Tuesday, January 28, 2014

Инсейгийн талаар дурьдахад


  • Инсей гэж юу вэ? 
Инсей гэдэг нь Японд хэрэглэгддэг нэр ба энэ нь мэргэжлийн тоглогч болохын тулд хичээллэж буй хүмүүсийг хэлдэг байна. Го-гийн инсейг жил бүр зохион явуулдаг мэргэжлийн тоглогчдын тэмцээний үеэр тодруулдаг юм. 
  • Яаж инсей болох вэ? 
Энэ хүсэлтийг Хятад, Солонгос, Тайвань мөн Хойд Солонгосоос бусад улсын инсей болох хүсэлтэй тоглогчид Nihon-Ki-in гаргасан дараах зааврын дагуу ирүүлэх боломжтой юм.  

Monday, January 27, 2014

Хүүхдүүд Японд болох Дэлхийн аваргад явна

2014 оны 10-р сард зохиогдох Го-гийн Хос тоглолтын  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох орныг энэ оны 5-р сард зарлах юм. Улс орнууд хоёр жилд нэг удаа оролцдог бөгөөд манай улс 2006,2008,2010,2012 онуудад оролцож ирсэн түүхтэй билээ. Энэ уламжлал дагуу Монгол улс 2014 онд оролцох эрхийг авах учиртай. Хэрэв энэ эрхийг уламжлал ёсоор манай улсад олговол шинэ залуу үеэ дэмжиж хүүхдүүдээс (урьдчилсан байдлаар удахгүй нас зарлана) нэг эрэгтэй нэг эмэгтэйг сонгон шалгаруулж оролцуулах юм. Сонгон шалгаруулалтыг 4-р сарын сүүл орчимд хийх ба нийт тамирчин хүүхдүүддээ сонгон шалгаруулалтад бэлтгэлтэй байж амжилттай оролцон эрх авч Дэлхийн аваргад явахыг хүсэж байна.  

Хос тоглолтын улсын аваргад оролцох тамирчдын нэрс


Бэхбаатар-Ичинхорлоо
Золжаргал-Халиун
Төгсбилигт-Гэрэлмаа
Сансар-Анударь
Лхагва-Эрдэнэ-Дэчмаа
Хадбаатар-Хулан
Болд-Тунгалаг
Оюунболд-Ууганбат
Хатанбаатар-Мөнхтуул
Баяржаргал-Ариунзаяа
Оюутбилэг-Баярцэнгэл

Жич:
Оролцох хүмүүс эцсийн байдлаар баталгаажуулна уу. Нэр нь гараагүй хүмүүс өөрсдийн хос тоглогчийг олоод 2-р сарын 28 өдрийг дуустал нөхөн нэр мэдүүлж болно.

Тэмцээн 3-р сарын 1-2 (бямб, ням) гарагуудад болно. 

Thursday, January 2, 2014

Бодлогын уралдаан №2 (5k-7d)

Эрхэм хүндэт Го тоглогчидоо. Та бүхэн 1-р сарын бодлогын уралдаанд идэвхтэй оролцоно уу. Олон улсын Го-гийн Холбооны  зэрэг олгох сар тутмын бодлогын уралдааны материалыг нийтэлж байна. 2-р хэсэг нь 100 бодлоготой. Та бүхэн уг бодлогыг амжилттай бодсоноор Олон улсын Го-гийн Холбооны зэрэгтэй болохоос гадна Монголын Го-гийн Холбооны урамшууллын зүйлийг хүлээн авах юм. 

Нэг бодлого 1 оноо.
100 оноо-7дан
95-99 оноо-6дан
89-94 оноо-5дан
83-88 оноо-4дан
77-82 оноо-3дан
71-76 оноо-2дан
65-70 оноо-1дан
59-64 оноо-1к
53-58 оноо-2к
47-52 оноо-3к
36-46 оноо-4к
30-35 оноо-5к

Эцсийн хугацаа  1-р сарын 13 даваа гараг
Хариуг 1-a, 2-a гэх мэтээр бичиж e-mail хаягаар илгээх буюу (info@gomgl.org)  цаасаар Холбооны байранд ирж Р.Тунгалагт хураалгана уу.
 

Wednesday, January 1, 2014

Бодлогын уралдаан №1 (15k-1d)

Эрхэм хүндэт Го тоглогчидоо. Та бүхэн 1-р сарын бодлогын уралдаанд идэвхтэй оролцоно уу. Олон улсын Го-гийн Холбооны  зэрэг олгох сар тутмын бодлогын уралдааны материалыг нийтэлж байна. Эхний хэсэг нь 20 бодлоготой. Та бүхэн уг бодлогыг амжилттай бодсоноор Олон улсын Го-гийн Холбооны зэрэгтэй болохоос гадна Монголын Го-гийн Холбооны урамшууллын зүйлийг хүлээн авах юм. 

Нэг бодлого 5 оноо.
100 оноо-1 дан
95 оноо-1к
90 оноо-2к
85 оноо-3к
80оноо-4к
75 оноо-5к
70 оноо-6к
60 оноо-7к
50 оноо-8к
40 оноо-9к
30 оноо-10к
25 оноо-15к 

Эцсийн хугацаа  1-р сарын 13 даваа гараг
Хариуг 1-a,2-a гэх мэтээр бичиж e-mail хаягаар илгээх буюу (info@gomgl.org)  цаасаар Холбооны байранд ирж Р.Тунгалагт хураалгана уу.