Monday, November 18, 2013

Миний нэр................. Жоанна Жиа Жиа


Энэ удаа "Миний нэр...." булангаар та бүхэнд Го-гийн түүхэн дэх хамгийн царайлаг эмэгтэй тоглогч гэгддэг Өдгөө 19 настай залуухан Миссингхам Жоанна Жиа Жиа-ийн талаарх мэдээллийг хүргэх гэж байна. 

Товч мэдээлэл: 
Нэр: Миссингхам Жоанна Жиа Жиа 
Төрсөн он сар өдөр: 1994 оны 5-р сарын 26
Төрсөн газар: Австрали
Харьяалал: Тайвань
Нас: 19
Орд: Ихэр

Өндөр: 161 см 

Friday, November 15, 2013

Улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөв

Монголын Го-гийн Холбооны 2013 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн 2013 оны 11-р сарын 16-17 бямба ням гарагуудад Холбооны байранд  амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнийг шилдэг 20 тамирчны дунд зохион байгуулж швейцарь системээр 7 өрөг тоглосноос А.Дэмбэрэлнямбуу (2d)  7 хожин түрүүлж Улсын аварга боллоо. Мөнгөн медалийг ГоКали клубын Го-гийн багш Р.Тунгалаг(3d) 6 хожлоор, хүрэл медалийг Ц.Оюутбилэг (3d) 5 хожлоор авсан бол н.Долгорсүрэн (1d) таван хожлоор 4-р байр, Ц.Сансар (4d) дөрвөн хожлоор 5-р байр, Ц.Золжаргал (1d) дөрвөн хожлоор 6-р байранд шалгарлаа. Доор тэмцээний дүнг нийтлэв.

Friday, November 8, 2013

Оны шилдэг тамирчныг тодруулах санал асуулга эхэллээ

2013 оны Монголын Го-гийн Холбооны шилдэг тамирчин шалгаруулах санал асуулга эхлээд байна.
Санал асуулгыг 2013 оны 12-р сарын 06 өдрийн баасан гарагийг дуустал явуулах юм.

Уг санал асуулгад одоогоор 6 нэр дэвшигч бүртгэгдээд байна. Нийт 8 нэр дэвшигч гарч болох тул өөр хэн өрсөлдөх ёстойг е-мейлээр мэдэгдэнэ үү.

Та бүхэн санал өгөхдөө баруун доод буланд байрлах сонголт хийх цонхыг ашиглаарай.


Нэр дэвшигчдийн товч танилцуулга

Thursday, November 7, 2013

Монголын Го-гийн Холбооны Цом-2013

Монголын Го-гийн Холбооны Цом-2013 тэмцээн өндөрлөж дүнгээ гаргалаа. Уг тэмцээнд нийт 28 тамирчин швейцарь системээр 7 өрөг наадсанаас Ц.Сансар (4d) 6 хожиж түрүүлсэн бол А.Дэмбэрэлнямбуу (2d) 6 хожлоор 2-р байр, Ц.Оюутбилэг 6 хожлоор 3-р байр тус тус эзлэв. Уг тэмцээнд анх удаагаа насанд хүрэгчидтэй хүч сорьсон багачуудаас Э.Батболд 3 хожил, О.Хулан 3 хожил, О.Анударь 3 хожил авч амжилттай оролцлоо. Эдгээр шинэ залуу үеийн тамирчид маань энэхүү тэмцээнээр албан ёсны рейтингтэй болж байгаа юм. Мөн алс холын Япон орноос Канеко (4 хожил) болон Ямада (2 хожил) нарын тоглогчид ирж оролцсон нь тэмцээнийг сонирхолтой болголоо.  Доор тэмцээний дүнг нийтлэв.