Wednesday, September 24, 2014

Солонгосын Ерөнхий Сайдын нэрэмжит 9-р тэмцээн

Солонгосын Ерөнхий Сайдын нэрэмжит 9-р тэмцээн 09-р сарын 19 өдөр Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд нийт 52 орон оролцсоноос манай тамирчин Б.Долгорсүрэн 1D нийт 6 өрөг тоглож 2 хожиж 44-р байр эзэлсэн байна. 

1-р өрөг (Өмнөд Африк)Andre Connell 2d-хожигдсон 
2-р өрөг (Украйн)Dmytro Yatsenko 5d-хожигдсон 
3-р өрөг (Люксембург) Jeremie Hertz 3k-хожигдсон 
4-р өрөг (Бруней)Hui Yee Sung 1d-хожсон
5-р өрөг (Австрали)Aaron Chen 1d-хожсон
6-р өрөг (Индонези)Sebastian Mualime 1d-хожигдсон 

Monday, September 15, 2014

Рейтинг тооцох тухай

Монголын Го-гийн холбооноос нийт тамирчиддаа рейтинг тооцож жагсаалт гаргадаг. Рейтингийг анх орж байгаа тоглогч 1600-аас эхэлж тооцуулах бол анх орж байгаа дантай тоглогч рейтинг анх тоглосон тэмцээндээ өрсөлдсөн тамирчны рейтингээс тооцуулах аргачлалаар өөрийн рейтингийг бодуулна. 

Монголын Го-гийн Холбооноос рейтинг тооцно гэж зарласан тэмцээний үр дүнгээр тамирчин тус бүр рейтинг бодуулах ёстой. 

Одоогоор тогтмол зохион байгуулагдаж байгаа рейтинг тооцох тэмцээн нь:

Улсын аварга шалгаруулах (ганцаарчилсан) тэмцээн
Японы Элчин сайдын нэрэмжит Цомын тэмцээн
Кюүтэй тамирчдын улирал тутмын тэмцээн
бусад А зэрэглэлийн рейтинг тооцно гэж зарласан тэмцээнүүд

Wednesday, September 10, 2014

Японы Элчин Сайдын нэрэмжит цомын төлөө 11-р тэмцээн 2014

Монгол-Япон төв дээр Япон улсын Элчин Сайдын нэрэмжит Цомын төлөөх 11-р тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд 16 тамирчин оролцож 5 өрөг тоглосноос Ц.Сансар 4 хожлоор түрүүлж Элчин Сайдын цомыг хүртсэн бол Ц.Төгсбилэгт н.Долгорсүрэн нар мөнгө хүрэл медалийн эзэд боллоо. Уг тэмцээнд мөн анх удаа оролцож байгаа тамирчид цөөнгүй байж анхны хожлуудаа авчээ.