Wednesday, January 11, 2017

ЛИГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ




Зорилго:
Албан ёсны өргийн тоог нэмэгдүүлэх, рейтингийн өөрчлөлт хөдөлгөөнийг идэвхжүүлэх (3.3.Рейтинг нь 1850-д хүрсэн тамирчин рейтинг тооцох тэмцээнүүдэд тогтмол оролцон тухайн жилдээ 21 өрөг тоглосон бол дэд мастерын болзол хангана), мэргэжлийн тоглолтын ёс зүйг төлөвшүүлэх, байнгын ажиллагааг хангахад чиглэгдсэн болно.


ДЭЭД ЛИГ
Хугацаа:
Дээд Лигийн тэмцээнийг хагас жилд (1-6 сар, 7-12 сар) нэг удаа зохион байгуулна.

Оролцох болзол:
Дээд Лигийн тэмцээнд 1D дээш бүх тамирчид оролцох ба ДУНД ЛИГ тэмцээнээс (Чансаа тогтоох улирал тутмын тэмцээнээс) болзол хангасан 3-4 тамирчин нэмэгдэнэ. Оны эхний хагасын  ДЭЭД ЛИГТ өмнөх оны ДУНД ЛИГээс (Чансаа тогтоох Намрын ба Өвлийн тэмцээн) болзол хангасан тамирчид, Оны сүүлийн хагасын ДЭЭД ЛИГТ тухайн оны  ДУНД ЛИГээс Чансаа тогтоох Хаврын ба Зуны тэмцээнээс болзол хангасан тамирчид оролцоно. Тоглосон бүх өрөгт рейтинг тооцно.

Шалгаруулалт:
Бүх тамирчид тойргоор тоглоно. Нэг талдаа 1 цаг, бёо-ёми 1 минутаар 1 удаа. Хагас жилд албан ёсны 4 өдөр товлож зарлана. Эхний товлосон 3 өдөрт аль болох цуглаж тоглолтоо хийх хэрэгтэй. Товлосон өдрөөс бусад өдөрт хоёр тал харилцан тохиролцож тоглож болох ба тоглолтын дүнг албан ёсоор мэдэгдэж бүртгүүлнэ. Товлосон эцсийн 4 дэх өдөр тоглолт дутуу бүх тоглогчид заавал хүрэлцэн ирж тоглох хэрэгтэй. Үүнээс хойш тоглолт явагдахгүй. Нэг албан ёсны хожил авахад 1.01 оноо, хожигдоход 0.01 оноо.  Ирээгүй буюу тоглоогүй бол 0 оноо. Хоёр тоглогч оноо тэнцвэл  Оноо+Хоорондын тоглолт+SOS+SOSOS+шүүгчийн шийдвэр, 3 ба түүнээс тооны тоглогч оноо тэнцвэл Оноо+SOS+SOSOS+шүүгчийн шийдвэр гэж дүн гаргана.




ДУНД ЛИГ

Хугацаа:
Улиралд нэг удаа зохиогддог (жилд 4 удаа) Чансаа тогтоох Дээд кюүгийн тэмцээнийг ДУНД ЛИГ гэж нэрлэх ба Лигийн бүрэлдэхүүн хэсэг болно.

Оролцох болзол:
ДУНД ЛИГТ 1к-5к хүртэлх бүх тамирчид болон ДООД ЛИГээс болзол хангасан тамирчид оролцоно.

Шалгаруулалт:
Макмахон системээр 0 оноотой эхэлж 5 өрөг тоглоно. Бүх өрөгт рейтинг тооцно. Эхний 3 байр медальтай.

ДЭЭД ЛИГТ дэвших:
 - ДУНД ЛИГийн тухайн хагас жилийн улирлын чанартай чансаа тогтоох 2 тэмцээний аль нэгд нэг удаа түрүүлсэн.
- Хагас жилийн улирлын хоёр тэмцээний нийлбэр дүнгээр хамгийн өндөр амжилт үзүүлсэн (хожлын тоо+sos+sosos) 2 тамирчин (дээрхээс гадна)






ДООД ЛИГ

Хугацаа:
Улиралд нэг удаа зохиогддог (жилд 4 удаа) Чансаа тогтоох Доод кюүгийн тэмцээнийг ДООД ЛИГ гэж нэрлэх ба Лигийн бүрэлдэхүүн хэсэг болно.

Оролцох болзол:
Чансаа тогтоох Доод кюүгийн тэмцээнд 6к хүртэлх бүх тамирчид оролцож болох боловч оролцогчийн тоо хэт их нэмэгдсэн тохиолдолд кюүгийн хязгаар тогтоож өгнө.

Шалгаруулалт:
Доод кюүгийн тамирчид макмахон системэээр бүгд тэгш 0 оноотойгоор эхэлж 5 өрөг тоглоно. Бүх өрөгт рейтинг тооцно. Эхний 3 байр медальтай


ДУНД ЛИГТ дэвших:
Доод ЛИГээс дараах болзолыг хангасан тамирчид ДУНД ЛИГТ тухайн улиралдаа давхар оролцоно.  
- Медальт байр буюу эхний 3 байранд орсон тамирчид


Дээд Лиг 11+
Сансар.Ц Оюутбилэг.Ц Тунгалаг.Р Дэмбэрэлнямбуу.А  Төгсбилэгт.Ц   Долгорсүрэн.Б Золжаргал.Ц Кикүчи                Оюунболд.Э  Хадбаатар.Д  Ямада +дунд лигээс дэвшсэн 3-4 тамирчин

Дунд Лиг 12+
Тэмүүжин.Б  Ууганбат.М Хатанбаатар.Ц  Баттулга.Б      Болд.Г Нямбаатар.С  Года Бэхбаатар.Э Азамат.Э Баяржаргал.Ш Гэрэлмаа.Р Дэчмаа.О  

Доод Лиг

Бат-Эрдэнэ.Ш Алтангэрэл.Д Мартбаяр.Н  Баярцэнгэл.Х Лхагва-Эрдэнэ Баярбаатар Анударь.О Төгөлдөр.Т  Халиун.Б Хулан.О Анир.Б Батболд.Э Этүгэн.Б Амарбаясгалан.Х Ичинхорлоо.Ш Батцоож.Б  Оргил.М    Түмэнхүслэн Учир.Б Ирмүүн  Алтансүх Алтантулга.Б Анхбат.Б Билгүүн Ган-Эрдэнэ Лхагвасүрэн  Сайнзаяа Содномцэрэн Тамир Цэлмүүн Энхсүх