Sunday, December 20, 2015

Зүүнхараад тэмцээн боллоо


Зүүнхараа Депогийн нэрэмжит Го-гийн тэмцээнийг Зүүнхараа салбарын захирал н.Ичинхорлоо багшийн санаачилгаар зохион байгууллаа. Уг тэмцээнд тус хотын 22 хүүхэд 13*13 болон 19*19 хөлөг дээр хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн юм. Зүүнхараагийн хүүхэд багачуудад Го-г таниулан сурталчилж буй н.Ичинхорлоо багшдаа Монголын Го-гийн Холбооны зүгээс талархаж байна.  Уг тэмцээнд Б.Баттулга, Г.Болд нар шүүгчээр ажилласан болно. 






Wednesday, December 9, 2015

Олон улсын хос тоглолтын 26-р тэмцээн

Олон улсын хос тоглолтын 26-р тэмцээн Японы  Токио хотноо амжилттай болж өнгөрлөө. Уг тэмцээнд Японы мужуудын 12 хос бусад улсын 20  нийтдээ 32 хос тоглогч оролцож 5 өрөг тоглосон байна. Манайхаас Хос тоглолтын Улсын аварга шалгаруулах 2-р тэмцээнд түрүүлсэн Ц.Сансар (5d)  Р.Гэрэлмаа (5k) нар оролцож 2 хожил авсан байна. 






1-р өрөг Япон Чүүкокү -
2-р өрөг Нидерланд-
3-р өрөг Коста Рика+хожсон
4-р өрөг АНУ-
5-р өрөг Бруней+хожсон





Monday, November 2, 2015

2015 оны Улсын аварга өндөрлөлөө

2015 оны Улсын аварга шалгаруулах (ганцаарчилсан) тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд

Нэгдүгээр байр: Ц.Сансар  Алтан медаль (2016 оны Дэлхийн аваргад оролцох эрх)
Хоёрдугаар байр: А.Дэмбэрэлнямбуу Мөнгөн медаль
Гуравдугаар байр: Р.Тунгалаг Хүрэл медаль

4. Ц.Оюутбилэг 4
5. Ц.Төгсбилэгт 4
6. Б.Долгорсүрэн 4
7. Ц.Золжаргал 4
8. н.Ямада 4
9. М.Ууганбат 4
10. Б.Баттулга 3
11. Г.Болд 3
12. Ш.Баяржаргал 3
13. О.Анударь 2
14. О.Хулан 2
15. н.Төгөлдөр 2
16. Ш.Ичинхорлоо



Saturday, September 19, 2015

Улсын аварга шалгаруулах тэмцээн-2015


Тэмцээний удирдамж


Хугацаа:
2015 оны 09 дугаар сарын 26-27 (бямба ням)

Тэмцээний горим:
19*19 хөлөг дээр, швейцарь системээр 7-8 өрөг, талдаа 30 минут  1х30

Дүн гаргах:
Хожлын тоо+SOS+SOSOS

Хаана: жич зарлана.

Статус:
Рейтинг тооцно

Шагнал:
1-р байр  Алтан медаль, Өргөмжлөл
2016 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛЖ ОРОЛЦОХ ЭРХ
2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл
3-р байр Хүрэл медаль,Өргөмжлөл


Бүртгэл:
2015 оны 09-р сарын 21 өдрийн 09.00 цагаас эхлэн 2015 оны 09 сарын 25 өдрийн 18.00 хүртэл 99064220 утсаар
info@gomgl.org мейлээр
facebook групп, пейжээр
биеэр ирж бүртгүүлнэ


Төлбөр:
Мандатны хураамж: 5000 төгрөг
Зөвхөн Улсын статустай тэмцээнд мандатны хураамж авч байгааг анхаарна уу.
Өмнөх Улсын аварга шалгаруулах багийн (10000) болон хосын тэмцээний (5000) мандатны хураамжаа өгөөгүй хүмүүс нөхөж өгөхийг хүсэж байна.
Худалдаа Хөгжлийн банк 411023658
Ш.Баяржаргал мандатны хураамж


Жич: 18 наснаас доош бол мандатны хураамж төлөхгүй. Бүртгүүлээгүй бол тэмцээнд оруулахгүй. Өмнөх хураамжийн үлдэгдэлтэй бол тэмцээнд оруулахгүй.



