Monday, November 28, 2016

Япон улсын Элчин Сайдын нэрэмжит Цомын төлөө 13-р тэмцээний рейтинг тооцсон байдал

Япон улсын Элчин Сайдын нэрэмжит Цомын төлөө 13-р тэмцээний рейтинг тооцсон байдал
нэр хуучин өрөг 1 өрөг 2 өрөг 3 өрөг 4 өрөг 5 нийт шинэ
Б.Тэмүүжин 1777 6 -10.4 5 -13.2 4.4 -8.2 1768.8
Б.Баттулга 1652 9.6 -6.9 13.2 19.5 -3 32.4 1684.4
А.Дэмбэрэлнямбуу 1865 -15.4 4.6 7.2 -11.8 -10 -25.4 1839.6
Г.Болд 1630 -9 13.8 12 -2.4 14.1 28.5 1658.5
н.Төгөлдөр 1570 -14.7 16.2 16.2 -14.7 -13.8 -10.8 1559.2
Года 1600 11.7 -7.2 10.2 -6.9 15 22.8 1622.8
М.Оргил 1497 -10.5 -10.8 19.2 -11.7 19.2 5.4 1502.4
Энхсүх 1600 -15 -18.6 15 -16.5 15 -20.1 1579.9
Б.Анир 1608 10.5 14.7 -13.2 11.1 -14.1 9 1617
Б.Этүгэн 1557 16.8 15.9 -12 12 -6.6 26.1 1583.1
О.Анударь 1580 14.7 12.6 -7.5 11.7 15 46.5 1626.5
Ш.Баяржаргал 1522 -11.7 -12.6 18.3 18.3 -6 6.3 1528.3
Батцоож 1578 15.9 -15.9 15.9 14.7 -15 15.6 1593.6
Ц.Сансар 2022 2.9 1 -6 0.8 1 -0.3 2021.7
О.Хулан 1485 18.3 19.8 -10.2 -12 -13.8 2.1 1487.1
Б.Учир 1600 15 -19.8 -15.9 -15 -19.2 -54.9 1545.1
Б.Халиун 1516 -9.6 18.6 17.1 -11.1 13.8 28.8 1544.8
Б.Ирмүүн 1567 -18.3 16.5 -17.1 16.5 -13.5 -15.9 1551.1
Ц.Оюутбилэг 1946 5.2 6.4 12 7.6 -14 17.2 1963.2
Ц.Золжаргал 1760 -5.2 10.4 -7.2 -13 4 -11 1749
Ц.Төгсбилэгт 1815 9.6 -6.4 -8.6 4.6 5.8 5 1820
Р.Тунгалаг 1862 -5.8 3.6 8.6 -13.6 7.8 0.6 1862.6
Б.Долгорсүрэн 1800 -8.2 4.8 6.2 11.8 14 28.6 1828.6
Ямада 1656 23.1 -3 -9.3 19.8 -8.7 21.9 1677.9
Ган-Эрдэнэ 1600 15 -14.7 -16.2 15 -15 -15.9 1584.1
Баярбаатар 1600 15 -5.4 15 -18.3 15 21.3 1621.3
Цэлмүүн 1600 -15 -16.2 -18.3 -15 15 -49.5 1550.5
Билгүүн 1600 -16.8 -13.8 -19.2 15 -15 -49.8 1550.2
Алтансүх 1600 -15.9 -16.5 -15 -15 -15 -77.4 1522.6
Түмэнхүслэн 1600 -15 10.8 -15 15 13.8 9.6 1609.6

Японы Элчин Сайдын нэрэмжит Цомын төлөө 13-р тэмцээн дүнгээ гаргалаа

Тэмцээний дараах дурсгалын зураг
11-р сарын 27 ням гарагт Монгол-Япон төвийн их танхимд Японы Элчин Сайдын нэрэмжит Цомын төлөө 13-р тэмцээн болж өнгөрлөө. Дорноговь аймаг, Зүүнхараагаас тус бүр 2 тамирчин хүрэлцэн ирж амжилттай оролцлоо. Тэмцээнийн хамгийн ахмад нь 78 настай Ямада гуай байсан бол хамгийн бага нь 7 настай Б.Анир байлаа.  Нийт 30 тамирчин Дээд ба Дэд гэсэн хоёр хэсэгт хуваагдан макмахон системээр 5 өрөг тоглолоо. 










Дээд хэсэгт
1-р байр Ц.Оюутбилэг
2-р байр Б.Долгорсүрэн
3-р байр Ц.Сансар

Дэд хэсэг
1-р байр О.Анударь
2-р байр Б.Анир
3-р байр Б.Этүгэн


Тэмцээний хаалтын ажиллагаад Япон Улсын Элчин Сайд Яамны зөвлөх Кикүчи Минорү гуай оролцон үг хэлж Шилжин явах цом медалийг гардуулав. Уг тэмцээнийг зохион байгуулж хамтран ажилласан Япон Улсын Элчин Сайдын Яам,  Кикүчи Минорү, Ямамото, Такигүчи, Болортуяа нарт Монголын Го-гийн Холбооны зүгээс талархал илэрхийлж байна. 

