Thursday, February 20, 2014

18 дахь удаагийн LG-ийн цомын төлөөх тэмцээний аварга нь хэн байв?

Туо Шиаши-гийн хамгийн анхны олон улсын хэргэм  

Туо Шиаши
18 дахь удаагийн LG-ийн цомын төлөөх тэмцээний сүүлчийн өрөг 2014 оны 2-р сарын 13-ны өдөр Солонгосын Сөүлийн их сургуулийн байранд болсон билээ. 

Туо Шиаши (3p) Зоу Рүйяан (9p)-ийг 2-1-ээр буулгаж авсан юм. Энэ нь Туо Шиаши-гийн хамгийн анхны олон улсын хэргэм авсан тоглолт байлаа. Хятадын зэрэг цолны холбооноос Туо-г одоо 9p буюу мэргэжлийн 9 дантай болгох хэрэгтэй гэж нэрийг нь дэвшүүлсэн байна. 

Monday, February 17, 2014

Чансаа ахиулах хаврын 3-р тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Нийт 32 тамирчин нэр мэдүүлсэнээс Ц.Төгсбилэгт (1d) түрүүлж 2 дангийн болзол хангалаа. 3 дантай А.Дэмбэрэлнямбуу 2-р байранд орсон бол 1 дантай Ямада, 3 дантай Р.Тунгалаг, 5 кюүтэй Ц.Хатанбаатар, 5 кюүтэй Б.Баттулга нар 3-6 байранд орлоо. Үүнээс  5 кюүтэй Ц.Хатанбаатар, 5 кюүтэй Б.Баттулга нар нэг зэрэг ахих болзол хангаж дараагийн тэмцээнд 4 кюүтэй тоглохоор болж байна. Зэргийн зөрөөгөөр чулуу тавьж тоглосон чансаа тогтоох тэмцээн Зуны тоглолт 5-р сард зохиогдох юм. 


Sunday, February 9, 2014

Panda-IGS монгол хэл дээр боллоо

Интернэтээр го тоглох http://pandanet-igs.com/ сервэр монгол хэл дээр боллоо. Уг сайтын GoPanda2 Client хэсгээс WINDOWS дээр дарахад автоматаар татагдана. Нэвтрэх нэр нууц үгээ хийсний дараа Preferences хэсгээс монгол хэлийг сонгоод програмаа унтраагаад асаана. Та бүртгэлгүй бол ЭНД дарж бүртгэлтэй болоорой. Бүртгэлтэй байсан хүмүүс доорхи зааврын дагуу шинээр суулгаж авахыг зөвлөж байна. 



Чансаа ахиулах хаврын 3-р тэмцээн зарлагдлаа

2014 оны 02-р сарын 15-16 өдрүүдэд Чансаа ахиулах Хаврын 3-р тэмцээнийг зохион байгуулна. Уг тэмцээнд нэр бүхий 32 тамирчин "хоёр хожигдсон нь хасагдах"  системээр тоглож дүнгээ гаргана.

1-р байр +3 зэрэг ахина
2-р байр +2 зэрэг ахина
3-6 байр +1 зэрэг ахина