Зохион байгуулагч
Монголын Го-гийн холбоо
Калихаккин ХХК

Thursday, September 17, 2015

Тэмцээн зохион байгуулах тухай

Монголын Го-гийн Холбоо дотоодын тэмцээнийг зохион байгуулахдаа дараах журмыг баримтлан ажиллана. 


  1. Тэмцээнийг зохион байгуулахдаа Макмахон систем, швейцарь систем, тойргийн систем, хасагдах систем зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдөж хэрэглэгддэг аль нэг системийг хэрэглэнэ. 
  2. Тэмцээн нь мөнгөн шагналтай байж болно. Шагналын санг урьдчилан зарласан байна.
  3. Улсын аварга зэрэг улсын статустай тэмцээн мөнгөн шагналгүй байж болох ч медаль, түүнийг нотлох үнэмлэх (Өргөмжлөл) заавал олгох ёстой
  4. Тэмцээн зохион байгуулахдаа бүх нөхцөлийг (Удирдамж хэлбэрээр) тамирчдад урьдчилан зарлах ёстой ба тухайн тэмцээн эхэлсэн хойно аливаа өөрчлөлт хийхгүй.
  5. Оролцогчдын тоо болон бусад нөхцөл байдлаас хамаарч тэмцээний удирдамжийг өөрчилөхөд хүрвэл тоглолт эхлэхээс өмнө өөрчилнө. Өөрчлөлтийг бүх тамирчдад дахин танилцуулах ба дийлэнх олонхийн дэмжлэгийг авах ёстой.

Tuesday, September 15, 2015

Хос тоглолтын дэлхийн аваргад оролцоно

2015 оны 12-р сарын 4-5 өдрүүдэд Япон улсын Токио хотноо Хос тоглолтын Дэлхийн аварга шалгаруулах 26-р тэмцээнд Монгол улс оролцохоор боллоо. Уг тэмцээнд нийт 32 хос буюу 64 тамирчин оюун ухаанаа уралдуулах бөгөөд 2015 оны Улсын аварга болсон Ц.Сансар(4Da), Р.Гэрэлмаа(5K) нар оролцохоор боллоо. 

Оюутны Го-гийн Дэлхийн аварга шалгаруулах 14-р тэмцээнд урьж байна

Оюутны Го-гийн Дэлхийн аварга шалгаруулах 14-р тэмцээн 2016 оны 2-р сард Токио хотноо болно. Уг тэмцээнд Дэлхийн шилдэг 16 оюутан го тоглогч оролцох бөгөөд шалгаруулалатыг PANDA интернэт Го серверээр дамжуулан хийх юм. 30 наснаас доош суралцаж буй оюутнууд шалгаруулалтад оролцох бөгөөд доорхи линкээр хандаарай.

Өргөдөл бөглөх ЭНД (10-р сарын 19 дуустал бүртгэнэ)
Дэлгэрэнгүй мэдээлэл ЭНД

Жич: Хятад, Япон, БНСУ, Тайваниас бусад Азийн орнуудад 2 эрх ногдсон байгаа. 

Thursday, September 10, 2015

Холбооны цомын төлөө Хос тоглолтын анхдугаар тэмцээн

Холбооны цомын төлөө Хос тоглолтын анхдугаар тэмцээн 2015 оны 12-р сард болно. Уг тэмцээнд  2015 оны Улсын аварга, Холбооны цом, Японы элчин сайдын цомын тэмцээнээр рейтингээ шинэчлэн бодуулсны дараах байдлаар тогтоосон рейтингээр эрэгтэй эхний 8 байр, эмэгтэй эхний 8 байр оролцох эрхээ авах юм. Уг тэмцээн нь Дэлхийн хос тоглолтын Холбоонд бүртгэлтэй болж байгаагаараа онцлогтой бөгөөд уг тэмцээнд зориулж дурсгалын зүйлс илгээх юм. Нийт тамирчид шилдэг эхний наймд багтахын төлөө бэлтгэл сургуулилтаа эхлүүлээрэй. 