Тэмцээний нэгдсэн дүн

Tuesday, November 22, 2016

Японы Элчин Сайдын нэрэмжит шилжин явах Цомын төлөө 13-р тэмцээнд урьж байна


Тэмцээний горим:
19*19 хөлөг дээр, Макмахон 5 өрөг, талдаа 30 минут  1х30
Дүн гаргах:
Макмахон оноо+SOS+SOSOS+шүүгчийн шийдвэр
Хаана: Монгол Япон Төв 09:30 цагаас

Оноолт:
Ижил макмахон оноотой тамирчид хоорондоо оноолт таарна. Хэрэв сондгойрвол хамгийн ойр байгаа доод группээс автоматаар оноолт хийгдэнэ. Гоц мөргөсөн тохиолдолд автоматаар хамгийн бага оноотой тамирчныг сонгоно. Нэг тамирчин нэг удаа гоц мөргөнө. Зэрэг ойролцоо хүмүүс хоорондоо таарч тоглох учир илүү сонирхолтой, тоглолт бүрээс рейтинг тооцох учир илүү өрсөлдөөнтэй болно.



Дээд хэсэг:
1d+ тамирчид 2 макмахон оноо
1k+5к+ тамирчид 1 макмахон оноо
Дэд хэсэг: 
6к- тамирчид 0 макмахон оноо


Хугацаа:
2016 оны 11-р сарын 27 (ням)
09:30-09:45 нээлт
10:00-11:15 1-р өрөг
11:15-12:30 2-р өрөг
12:30-13:30 Цайны цаг
13:30-14:45 3-р өрөг
14:45-16:00 4-р өрөг
16:00-17:15 5-р өрөг
17:15-17:30 хаалт

Статус:
Рейтинг тооцно. А зэрэглэл.


Шагнал:
Дээд хэсэг
1-р байр  Алтан медаль, Өргөмжлөл, Элчин сайдын нэрэмжит шилжин явах цом
2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл
3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл

Дэд хэсэг
1-р байр  Алтан медаль, Өргөмжлөл 
2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл 
3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл




Saturday, November 19, 2016

Шаньлю- Олон хотын цомын тэмцээнд амжилттай оролцлоо

Хятадын Хангжоу хотноо Шаньлю- Олон хотын цомын тэмцээнийг Хангжоугийн Го-гийн салбар холбооноос 2016 оны 10-р сарын 25-31 өдрүүдэд зохион байгуулж Герман, Орос, Франц Шинэ Зеланд, БНСУ, Хойд Солонгос, Монголоос баг тамирчид оролцлоо. Уг тэмцээнд түрүүлсэн тамирчин мэргэжлийн 1p дан авдаг юм байна. Хятадын хот бүрээс 3 тамирчин оролцох эрхтэй бол Хангжоугийн го-гийн академид мэргэжлийн тамирчин болохоор суралцаж байгаа 280 орчим хүүхэд залуус ухаанаа уралдуулав. Энэ академийн сургалт маш өндөр бөгөөд нэг жилд бүх Хятадын хэмжээнд төрөн гарч байгаа 20 мэргэжлийн тамирчны 12-ыг бэлддэг. Нийт 34 давхар байрны 6-28 давхар нь мэргэжлийн тамирчин болохоор бэлдэж байгаа хүүхэд залуусын дотуур байр болдог  юм байна. Уг тэмцээнд Германы Бенжамин Таубер (Дэлхийн аваргад 10-р байр эзэлж байсан) болон Хятадыг төлөөлж Дэлхийн аваргад оролцож 2 удаа түрүүлж байсан Хуй нарын алдартай тамирчид оролцсон ч ердөө 30-р байранд оржээ. Нийт 9 өрөг тоглосон ба 9 өргийн дараах шилдэг 32 тамирчин сүүлчийн шийдвэрлэх 10-р өргийг тоглож дүнгээ гаргалаа. Манай улсаас оролцсон Ц.Золжаргал 3 хожил авч Хятадын Го-гийн Холбооны 3-р дан, Ц.Хатанбаатар, Г.Болд нар тус бүр 2 хожиж Хятадын Го-гийн Холбооны 2-р дангийн батламж хүлээн авлаа. Тэмцээнд оролцоход санхүүгийн туслалцаа үзүүлсэн Калихаккин ХХК болон бусад тусалж дэмжсэн хүмүүстээ талархаж байна. 

Биеийн тамир Спортын газраас зарласан хурал

Биеийн тамир Спортын газраас нийт спорт холбоодын төлөөлөлтэй уулзаж тулгамдаж буй асуудлын талаар зөвлөлдлөө. Манай Холбооноос 2017 оны тэмцээний хуваарь, Санал асуулга, Санаүл хүсэлтийн хуудсыг бөглөн авч бүх талаар харилцан дэмжин ажиллахаа илэрхийлэв. 

Sunday, November 13, 2016

Улсын аварга шалгаруулах багийн 3-р тэмцээн өндөрлөв

2016 оны 11- сарын 12 бямба гарагт болсон Улсын аварга шалгаруулах багийн 3-р тэмцээнд нийт 20 тологч оролцож 4 хүнтэй 5 багт сугалаагаар хуваагдан өрсөлдөж дараах байдлаар байр эзэллээ.