Wednesday, December 14, 2016

Зүүнхараа өртөөний нэрэмжит тэмцээн болно

Зүүнхараа өртөөний нэрэмжит тэмцээн Зүүнхараа өртөөний хурлын танхимд 2016/12/17 бямба гарагт болно. Тэмцээнийг Б.Ичинхорлоо, н.Баярбаатар нар зохион явуулах ба шинээр суралцаж байгаа 30 орчимд хүүхэд оюун ухаанаа уралдуулах юм.

Улсын аварга шалгаруулах Хос тоглолтын 3-р тэмцээний дүн



Улсын аварга шалгаруулах Хос тоглолтын 3-р тэмцээн 12-р сарын 10 бямба гарагт болж өнгөрлөө. Нийт 7 хос (pair) тэмцээнд оролцож макмахон системээр 4 өрөг тоглосноос Ц.Сансар (5d)  Р.Гэрэлмаа (5к) нар хошой аварга боллоо. Мөнгөн медалийн эзнээр Б.Тэмүүжин (1к) Ш.Ичинхорлоо (10к), хүрэл медалийн эзнээр Р.Тунгалаг (3d) Ц.Төгсбилэгт (2d) нар тодорлоо.  Хамгийн залуу оролцогчид болох Б.Этүгэн, Б.Анир нар 4 өргөөс 2 хожил аван 4-р байр эзлэв. Тоглолтод Олон Улсын хос тоглолтын Холбооны хүч тэнцүүлэх журмын дагуу чулуу тавьж коми тооцсон болно. 





Thursday, December 1, 2016

2016 оны Хос тоглолтын Улсын аварга шалгаруулах 3-р тэмцээний Удирдамж


УДИРДАМЖ


  • 2016 оны Хос тоглолтын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Олон Улсын Хос тоглолтын Холбооноос зөвлөсөн журмын дагуу зохион байгуулна.