Рейтинг шинэчлэгдлээ

2015 оны 7-р сарын 1-ний байдлаарх рейтинг шинэчлэгдэн гарлаа. Энэ рейтингийг 2015 оны сүүлийн хагасын бүх тэмцээнд баримтална.

1 Ц.Сансар 1995
2 Ц.Оюутбилэг 1934
3 А.Дэмбэрэлнямбуу 1930
4 Р.Тунгалаг 1868
5 н.Долгорсүрэн 1799
6 Ц.Төгсбилэгт 1797
7 Ц.Золжаргал 1746
8 н.Оюунболд 1730
9 Э.Бэхбаатар 1701
10 Б.Тэмүүжин 1691
11 Б.Баттулга 1668
12 н.Ямада 1657
13 н.Азамат 1642
14 М.Ууганбат 1637
15 О.Дэчмаа 1615
16 Г.Болд 1603
17 Д.Хадбаатар 1600
18 н.Төгөлдөр 1597
19 Б.Алтантулга 1580
20 Э.Батболд 1572
21 н.Лхагвасүрэн 1572
22 н.Ирмүүн 1567
23 н.Содномцэрэн 1565
24 О.Анударь 1562
25 н.Тамир 1560
26 н.Лхагва-Эрдэнэ 1556
27 Ц.Хатанбаатар 1541
28 Б.Анхбат 1537
29 М.Оргил 1535
30 Ш.Баяржаргал 1516
31 Р.Гэрэлмаа 1509
32 Х.Баярцэнгэл 1509
33 Б.Халиун 1485
34 О.Хулан 1470
35 Ш.Ичинхорлоо 1460

Tuesday, September 8, 2015

Хос тоглолтын Улсын аварга шалгаруулах тэмцээний дүн гарлаа

2015 оны 9-р сарын 6 ням гарагт Шилдэг найман хос тоглогч оролцсонУлсын аварга шалгаруулах тэмцээнд Япон иргэн 2 Солонгосын иргэн нэг байлаа. Хос тоглолтод оролцсон Анударь, Хулан, Халиун зэрэг залуу тоглогчид хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн ч хожлын боломжуудаа алдсан билээ. Эдгээр залуу халаа болсон охидууддаа дараагийн тэмцээнд амжилт хүсье. Тэмцээний дүн :

Friday, September 4, 2015

Хос тоглолтын Улсын аварга шалгаруулах тэмцээн-2015



Удирдамж

Хос тоглолтын Улсын аварга шалгаруулах 2015 оны тэмцээнийг нийт тоглогчдын дунд зарлаж байна. Энэ жилийн хос тоглолтын тэмцээний аваргад 2015 оны Дэлхийн аваргад орох эрх олгогдохгүй болохыг анхаарна уу. 


Оноолт: багууд хар цагаанаа шодох байдлаар шийднэ
Хар талын эмэгтэй-цагаан талын эмэгтэй-хар талын эрэгтэй-цагаан талын эрэгтэй гэсэн дарааллаар нүүх ба нүүдэл алдвал 3 чулуугаар торгож зөв дараалалд оруулна.
3 удаа нүүдэл алдвал санаатай гэж үзэж 1 сануулга өгнө.  
Хоорондоо ярих, мэдээллийн чанартай үйлдэл хийх, дуу чимээ гаргахыг хориглоно. Зөрчсөн тохиолдолд сануулга өгнө. 


Гурван сануулга авсан тохиолдолд тоглолтыг, дөрвөн сануулга авсан тохиоlдолд тэмцээнийг орхино. 

Нэг талын тоглогчид зөвхөн хэний ээлж болохыг лавласан, бууж өгөх эсэх тухай лавласан тохиолдолд хоорондоо харилцах эрхтэй.


