Wednesday, September 24, 2014

Солонгосын Ерөнхий Сайдын нэрэмжит 9-р тэмцээн

Солонгосын Ерөнхий Сайдын нэрэмжит 9-р тэмцээн 09-р сарын 19 өдөр Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд нийт 52 орон оролцсоноос манай тамирчин Б.Долгорсүрэн 1D нийт 6 өрөг тоглож 2 хожиж 44-р байр эзэлсэн байна. 

1-р өрөг (Өмнөд Африк)Andre Connell 2d-хожигдсон 
2-р өрөг (Украйн)Dmytro Yatsenko 5d-хожигдсон 
3-р өрөг (Люксембург) Jeremie Hertz 3k-хожигдсон 
4-р өрөг (Бруней)Hui Yee Sung 1d-хожсон
5-р өрөг (Австрали)Aaron Chen 1d-хожсон
6-р өрөг (Индонези)Sebastian Mualime 1d-хожигдсон 

Monday, September 15, 2014

Рейтинг тооцох тухай

Монголын Го-гийн холбооноос нийт тамирчиддаа рейтинг тооцож жагсаалт гаргадаг. Рейтингийг анх орж байгаа тоглогч 1600-аас эхэлж тооцуулах бол анх орж байгаа дантай тоглогч рейтинг анх тоглосон тэмцээндээ өрсөлдсөн тамирчны рейтингээс тооцуулах аргачлалаар өөрийн рейтингийг бодуулна. 

Монголын Го-гийн Холбооноос рейтинг тооцно гэж зарласан тэмцээний үр дүнгээр тамирчин тус бүр рейтинг бодуулах ёстой. 

Одоогоор тогтмол зохион байгуулагдаж байгаа рейтинг тооцох тэмцээн нь:

Улсын аварга шалгаруулах (ганцаарчилсан) тэмцээн
Японы Элчин сайдын нэрэмжит Цомын тэмцээн
Кюүтэй тамирчдын улирал тутмын тэмцээн
бусад А зэрэглэлийн рейтинг тооцно гэж зарласан тэмцээнүүд

Wednesday, September 10, 2014

Японы Элчин Сайдын нэрэмжит цомын төлөө 11-р тэмцээн 2014

Монгол-Япон төв дээр Япон улсын Элчин Сайдын нэрэмжит Цомын төлөөх 11-р тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд 16 тамирчин оролцож 5 өрөг тоглосноос Ц.Сансар 4 хожлоор түрүүлж Элчин Сайдын цомыг хүртсэн бол Ц.Төгсбилэгт н.Долгорсүрэн нар мөнгө хүрэл медалийн эзэд боллоо. Уг тэмцээнд мөн анх удаа оролцож байгаа тамирчид цөөнгүй байж анхны хожлуудаа авчээ.

Saturday, July 12, 2014

Сонирхогчийн Дэлхийн аварга шалгаруулах 35-р тэмцээн

Сонирхогчийн Дэлхийн аварга шалгаруулах 35-р тэмцээн БНСУ-ын Gyeonju хотноо 2014 оны 7-р сарын 4-11 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд 54 орон оролцсоноос манай тамирчин Ц.Хатанбаатар 1K найман өрөг тоглож 3 хожиж 46-р байранд оржээ.

1-р өрөг (Аргентин) Haroldo Brown -хожигдсон
2-р өрөг (Унгар) Pal Balogh -хожигдсон
3-р өрөг (Коста Рика)Luis Enriquw Boza Araya +хожсон
4-р өрөг (Франц) Antoine Fenech -хожигдсон
5-р өрөг (Өмнөд Африк) John William Leuner-хожигдсон
6-р өрөг ( Бразил) Csaba Deak+хожсон
7-р өрөг ( Швейцарь) Sylvain Gasana Praz-хожигдсон
8-р өрөг (Бруней) Ho Soon Ang+хожсон

Saturday, June 28, 2014

Baduk Mgl 3-р тэмцээн боллоо

Монгол суугаа бизнес эрхлэгч солонгос иргэдийн нийгэмлэгээс жил бүр зохион байгуулж байгаа Baduk MGL тэмцээн 2014 оны 6-р сарын 28 өдөр СүнжинГранд зочид буудалд болж өнгөрлөө. Уг тэмцээнд 9Р зэрэгтэй Жу Хүн Хён хүрэлцэн ирж шүүгчээр оролцлоо.
1-р байр: Ц.Сансар
2-р байр: Ц.Оюутбилэг
3-р байр: Р.Тунгалаг

