Monday, April 10, 2017

Улсын аварга шалгаруулах багийн 4-р тэмцээн

Хэзээ: 2017-04-15 (бямба) 09:30 цагт эхэлнэ.
Хаана: Биеийн Тамир Спортын газар
Статус: А зэрэглэл рейтинг тооцохгүй

Хэн оролцох:
15к+ тамирчид

Тэмцээний ерөнхий журам:




  • Тэмцээнд 6 баг оролцоно. Оролцогчдын тооноос хамаарч нэг баг 3-5 ширээнд тоглоно. Багийн бүрэлдэхүүнийг хүрэлцэн ирсэн тоглогчдын тооноос хамаарч шийдвэрлэнэ. Нийт тоглогчдыг зэрэг дангийн дагуу жагсааж хамгийн хүчтэй эхний тоглогчдыг багцалж багийн тооны дагуу 1-р ширээнд сугалан байршуулна. Дараагийн багцыг мөн тухайн ширээнд сугалан байршуулна. Ширээндээ зэргийн зөрөөгөөр чулуу тавьж тоглоно. Адил зэрэгтэй бол шодно. 
  • Коми 6.5 
  • 19*19 хөлөг дээр тойргийн системээр 5 өрөг тоглоно. 
  • Нэг талдаа 30 минут, 1 удаагийн 30 секунд бёо-ёмитой байна. 


Цаг:

Тоглолт бүрт зарласан цагтаа эхэлж цагийг зэрэг дарна
10:00-11:15 1-р өрөг
11:15-12:30 2-р өрөг
12:30-13:30 Цайны цаг
13:30-14:45 3-р өрөг
14:45-16:00 4-р өрөг
16:00-17:15 5-р өрөг


Тэмцээний дүн гаргах:


  • Багийн ялалтын оноо+хожлын тоо+(1-р ширээний оноо)-(2-р ширээний оноо)- (3-р ширээний оноо) 
  • Ялалтын тоо гэдэг нь -Нэг багийн гишүүд эсрэг багийн гишүүдээс илүү хожил авбал 3 оноо, тэнцвэл 1 оноо авна
  • Хожлын тоо гэдэг нь - Нийт багийн гишүүдийн хожлын тоо

Шагнал:
1-р байр Алтан медаль, өргөмжлөл
2-р байр Мөнгөн медаль өргөмжлөл
3-р байр Хүрэл медаль өргөмжлөл