Monday, October 10, 2016

Улсын аварга шалгаруулах багийн 3-р тэмцээн

Хэзээ: 2016-10-23 (ням) 09:30 цагт эхэлнэ. 
Хаана: Биеийн Тамир Спортын газар
Статус: А зэрэглэл рейтинг тооцохгүй
















Тэмцээний ерөнхий журам
Тэмцээнд 6 баг оролцоно. Оролцогчдын тооноос хамаарч нэг баг 3-5 ширээнд тоглоно. Багийн бүрэлдэхүүнийг хүрэлцэн ирсэн тоглогчдын тооноос хамаарч шийдвэрлэнэ. 
Нийт тоглогчдыг зэрэг дангийн дагуу жагсааж хамгийн хүчтэй эхний тоглогчдыг багцалж багийн тооны дагуу 1-р ширээнд сугалан байршуулна. Дараагийн багцыг мөн тухайн ширээнд сугалан байршуулна. (Солонгос тоглогчид холилдон орно, мөн хэнтэй нэг баг болох нь тухайн үед шийдэгдэнэ)


Ширээндээ зэргийн зөрөөгөөр чулуу тавьж тоглоно. Адил зэрэгтэй бол шодно. Коми 6.5

19*19 хөлөг дээр тойргийн системээр 5 өрөг тоглоно. Нэг талдаа 30 минут, 1 удаагийн 30 секунд бёо-ёмитой байна. 

Тоглолт бүрт зарласан цагтаа эхэлж цагийг зэрэг дарна
10:00-11:15 1-р өрөг
11:15-12:30 2-р өрөг
12:30-13:30 Цайны цаг
13:30-14:45 3-р өрөг
14:45-16:00 4-р өрөг
16:00-17:15 5-р өрөг

Тэмцээний дүн гаргах
Багийн ялалтын оноо+хожлын тоо+(1-р ширээний оноо)-(2-р ширээний оноо)- (3-р ширээний оноо) 
Ялалтын тоо -Нэг багийн гишүүд эсрэг багийн гишүүдээс илүү хожил авбал 3 оноо, тэнцвэл 1 оноо авна
Хожлын тоо-нийт багийн гишүүдийн хожлын тоо
1-р Ширээний оноо-тухайн багийн 1-р ширээний тоглогчийн хожлын тоо 
Шагнал:
1-р байр Алтан медаль, өргөмжлөл
2-р байр Мөнгөн медаль өргөмжлөл
3-р байр Хүрэл медаль өргөмжлөл

Sunday, October 9, 2016

Рейтинг шинэчлэгдлээ (2016/10/09)

2016 оны 10-р сарын 9 байдлаарх рейтингийн өөрчлөлт

2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөв

Улсын Аваргын медальтнууд

2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн 10-р сарын 08 бямба гарагт болж өнгөрлөө. Тэмцээнд нийт 25 тамирчин макмахон системээр5 өрөг тоглож дүнгээ гаргалаа. 


1-р байр: Ц.Сансар
2-р байр: Ц. Оюутбилэг
3-р байр: Ц.Золжаргал



Улсын аварга шалгаруулах тэмцээний дүн

Monday, October 3, 2016

Улсын аварга шалгаруулах 3-р тэмцээн 2016

Тэмцээний удирдамж

Тэмцээний горим:
19*19 хөлөг дээр, Макмахон 5 өрөг, талдаа 30 минут  1х30

Дүн гаргах:
Макмахон оноо+SOS+SOSOS+шүүгчийн шийдвэр
Хаана: Спортын төв ордон 4 давхар