Monday, March 3, 2014

Хос тоглолтын Улсын Аварга шалгаруулах тэмцээн өндөрлөв

Монголын Го-гийн Холбооны хос тоглолтын Улсын Аварга шалгаруулах тэмцээн 3-р сарын 1-ний бямба гарагт Спорт Бэлтгэлийн Төвд амжилттай явагдлаа. Тэмцээнд найман настай балчираас наян настай буурал хос болж тоглов. Нийт 15 хос оролцсоноос Р.Тунгалаг(3d) Г.Болд (5k) нарын хос Алтан медаль, Хос тоглолтын Улсын аварга өргөмжлөл мөнгөн шагнал, Ц.Төгсбилэгт (2d) Р.Гэрэлмаа (5k) нарын хос Мөнгөн медаль, Ц.Оюутбилэг (3d) Х.Баярцэнгэл (8k) нарын хос хүрэл медаль хүртлээ. Япон улсын иргэн 80 настай Ямада гуай 9 настай Мөнхтуулын хамтаар 2 хожил авсан нь бахархмаар амжилт байв. Энэхүү тэмцээн нь ирэх намар зохиогдох Хос тоглолтын Дэлхийн аваргад оролцох бэлтгэл ажлын нэг юм.