Tuesday, January 24, 2017

Манай тоглогч JENESYS 2.0 хөтөлбөрөөр Японд зочлохоор боллоо



Япон улсын Элчин Сайдын Нэрэмжит Го-гийн 13-р тэмцээн 11-р сарын 27 ням гарагт Монгол Япон төвд болж өнгөрсөн билээ.  Япон улсын Элчин Сайдын Яам нь Монгол улсад Го хэмээх хөлөгт тоглоомыг түгээн дэлгэрүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Энэ удаа уг тэмцээний дэд хэсэгт тоглож түрүүлсэн О.Анударийг JENESYS хөтөлбөрт хамруулан Япон улсын соёлтой танилцуулах хөтөлбөрт урихаар шийдвэрлэснийг дуулгахад таатай байна. О.Анударь нь уг хөтөлбөрийн дагуу 3-р сард аялах юм байна. Го-г үргэлж дэмжин тусалж байдаг тус яамны нийт хамт олонд талархалаа илэрхийлж байна. 
Монголын Го-гийн Холбоо