Sunday, December 8, 2013

Улсын аварга шалгаруулах багийн тэмцээн өндөрлөв

Монголын Го-гийн Холбооноос зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах багийн анхдугаар тэмцээн Наран бүрэн дунд сургуулийн урлаг танхимд 12-р сарын 07 бямба гарагт амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд дөрвөн баг оролцсноос  Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн нэрэмжит, Ц.Оюутбилэг ахлагчтай “Оюуны Өд” баг түрүүлж алтан медалийн эзэн болсон бол Р.Тунгалаг ахлагчтай “ГоКали” клуб хоёрдугаар байр мөнгөн медаль, Наран бүрэн дунд сургуулийн нэрэмжит Ц.Сансар ахлагчтай “Наран” баг гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртлээ. Багийн хамгийн бяцхан гишүүд багтаа онц чухал оноо авчирч хувь нэмрээ оруулж байлаа. Насны, хүйсийн, ур чадварын ямар нэг хязгаарлалт байхгүй багийн тэмцээнд тамирчид өөрсдийн ширээ бүрт өрсөлдөөнтэй хүч тэнцүү өрсөлдөж байв.  Анх удаа зохиогдож байгаа багийн тэмцээн маш өрсөлдөөнтэй онц сонирхолтой болж өнгөрсөн бөгөөд цаашид уламжлал болон зохион байгуулагдах уг тэмцээн ирэх жил илүү өргөжиж олон багтай оюун ухаанаа сорихоор бэлтгэлдээ гараад байна.

Saturday, December 7, 2013

Монголын Го-гийн Холбооны 2013 оны шилдэг тамирчин тодорлоо

Монголын Го-гийн Холбооны 2013 оны шилдэг тамирчнаар санал асуулгын 41%-ийг авсан Ц.Оюутбилэг тодорлоо. Ц.Оюутбилэг нь 2013 онд дараах тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлжээ.





-БНСУ-ын Инчёон хотноо зохиогдсон Азийн Танхимын болон тулааны спортын 4-р наадамд амжилттай оролцсон.
-Японы Элчин сайдын нэрэмжит Цомын төлөө 10-р тэмцээнд 1-р байр эзэлсэн.
-Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан Бадукын Олон улсын 2-р тэмцээнд амжилттай оролцсон.
-Монголын Го-гийн Холбооны Цомын төлөө тэмцээнд 3-р байр эзэлсэн.
-Монголын Го-гийн Холбооны Лийг 2013 түрүүлэв.
-Монгол улсын аварга шалгаруулах Го-гийн тэмцээнд 3-р байр эзлэв
-Улсын аварга шалгаруулах багийн тэмцээнд 1-р байр эзлэв.  

Wednesday, December 4, 2013

Улсын аварга шалгаруулах багийн тэмцээн



Улсын аварга шалгаруулах багийн тэмцээн 2013 оны 12-р сарын 07 өдрийн бямба гарагт "НАРАН" дунд сургуулийн Урлаг танхимд зохиогдох гэж байна. Тэмцээн цагтаа эхлэх учраас багийн гишүүд 15 минутын өмнө ширээндээ суусан байхыг хүсэж байна.

Наран сургуулийн хаяг: 
Хаяг:ЧД, 2-р хороо, Чоймболын гудамж, Нийслэлийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны байр, 1, 2, 3 давхар, (Хараа зочид буудлын урд)



Monday, December 2, 2013

Го-гийн тухай кино Солонгосын кино "Чулуу"

Танхай залуусын нэг өөрийн амьдралаа шинээр олж авахыг хүсдэг. Амьдрал бол Го-той адил юм хамгийн эхний нүүдлээ зөв хийхийг ухаарч буй тухай киноны трейлэрийг толиуулж байна.

SPORTACCORD Дэлхийн оюуны спортын 3-р наадам

2013 оны 12-р сарын 12-18 өдрүүдэд Бээжин хотноо болох SPORTACCORD-Дэлхийн оюуны спортын 3-р наадамд Го-гийн төрөлд оролцох 30 тамирчны нэрс тодорчээ. Үүнд Европын шигшээ багийг оросууд голдуу бүрдүүлж байгаа бол хойд Америкийн багийг АНУ, Канадын иргэншилтэй ази гаралтай иргэд бүрдүүлсэн байна.  Харин хүчирхэг гурвын нэг БНСУ мэргэжлийн 9Р тамирчдаар хүч чадлаа гайхуулж байгаа бол Япон мэргэжлийн 2Р-4Р зэрэгтэй шинэ залуу үеээ илгээсэн байна. Гол өрсөлдөгчдийн нэг БНХАУ мөн мэргэжлийн 9Р зэрэгтэй тоглогчдоор нутгийн дэвжээнд хүч үзэх бололтой. Энэ гурвын дараа дэлхийн хэмжээнд 4-р байрын төлөө тэмцэж байгаа  Тайвань алдарт Жоанне Миссингхам тэргүүтэй багаа илгээжээ. Уг тэмцээн эрэгтэй баг, эмэгтэй ганцаарчилсан, хос тоглолт гэсэн гурван төрлөөр явагдах юм. Тэмцээний дараа тамирчид дунд сургуульд зочилж нөхөрсөг тоглолт уулзалт хийх юм. 





Оролцох тамирчид


Sunday, December 1, 2013