Friday, January 27, 2017

Дунд Лигийн Чансаа тогтоох Өвлийн тэмцээн зарлаж байна


1-р сарын 28 бямба гарагт 10 цагаас Гокали клубын байранд Дунд Лигийн Чансаа тогтоох Өвлийн тэмцээн зохиогдоно. 1к-5к тамирчид болон Доод Лигээс эрх авсан тамирчид бүртгүүлнэ үү...Утас 91690151

Журам:
Макмахон системээр 5 өрөг 0 оноотойгоор тоглоно. А зэрэглэлийн рейтинг тооцох, кюү ахиулах боломжтой. Доор комментоор, утсаар, биеэр ирж бүртгүүлнэ үү. Гокали клубын байр Тэнгис кинотеатрын эсрэг талд Бишрэлт зочид буудлын хойно Дипломатын 96 байрны 77 тоот. Эхний 1 байранд орсон тамирчин болон Намрын ба Өвлийн тэмцээний нийлбэр дүнгээр өндөр оноо авсан 2 тамирчин ДЭЭД ЛИГ-ийн тэмцээнд орох эрхтэй. 
1-р байр Алтан медаль
2-р байр Мөнгөн медаль
3-р байр Хүрэл медаль