Tuesday, August 30, 2016

EURASIA-International Baduk Contest 2016 тэмцээн болно


2016 оны 9-р сарын 10 бямба гарагт 10 цагаас БНСУ-ын Элчин сайдын яамны байранд EURASIA-International Baduk Contest 2016 тэмцээн болно. Уг тэмцээнийг Бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэг, Монгол улсад суугаа БНСУ-ын Элчин Сайдын яам зохион байгуулж байгаа юм. Тэмцээн нь Солонгосын Соёлын өдрүүдийн арга хэмжээний нэг хэсэг болох ба нээлтийн ажиллагаанд БНСУ-ын Парламентийн гишүүн болон мэргэжлийн 9Р зэрэгтэй хоёр тамирчин оролцож мөн тэмцээнийг шүүх юм. Монголын Го-гийн Холбооноос уг тэмцээнд оролцох тамирчдыг бүртгэж баталгаажуулах ажлыг хариуцаж байгаа бөгөөд facebook хуудас, 91690151 утсаар бүртгэлийг хийж байна. Тэмцээн нь хэн бүхэнд нээлттэй байх ажээ.

13*13 бооцоот 2-р тэмцээний дүн гарлаа

8-р сарын 28 ням гарагт болсон ээлжит тэмцээнд 19 тамирчин 2 хэсэгт хуваагдан хэсэг тус бүрдээ тойргийн журмаар тоглолоо. Хэсэг тус бүрийн эхний 8 тамирчин цаашид хасагдах системээр тоглож аваргаа тодруулав. Уг тэмцээн өндөр настай Япон тоглогч Ямада гуай болон Элчин Сайдын зөвлөх Кикүчи Минору, Жайкагийн ажилтан Года нарын гадаадын иргэд оролцлоо. Хамгийн залуу тамирчин болох 7 настай Б.Анир хэсгийн тоглотод 5 (9 тоглолт) хожил авсан бол хамгийн өндөр настай Ямада гуай хэсгээ тэргүүлсэн байна. Тэмцээнд өмнөх жилийн аварга Ц.Золжаргал дахин түрүүлж аварга цолоо хамгааллаа. Хэсгийн тоглолтын хожил бүр болон хасагдах шатны даваа бүр мөнгөн шагналтай онц сонирхолтой тэмцээн болж өндөрлөв. Нийт оролцсон тоглогчиддоо баярлалаа. 
 

1-р байр Алтан медаль, мөнгөн шагнал Ц.Золжаргал
2-р байр Мөнгөн медаль, мөнгөн шагнал Б. Долгорсүрэн
3-4 байр Хүрэл медаль, мөнгөн шагнал Г.Болд, Р.Тунгалаг
5-8 байр мөнгөн шагнал -Ямада, Кикүчи, Года, Этүгэн
9-16  мөнгөн шагнал-Б.Анир, Төгөлдөр, Ц.Хатанбаатар,  Ш.Баяржаргал, О.Анударь, Ц.Төгсбилэгт, Р.Гэрэлмаа, О.Хулан 

Wednesday, August 17, 2016

13*13 хөлөг дээрх 2-р тэмцээний журам

Нэг. Уг тэмцээнд тамирчид 2016 оны 8-р сарын 15 байдлаар шинэчилсэн зэрэг данг баримталж оролцоно. Зэрэг данг хавсаргав

Хоёр. Хаана, хэзээ
Спортын төв ордны 4 давхарт 8-р сарын 28 ням гарагт 09 цагаас эхлэнэ

Гурав. Оноолт-дүн гаргах