Monday, October 3, 2016

Улсын аварга шалгаруулах 3-р тэмцээн 2016

Тэмцээний удирдамж

Тэмцээний горим:
19*19 хөлөг дээр, Макмахон 5 өрөг, талдаа 30 минут  1х30

Дүн гаргах:
Макмахон оноо+SOS+SOSOS+шүүгчийн шийдвэр
Хаана: Спортын төв ордон 4 давхар





Оноолт:
Ижил макмахон оноотой тамирчид хоорондоо оноолт таарна. Хэрэв сондгойрвол хамгийн ойр байгаа доод группээс автоматаар оноолт хийгдэнэ. Гоц мөргөсөн тохиолдолд автоматаар хамгийн бага оноотой тамирчныг сонгоно. Нэг тамирчин нэг удаа гоц мөргөнө. Зэрэг ойролцоо хүмүүс хоорондоо таарч тоглох учир илүү сонирхолтой, тоглолт бүрээс рейтинг тооцох учир илүү өрсөлдөөнтэй болно.

1d-5d тамирчид 2 макмахон оноо
1к-5к тамирчид 1 макмахон оноо
6к-30к тамирчид 0 макмахон оноо


Хугацаа:
2016 оны 10-р сарын 08 (бямба)
10:00-11:15 1-р өрөг
11:15-12:30 2-р өрөг

12:30-13:30 Цайны цаг

13:30-14:45 3-р өрөг
14:45-16:00 4-р өрөг
16:00-17:15 5-р өрөг

Статус:
Рейтинг тооцно. А зэрэглэл.
Шагнал:
1-р байр  Алтан медаль, Өргөмжлөл
2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл
3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл


Бүртгэл:
2016 оны 10-р сарын 07 (баасан) өдрийн 18 цаг хүртэл
утас: 91690151
info@gomgl.org мейлээр
facebook групп, пейжээр
биеэр ирж бүртгүүлнэ


Зохион байгуулагч
Монголын Го-гийн холбоо
Калихаккин ХХК