Tuesday, February 23, 2016

Япон Улсын Элчин Сайдын нэрэмжит Го-гийн 12-р тэмцээн зохион байгуулагдлаа

2016 оны 2-р сарын 20-21 амралтын өдрүүдэд Япон Улсын Элчин Сайдын нэрэмжит Го-гийн 12-р тэмцээнийг Монгол-Японы төвд Японы Элчин Сайдын яам болон Монголын Го-гийн Холбоо хамтран амжилттай зохион байгуулагдлаа.  Тэмцээнийг нээж Монголын Го-гийн Холбооны ерөнхийлөгч Ш.Баяржаргал үг хэллээ. Уг тэмцээнд 18 шилдэг го тоглогч ухаанаа уралдуулснаас  1 дантай Б.Долгорсүрэн 7 өргөөс 6 хожлоор түрүүлж Элчин Сайдын нэрэмжит шилжин явах цом, Алтан медалийг гардан авлаа. 3 дантай Р.Тунгалаг, Япон улсын иргэн Ф.Ямада нар мөнгө хүрэл медалийн эздээр тодров. Шилжин явах цомыг Элчин Сайдын Зөвлөх Кикүчи Минорү гуай гардуулж нийт го тоглогчдод амжилт хүссэн байна. Го хэмээх хөлөгт тоглоом нь оюун ухааныг царыг ихээхэн шаардсан спорт бөгөөд одоо болтол компьютер гэх агуу хүчит тооцоолуур хүнийг дийлэхгүй байгаа билээ. Эртнээс энгийн ард иргэдийг “ухаан нь задарчихна” гэж тоглохыг хориглож  зөвхөн цэргийн жанжид, хаад ноёдын хүрээнд тоглож байсан нь энэхүү тоглоомыг дэлхий нийтэд хожуу танигдахын шалтгаан болсон юм. Стратеги ба тактикийн тэнцвэрийг чухалчилснаар хүний уураг  тархины баруун зүүн талыг зэрэг хөгжүүлдэг нь нотлогдсон Го хэмээх хөлөгт тоглоомыг сонирхогчид  Монголын го-гийн Холбооны 91690151 утас,  http://www.gomgl.org/ болон https://www.facebook.com/gomgl/  цахим хаягаар хандаж болох юм.