Wednesday, February 24, 2016

Цол зэрэг олгох журам (шинэчилсэн)


1.       Олон улсын хэмжээний мастер
1.1.    Сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний 10 байранд шалгарвал
1.2.    Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эхний 5 байранд шалгарвал
1.3.    10 ба түүнээс дээш орон оролцсон олон улсын тэмцээнд эхний 5 байранд шалгарвал
1.4. Олон улсын Го-гийн Холбоо, Япон улс, Бүгд Найрамдах Хятад Ард улс, Бүгд найрамдах Солонгос Улсын Го-гийн Холбооноос олгодог сонирхогчийн зэрэглэлээр 5 ба түүнээс дээш данг авсан бол
1.5.    Япон улс, Бүгд Найрамдах Хятад ард улс, Бүгд найрамдах Солонгос улсын Го-гийн мэргэжлийн Холбооноос мэргэжлийн зэрэглэлээр  1 дүгээр данг авсан бол



2.       Спортын Мастер
2.1.    Сонирхогчдын дэлхийн аварга шалгарулах тэмцээнд эхний 20 байранд шалгарвал
2.2.    Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эхний 10 байранд шалгарвал
2.3.    10 ба түүнээс дээш улс оролцсон олон улсын тэмцээнд эхний 10 байранд шалгарвал
2.4.    Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлсэн бол
2.5. Рейтинг тооцох тэмцээнүүдэд тогтмол оролцон тухайн  жилдээ 21 өрөг тоглож рейтингээ 2000-д хүргэвэл
2.6   Спортын дэд мастер зэрэгтэй  тамирчин Улсын аваргад нэг удаа түрүүлбэл (2016 онд нэмэгдсэн)



3.       Спортын дэд мастер
3.1.    Монгол Улсын  аварга шалгаруулах тэмцээнд нэг удаа түрүүлж тухайн жилдээ рейтинг тооцох тэмцээнүүдэд тогтмол оролцон нийтдээ 21 өрөг тоглосон бол
3.2.   Рейтинг нь 1800-д хүрсэн тамирчин рейтинг тооцох тэмцээнүүдэд эхний 3 байранд 3 удаа шалгарвал
3.3.  Рейтинг нь 1850-д хүрсэн тамирчин рейтинг тооцох тэмцээнүүдэд тогтмол оролцон тухай жилдээ 21 өрөг тоглосон бол
4.       Улсын шүүгч
4.1.  Улсын шүүгчийн сургалтад хамрагдаж Рейтинг тооцох тэмцээнүүдийг 8-аас доошгүй удаа шүүж үүнээс 6-аас доошгүй удаа Ерөнхий шүүгчээр, 2-оос доошгүй удаа ерөнхий шүүгчийн туслахаар ажиллавал.


Цол зэрэг олгох журам                                Биеийн тамир, спорт хөгжлийн төв 2015 он

Tuesday, February 23, 2016

Япон Улсын Элчин Сайдын нэрэмжит Го-гийн 12-р тэмцээн зохион байгуулагдлаа

2016 оны 2-р сарын 20-21 амралтын өдрүүдэд Япон Улсын Элчин Сайдын нэрэмжит Го-гийн 12-р тэмцээнийг Монгол-Японы төвд Японы Элчин Сайдын яам болон Монголын Го-гийн Холбоо хамтран амжилттай зохион байгуулагдлаа.  Тэмцээнийг нээж Монголын Го-гийн Холбооны ерөнхийлөгч Ш.Баяржаргал үг хэллээ. Уг тэмцээнд 18 шилдэг го тоглогч ухаанаа уралдуулснаас  1 дантай Б.Долгорсүрэн 7 өргөөс 6 хожлоор түрүүлж Элчин Сайдын нэрэмжит шилжин явах цом, Алтан медалийг гардан авлаа. 3 дантай Р.Тунгалаг, Япон улсын иргэн Ф.Ямада нар мөнгө хүрэл медалийн эздээр тодров. Шилжин явах цомыг Элчин Сайдын Зөвлөх Кикүчи Минорү гуай гардуулж нийт го тоглогчдод амжилт хүссэн байна. Го хэмээх хөлөгт тоглоом нь оюун ухааныг царыг ихээхэн шаардсан спорт бөгөөд одоо болтол компьютер гэх агуу хүчит тооцоолуур хүнийг дийлэхгүй байгаа билээ. Эртнээс энгийн ард иргэдийг “ухаан нь задарчихна” гэж тоглохыг хориглож  зөвхөн цэргийн жанжид, хаад ноёдын хүрээнд тоглож байсан нь энэхүү тоглоомыг дэлхий нийтэд хожуу танигдахын шалтгаан болсон юм. Стратеги ба тактикийн тэнцвэрийг чухалчилснаар хүний уураг  тархины баруун зүүн талыг зэрэг хөгжүүлдэг нь нотлогдсон Го хэмээх хөлөгт тоглоомыг сонирхогчид  Монголын го-гийн Холбооны 91690151 утас,  http://www.gomgl.org/ болон https://www.facebook.com/gomgl/  цахим хаягаар хандаж болох юм.