Monday, March 3, 2014

Хос тоглолтын Улсын Аварга шалгаруулах тэмцээн өндөрлөв

Монголын Го-гийн Холбооны хос тоглолтын Улсын Аварга шалгаруулах тэмцээн 3-р сарын 1-ний бямба гарагт Спорт Бэлтгэлийн Төвд амжилттай явагдлаа. Тэмцээнд найман настай балчираас наян настай буурал хос болж тоглов. Нийт 15 хос оролцсоноос Р.Тунгалаг(3d) Г.Болд (5k) нарын хос Алтан медаль, Хос тоглолтын Улсын аварга өргөмжлөл мөнгөн шагнал, Ц.Төгсбилэгт (2d) Р.Гэрэлмаа (5k) нарын хос Мөнгөн медаль, Ц.Оюутбилэг (3d) Х.Баярцэнгэл (8k) нарын хос хүрэл медаль хүртлээ. Япон улсын иргэн 80 настай Ямада гуай 9 настай Мөнхтуулын хамтаар 2 хожил авсан нь бахархмаар амжилт байв. Энэхүү тэмцээн нь ирэх намар зохиогдох Хос тоглолтын Дэлхийн аваргад оролцох бэлтгэл ажлын нэг юм.

Thursday, February 20, 2014

18 дахь удаагийн LG-ийн цомын төлөөх тэмцээний аварга нь хэн байв?

Туо Шиаши-гийн хамгийн анхны олон улсын хэргэм  

Туо Шиаши
18 дахь удаагийн LG-ийн цомын төлөөх тэмцээний сүүлчийн өрөг 2014 оны 2-р сарын 13-ны өдөр Солонгосын Сөүлийн их сургуулийн байранд болсон билээ. 

Туо Шиаши (3p) Зоу Рүйяан (9p)-ийг 2-1-ээр буулгаж авсан юм. Энэ нь Туо Шиаши-гийн хамгийн анхны олон улсын хэргэм авсан тоглолт байлаа. Хятадын зэрэг цолны холбооноос Туо-г одоо 9p буюу мэргэжлийн 9 дантай болгох хэрэгтэй гэж нэрийг нь дэвшүүлсэн байна. 

Monday, February 17, 2014

Чансаа ахиулах хаврын 3-р тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Нийт 32 тамирчин нэр мэдүүлсэнээс Ц.Төгсбилэгт (1d) түрүүлж 2 дангийн болзол хангалаа. 3 дантай А.Дэмбэрэлнямбуу 2-р байранд орсон бол 1 дантай Ямада, 3 дантай Р.Тунгалаг, 5 кюүтэй Ц.Хатанбаатар, 5 кюүтэй Б.Баттулга нар 3-6 байранд орлоо. Үүнээс  5 кюүтэй Ц.Хатанбаатар, 5 кюүтэй Б.Баттулга нар нэг зэрэг ахих болзол хангаж дараагийн тэмцээнд 4 кюүтэй тоглохоор болж байна. Зэргийн зөрөөгөөр чулуу тавьж тоглосон чансаа тогтоох тэмцээн Зуны тоглолт 5-р сард зохиогдох юм. 


Sunday, February 9, 2014

Panda-IGS монгол хэл дээр боллоо

Интернэтээр го тоглох http://pandanet-igs.com/ сервэр монгол хэл дээр боллоо. Уг сайтын GoPanda2 Client хэсгээс WINDOWS дээр дарахад автоматаар татагдана. Нэвтрэх нэр нууц үгээ хийсний дараа Preferences хэсгээс монгол хэлийг сонгоод програмаа унтраагаад асаана. Та бүртгэлгүй бол ЭНД дарж бүртгэлтэй болоорой. Бүртгэлтэй байсан хүмүүс доорхи зааврын дагуу шинээр суулгаж авахыг зөвлөж байна. 



Чансаа ахиулах хаврын 3-р тэмцээн зарлагдлаа

2014 оны 02-р сарын 15-16 өдрүүдэд Чансаа ахиулах Хаврын 3-р тэмцээнийг зохион байгуулна. Уг тэмцээнд нэр бүхий 32 тамирчин "хоёр хожигдсон нь хасагдах"  системээр тоглож дүнгээ гаргана.

1-р байр +3 зэрэг ахина
2-р байр +2 зэрэг ахина
3-6 байр +1 зэрэг ахина

Tuesday, January 28, 2014

Инсейгийн талаар дурьдахад


  • Инсей гэж юу вэ? 
Инсей гэдэг нь Японд хэрэглэгддэг нэр ба энэ нь мэргэжлийн тоглогч болохын тулд хичээллэж буй хүмүүсийг хэлдэг байна. Го-гийн инсейг жил бүр зохион явуулдаг мэргэжлийн тоглогчдын тэмцээний үеэр тодруулдаг юм. 
  • Яаж инсей болох вэ? 
Энэ хүсэлтийг Хятад, Солонгос, Тайвань мөн Хойд Солонгосоос бусад улсын инсей болох хүсэлтэй тоглогчид Nihon-Ki-in гаргасан дараах зааврын дагуу ирүүлэх боломжтой юм.  

