Thursday, August 20, 2015

Монгол Солонгосын 4-р тэмцээн


Жил бүр Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулдаг Олон улсын Бадүкын (Го) 4-р тэмцээн амжилттай боллоо. Уг тэмцээнд Ц.Сансар түрүүлсэн бол хоёр, гуравдугаар байрын эзнээр солонгос иргэд тодорсон юм. Уг тэмцээнд БНСУлсаас Монгол улсад суугаа Элчин сайд У Сун оролцсон бол Мэргэжлийн 9Р зэрэгтэй Бадүгийн Хаан, Тулааны чөтгөр зэрэг нэрээрээ алдартай  Жу Хүн Хён шүүгчээр ажиллаа.   




Зураг дээр Элчин сайд У Сун Мэргэжлийн тоглогч Жу Хүн Хён нар тоглож байна. 

Wednesday, August 12, 2015

Улсын аварга шалгаруулах багийн тэмцээн

Ерөнхий зохион байгуулагч: Монголын Го-гийн Холбоо
Ерөнхий ивээн тэтгэгч: Тэрэлж од жуулчны бааз
Огноо 2015/08/23 (ням гараг) 10:00 цагт эхэлнэ.
Тэмцээн болох газар: Тэрэлж Од жуулчны бааз, Улаанбаатар хотоос 60км
Үдийн хоолыг өөрөө хариуцна (Ресторан байгаа 5000-12000)
Хураамж: нэг тоглогч 10,000 төгрөг, бэлнээр болон дансаар 8-р сарын 20 пүрэв гараг хүртэл хураалгаж мандатаа авна. Дансны дугаар 411023658 Худалдаа хөгжлийн банк, Ш.Баяржаргал (багийн тэмцээний хураамж)
Унаа: Тоглогчид өөрсдөө унаагаа хариуцна.

Тэмцээний ерөнхий журам
Тэмцээнд 4-6 баг оролцоно. Оролцогчдын тооноос хамаарч нэг баг 4-5 ширээнд 4-5 өрөг тоглоно. Багийн бүрэлдэхүүнийг хүрэлцэн ирсэн тоглогчдын тооноос хамаарч шийдвэрлэнэ.
Нийт тоглогчдыг зэрэг дангийн дагуу жагсааж хамгийн хүчтэй эхний тоглогчдыг багцалж багийн тооны дагуу 1-р ширээнд сугалан байршуулна. Дараагийн багцыг мөн тухайн ширээнд сугалан байршуулна. (Солонгос тоглогчид холилдон орно, мөн хэнтэй нэг баг болох нь тухайн үед шийдэгдэнэ. Сул үлдсэн тоглогчид нь тэмцээнд орох боломжгүй болох тул уучлаарай....хураамжийг буцаан олгоно)
20 тоглогч- 5 ширээ 4 баг
21 тоглогч - 5 ширээ 4 баг, 1 сул
22 тоглогч-5 ширээ 4 баг, 2 сул
23 тоглогч-5 ширээ 4 баг, 3 сул
24 тоглогч -4 ширээ 6 баг
25 тоглогч-5 ширээ 5 баг
26 тоглогч -5 ширээ, 5 баг, 1 сул
27 тоглогч-5 ширээ 5 баг 2 сул
28 тоглогч 5 ширээ 5 баг 3 сул
29 тоглогч 5 ширээ 5 баг 4 сул
30 тоглогч 5 ширээ 6 баг


Сул тоглогч нар мөн багаа сугалж сэлгээний тоглогчоор бүртгүүлнэ.
19*19 хөлөг дээр тойргийн системээр 4-5 өрөг тоглоно. Нэг талдаа 35 минут, 3 удаагийн 30 секунд бёо-ёмитой байна. Тоглолт бүрт зарласан цагтаа эхэлж цагийг зэрэг дарна
Нэг ширээнд таарсан хоёр тоглогчийн аль зэрэг ихтэй нь буюу адил зэрэгтэй бол аль ахмад нь цагааныг авч тоглох ба 0,5 комийг цагаанд өгнө.
Тэмцээний дүн гаргах
Ялалтын оноо-хожлын тоо-(1-р ширээний оноо)-(2-р ширээний оноо)- (3-р ширээний оноо) ...-сугалаа
Ялалтын тоо -Нэг багийн гишүүд эсрэг багийн гишүүдээс илүү хожил авбал 3 оноо, тэнцвэл 1 оноо авна
Хожлын тоо-нийт багийн гишүүдийн хожлын тоо
1-р Ширээний оноо-тухайн багийн 1-р ширээний тоглогчийн хожлын тоо
Шагнал:
1-р байр Алтан медаль, өргөмжлөл
2-р байр Мөнгөн медаль өргөмжлөл
3-р байр Хүрэл медаль өргөмжлөл