Өрөг: 3-4 өрөг (тухайн үед шийднэ)
Цаг: нэг талдаа 35 минут, 1 удаагийн бёо-ёми 30 секунд
Хэзээ: 2015 оны 09-р сарын 06 өдөр ням гараг 10 цагаас
Хаана: Спорт Бэлтгэлийн төв
Мандатны хураамж: нэг тоглогч 5000 төгрөг 

Шагнал: 
1- р байр: Алтан медаль өргөмжлөл
2-р байр: Мөнгөн медаль өргөмжлөл
3-р байр: Хүрэл медаль өргөмжлөл


Зохион байгуулагч: 
Монголын Го-гийн Холбоо
Калихаккин ХХК

Thursday, August 20, 2015

Монгол Солонгосын 4-р тэмцээн


Жил бүр Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулдаг Олон улсын Бадүкын (Го) 4-р тэмцээн амжилттай боллоо. Уг тэмцээнд Ц.Сансар түрүүлсэн бол хоёр, гуравдугаар байрын эзнээр солонгос иргэд тодорсон юм. Уг тэмцээнд БНСУлсаас Монгол улсад суугаа Элчин сайд У Сун оролцсон бол Мэргэжлийн 9Р зэрэгтэй Бадүгийн Хаан, Тулааны чөтгөр зэрэг нэрээрээ алдартай  Жу Хүн Хён шүүгчээр ажиллаа.   




Зураг дээр Элчин сайд У Сун Мэргэжлийн тоглогч Жу Хүн Хён нар тоглож байна. 

Wednesday, August 12, 2015

Улсын аварга шалгаруулах багийн тэмцээн

Ерөнхий зохион байгуулагч: Монголын Го-гийн Холбоо
Ерөнхий ивээн тэтгэгч: Тэрэлж од жуулчны бааз
Огноо 2015/08/23 (ням гараг) 10:00 цагт эхэлнэ.
Тэмцээн болох газар: Тэрэлж Од жуулчны бааз, Улаанбаатар хотоос 60км
Үдийн хоолыг өөрөө хариуцна (Ресторан байгаа 5000-12000)
Хураамж: нэг тоглогч 10,000 төгрөг, бэлнээр болон дансаар 8-р сарын 20 пүрэв гараг хүртэл хураалгаж мандатаа авна. Дансны дугаар 411023658 Худалдаа хөгжлийн банк, Ш.Баяржаргал (багийн тэмцээний хураамж)
Унаа: Тоглогчид өөрсдөө унаагаа хариуцна.

Тэмцээний ерөнхий журам
Тэмцээнд 4-6 баг оролцоно. Оролцогчдын тооноос хамаарч нэг баг 4-5 ширээнд 4-5 өрөг тоглоно. Багийн бүрэлдэхүүнийг хүрэлцэн ирсэн тоглогчдын тооноос хамаарч шийдвэрлэнэ.
Нийт тоглогчдыг зэрэг дангийн дагуу жагсааж хамгийн хүчтэй эхний тоглогчдыг багцалж багийн тооны дагуу 1-р ширээнд сугалан байршуулна. Дараагийн багцыг мөн тухайн ширээнд сугалан байршуулна. (Солонгос тоглогчид холилдон орно, мөн хэнтэй нэг баг болох нь тухайн үед шийдэгдэнэ. Сул үлдсэн тоглогчид нь тэмцээнд орох боломжгүй болох тул уучлаарай....хураамжийг буцаан олгоно)
20 тоглогч- 5 ширээ 4 баг
21 тоглогч - 5 ширээ 4 баг, 1 сул
22 тоглогч-5 ширээ 4 баг, 2 сул
23 тоглогч-5 ширээ 4 баг, 3 сул
24 тоглогч -4 ширээ 6 баг
25 тоглогч-5 ширээ 5 баг
26 тоглогч -5 ширээ, 5 баг, 1 сул
27 тоглогч-5 ширээ 5 баг 2 сул
28 тоглогч 5 ширээ 5 баг 3 сул
29 тоглогч 5 ширээ 5 баг 4 сул
30 тоглогч 5 ширээ 6 баг


