонгос эмэгтэй, Хүрээ дээд сургуулийн профессор Ким Ён Угийг хожлоо. Солонгосын YTN Телевиз ГоКали клубын Батболд, Оргил, Анударь, Халиун, Хулан, Алтантулга зэрэг хүүхдүүдээс ярилцлага авлаа. Мэргэжлийн Го тоглогч Ким Сон Юн тэдний тоглолтын арга барилыг сайшааж өсөх ирээдүйтэйг гайхаж байлаа.  Уг тэмцээнд Солонгосын элчин сайдын яамны албан хаагчид ирж оролцсон нь өндөр ач холбогдол өгч байгааг харуулж байгаа юм. Мэргэжлийн өндөр ур чадвартай Го тоглогчийг бага наснаас нь бэлтгэн гаргахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэг уг тэмцээнийг цаашид жил болгон зохион байгуулахаар болж байна.

Sunday, June 9, 2013

Го-гийн Олон улсын 2-р тэмцээн эхэллээ

Солонгосын Го-гийн Холбоо (KBA) болон Монгол улс дахь Солонгосын ажил хэрэгч иргэдийн Бизнесийн Нийгэмлэгээс  хамтран зохион байгуулж байгаа Го-гийн Олон улсын 2-р тэмцээн 6-р сарын 09 өдөх СүнжинГранд зочид буудалд 14 цагаас эхэллээ. Уг тэмцээний үеэр Солонгосын мэргэжлийн 9Р тоглогч Ким Сон Юн хүрэлцэн ирэв.  Оролцогч бүртээ дурсгалын зүйл гардуулах уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болж байгаа юм. Монгол улсад ажиллаж амьдарч байгаа бадүк (го-г солонгосоор бадүк гэдэг) тоглогч иргэд болон Солонгосын Бадүкийн Холбооноос урилгаар ирсэн мэргэжлийн тоглогчид тэмцээнд оролцож байна. Монголын Го-гийн хөгжилд чухал хувь нэмэр болж байгаа энэхүү тэмцээнд оролцогч нийт тамирчдадаа амжилт хүсье.

Monday, June 3, 2013