Monday, February 17, 2014

Чансаа ахиулах хаврын 3-р тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Нийт 32 тамирчин нэр мэдүүлсэнээс Ц.Төгсбилэгт (1d) түрүүлж 2 дангийн болзол хангалаа. 3 дантай А.Дэмбэрэлнямбуу 2-р байранд орсон бол 1 дантай Ямада, 3 дантай Р.Тунгалаг, 5 кюүтэй Ц.Хатанбаатар, 5 кюүтэй Б.Баттулга нар 3-6 байранд орлоо. Үүнээс  5 кюүтэй Ц.Хатанбаатар, 5 кюүтэй Б.Баттулга нар нэг зэрэг ахих болзол хангаж дараагийн тэмцээнд 4 кюүтэй тоглохоор болж байна. Зэргийн зөрөөгөөр чулуу тавьж тоглосон чансаа тогтоох тэмцээн Зуны тоглолт 5-р сард зохиогдох юм.