Сул тоглогч нар мөн багаа сугалж сэлгээний тоглогчоор бүртгүүлнэ.
19*19 хөлөг дээр тойргийн системээр 4-5 өрөг тоглоно. Нэг талдаа 35 минут, 3 удаагийн 30 секунд бёо-ёмитой байна. Тоглолт бүрт зарласан цагтаа эхэлж цагийг зэрэг дарна
Нэг ширээнд таарсан хоёр тоглогчийн аль зэрэг ихтэй нь буюу адил зэрэгтэй бол аль ахмад нь цагааныг авч тоглох ба 0,5 комийг цагаанд өгнө.
Тэмцээний дүн гаргах
Ялалтын оноо-хожлын тоо-(1-р ширээний оноо)-(2-р ширээний оноо)- (3-р ширээний оноо) ...-сугалаа
Ялалтын тоо -Нэг багийн гишүүд эсрэг багийн гишүүдээс илүү хожил авбал 3 оноо, тэнцвэл 1 оноо авна
Хожлын тоо-нийт багийн гишүүдийн хожлын тоо
1-р Ширээний оноо-тухайн багийн 1-р ширээний тоглогчийн хожлын тоо
Шагнал:
1-р байр Алтан медаль, өргөмжлөл
2-р байр Мөнгөн медаль өргөмжлөл
3-р байр Хүрэл медаль өргөмжлөл

Tuesday, July 14, 2015

13-13 тэмцээний дүн гарлаа

Монголын Го-гийн Холбооноос зохион байгуулсан 13*13 хөлөг дээрх тэмцээний дүн гарлаа. Уг тэмцээний 1-р шатанд 19 тамирчин оролцож тойргоор тоглон 16 тамирчин 2-р шатанд шалгарсан юм. Хаалтанд 1-р шатнаас шалгарсан байрны дугаарыг харуулав.
2-р шатны дүн
М.Ууганбат (10)
А.Дэмбэрэлнямбуу (1)

Friday, July 3, 2015

Зэрэг данг ахиулах болзолыг зарлаж байна

2015 оны Улсын аварга шалгаруулах (ганцаарчилсан) тэмцээн, 2015 оны Японы Элчин Сайдын цом, 2015 оны Монголын Го-гийн Холбооны цомын тэмцээнд оролцсон амжилтыг харгалзаж дараах хүмүүс зэрэг цолны болзолыг зарлаж байна.

5D болзолыг хангах
4D Ц.Сансар

Нөхөрсөг тоглолт хийнэ

2015 оны 7-р сарын 11 өдөр 14 цагаас Цэцэг зочид буудлын хурлын танхимд Японоос ирсэн зочин тоглогчидтой нөхөрсөг тоглолт хийнэ.

Saturday, June 20, 2015

13*13 Тэмцээний удирдамж

Тэмцээн
Бүх тоглогчид 2015 оны хамгийн сүүлд шинэчлэн баталсан зэрэг данг баримталж оролцоно. Нийт тоглогчид хоорондоо тойргийн системээр хоорондоо нэг удаа тоглоно.Тоглогчид коми тооцох хүснэгтийн дагуу комиг тооцож ялагчийг тодруулна. 

Thursday, June 11, 2015

Сонирхогчийн Го-гийн Дэлхийн аварга шалгаруулах 36-р тэмцээн

Сонирхогчийн Го-гийн Дэлхийн аварга шалгаруулах 36-р тэмцээн Тайланд улсын Бангкок хотноо 6-р сарын 7-10 өдрүүдэд болж өнгөрлөө. Тэмцээнд 58 улс оролцжээ. Манай улсаас Ц.Оюутбилэг 3d оролцож Макмахон системээр 8 өрөг тоглож 4 хожжээ. Нийт 8 макмахон оноотойгоор 32-р байранд орсон байна.






1-р өрөг Испани +хожсон
2-р өрөг Герман
3-р өрөг Финланд
4-р өрөг Итали
5-р өрөг Азербайжан +хожсон
6-р өрөг Швейцарь
7-р өрөг Ирланд+хожсон
8-р өрөг Бельги+хожсон