Monday, January 27, 2014

Хүүхдүүд Японд болох Дэлхийн аваргад явна

2014 оны 10-р сард зохиогдох Го-гийн Хос тоглолтын  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох орныг энэ оны 5-р сард зарлах юм. Улс орнууд хоёр жилд нэг удаа оролцдог бөгөөд манай улс 2006,2008,2010,2012 онуудад оролцож ирсэн түүхтэй билээ. Энэ уламжлал дагуу Монгол улс 2014 онд оролцох эрхийг авах учиртай. Хэрэв энэ эрхийг уламжлал ёсоор манай улсад олговол шинэ залуу үеэ дэмжиж хүүхдүүдээс (урьдчилсан байдлаар удахгүй нас зарлана) нэг эрэгтэй нэг эмэгтэйг сонгон шалгаруулж оролцуулах юм. Сонгон шалгаруулалтыг 4-р сарын сүүл орчимд хийх ба нийт тамирчин хүүхдүүддээ сонгон шалгаруулалтад бэлтгэлтэй байж амжилттай оролцон эрх авч Дэлхийн аваргад явахыг хүсэж байна.  

Хос тоглолтын улсын аваргад оролцох тамирчдын нэрс


Бэхбаатар-Ичинхорлоо
Золжаргал-Халиун
Төгсбилигт-Гэрэлмаа
Сансар-Анударь
Лхагва-Эрдэнэ-Дэчмаа
Хадбаатар-Хулан
Болд-Тунгалаг
Оюунболд-Ууганбат
Хатанбаатар-Мөнхтуул
Баяржаргал-Ариунзаяа
Оюутбилэг-Баярцэнгэл

Жич:
Оролцох хүмүүс эцсийн байдлаар баталгаажуулна уу. Нэр нь гараагүй хүмүүс өөрсдийн хос тоглогчийг олоод 2-р сарын 28 өдрийг дуустал нөхөн нэр мэдүүлж болно.

Тэмцээн 3-р сарын 1-2 (бямб, ням) гарагуудад болно. 

Thursday, January 2, 2014

Бодлогын уралдаан №2 (5k-7d)

Эрхэм хүндэт Го тоглогчидоо. Та бүхэн 1-р сарын бодлогын уралдаанд идэвхтэй оролцоно уу. Олон улсын Го-гийн Холбооны  зэрэг олгох сар тутмын бодлогын уралдааны материалыг нийтэлж байна. 2-р хэсэг нь 100 бодлоготой. Та бүхэн уг бодлогыг амжилттай бодсоноор Олон улсын Го-гийн Холбооны зэрэгтэй болохоос гадна Монголын Го-гийн Холбооны урамшууллын зүйлийг хүлээн авах юм. 

Нэг бодлого 1 оноо.
100 оноо-7дан
95-99 оноо-6дан
89-94 оноо-5дан
83-88 оноо-4дан
77-82 оноо-3дан
71-76 оноо-2дан
65-70 оноо-1дан
59-64 оноо-1к
53-58 оноо-2к
47-52 оноо-3к
36-46 оноо-4к
30-35 оноо-5к

Эцсийн хугацаа  1-р сарын 13 даваа гараг
Хариуг 1-a, 2-a гэх мэтээр бичиж e-mail хаягаар илгээх буюу (info@gomgl.org)  цаасаар Холбооны байранд ирж Р.Тунгалагт хураалгана уу.
 

Wednesday, January 1, 2014

Бодлогын уралдаан №1 (15k-1d)

Эрхэм хүндэт Го тоглогчидоо. Та бүхэн 1-р сарын бодлогын уралдаанд идэвхтэй оролцоно уу. Олон улсын Го-гийн Холбооны  зэрэг олгох сар тутмын бодлогын уралдааны материалыг нийтэлж байна. Эхний хэсэг нь 20 бодлоготой. Та бүхэн уг бодлогыг амжилттай бодсоноор Олон улсын Го-гийн Холбооны зэрэгтэй болохоос гадна Монголын Го-гийн Холбооны урамшууллын зүйлийг хүлээн авах юм. 

Нэг бодлого 5 оноо.
100 оноо-1 дан
95 оноо-1к
90 оноо-2к
85 оноо-3к
80оноо-4к
75 оноо-5к
70 оноо-6к
60 оноо-7к
50 оноо-8к
40 оноо-9к
30 оноо-10к
25 оноо-15к 

Эцсийн хугацаа  1-р сарын 13 даваа гараг
Хариуг 1-a,2-a гэх мэтээр бичиж e-mail хаягаар илгээх буюу (info@gomgl.org)  цаасаар Холбооны байранд ирж Р.Тунгалагт хураалгана уу.