Friday, May 12, 2017

The Surrounding Game киноны трейлэр монгол хэлээр

The Surrounding Game баримтат кино АНУ-д нээлтээ хийж байна. Мөн Европын Го Конгрессийн үеэр Европт 8-р сард  нээлтээ хийх юм. Монголын Го-гийн Холбоо уг төсөлд хамрагдах хүсэлтээ илэрхийлж 2016 онд хандив өргөж байсан юм. Төслийг санаачлагч талаас монгол хэл дээр Монгол Улсад цацах эрхийг манай холбоонд өгсөнийг дуулгахад таатай байна. Уг киноны текст (subtitle) орчуулгыг Ш.Баяржаргал, Н.Хандсүрэн нар гүйцэтгэж хүлээлгэн өгөөд байна. Удахгүй бүрэн хэмжээний киног та бүхэндээ дуу дүрсний өндөр чанартайгаар хүргэнэ. Энэ удаа монгол текст орчуулгатай  албан ёсны трейлэрийг хүргэж байна.

Монголын Го-гийн Холбоо

Tuesday, May 2, 2017

Мэргэжлийн Го-гийн тамирчдын орлого хэд орчим байдаг вэ?

Энэ бол Го-гийн гайгүй шиг тамирчин болно гэж өөрийгөө тоож байгаа эхлэн суралцагч бүрийн сонирхдог асуулт юм. Асуултыг хэзээ сонирхож эхэлсэнээр нь тухайн тоглогчийн өөртөө хэр их итгэлтэй байгааг харж болно. Бүр го-гийн чулуу барьж үзэхээсээ ч өмнө асуултын хариуг сонирхох хүн ч бий. Го бол мэргэжлийн спортууд дундаа өндөр цалинтайдаа ордог. Өмнөд Солонгосын мэдээгээр бол мэргэжлийн бейсболын тамирчнаас илүү гарна гэдэг.  Өмнөд Солонгосын алдарт тамирчин мэргэжлийн 9 дантай Ли Чанг Хо нэг жилд 76 өрөг тоглож нийтдээ Нэг 900 сая воннын цалин авсан байх юм. Энэ нь нэг тоглоход 12 сая вон болж байгаа хэрэг юм. Мэргэжлийн тамирчид нэг өргийг  нэг талаас 120 нүүдэлд дуусгадаг гэвэл түүний нэг нүүдэл бүр бараг 100,000 вонын үнэтэй байх нь. Харин AlphaGO-гийн эсрэг 1 сая долларын бооцоотой тоглоод 4-1 харьцаатай ялагдсан Ли Седол 500 сая вон, жил бүр манай улсад айлчилж го-гийн нөхөрсөг тэмцээний шүүгчээр ажилладаг мэргэжлийн 9 дантай Чо Хүнхюн 400 сая воныг цалиндаа авсан байна. Харин Японы мэргэжлийн тамирчин Чо Ю 78 сая иен авсан бол Хятадын Чанг Хао 1,110,000 юань авчээ. Ямар нэг байдлаар цалин авдаг мэргэжлийн тоглогч Өмнөд Солонгост 200, Японд 450, Хятадад 300, Тайваньд 25 байдаг ба нийтдээ 1000 орчим болдог байна. Дээрх тоо баримт бол  ердөө 2001 оных бөгөөд зөвхөн албан ёсны цалин гэж мэдүүлсэн мөнгөн дүн төдий зүйл юм. 

Энэ оны байдлаар цалингаас гадна ивээн тэтгэгчийн шагнал, тэмцээний урамшуулал талийж өгсөн сурагтай. Томоохон ивээн тэтгэгчтэй мэргэжлийн бооцоот тэмцээнүүд бараг сар бүр сүр дуулиантай явагдаж өнгөрдөг бөгөөд Го-гийн салбарт урсаж байгаа мөнгөний хэмжээ оюуны спорт дундаа толгой цохиж эхэлжээ. Го хэмээх энгийн бөгөөд агуу тоглоомыг мөнхөд булаацалдаж ирсэн Хятад Солонгос Япон зэрэг улсын тэргүүлэх бизнесменүүд томоохон гэрээ хэлцэл хийхдээ шилдэг тоглогчдыг дагуулан явж “хэн нь ухаантайгаа” үздэг бололтой. Тиймээс сайн тоглох ур чадвартай тамирчны эрэлд хатаж цалин урамшуулал нь огцом өссөн байна. Одоо 2017 оны байдлаар дээд түвшний супер тулааны ялагчийн шагнал хэдэн сая ам.доллараар яригдах болжээ. Манай улс IQ үзүүлэлтээр эхний 5-р байранд орсон амжилттай учраас энэхүү Го хэмээх спортоор дэлхийд гарахад  толгой хүрэхгүйн зовлон байхгүй юм. Мэргэжлийн сүмогийн ертөнцөд цус сэлбэхээр Монголд ирсэн хүмүүс энэ зорилгоо биелүүлж 4 аварга төрүүлсэн туршлагыг харвал удахгүй толгой сийрэг монгол тамирчдыг элсүүлэхээр мэргэжлийн клубүүд зорин ирэх бизээ. Манай тамирчдын хувьд ч өндөр цалин урамшуулалтай оюуны спортоор дэлхийн дансанд нэрээ бичүүлэх сайхан боломж олдох нь гарцааагүй. 

Monday, May 1, 2017

13*13 Сонирхогчийн Го-гийн Дэлхийн аварга шалгаруулах 3-р тэмцээн

Pandanet-igs.com сайтад бүртгэлтэй бол ЭНД дарж тэмцээнд бүртгүүлнэ үү!

Бүртгэлгүй бол ЭНД дарж Pandanet-igs.com бүртгүүлсний дараа ЭНД дарж тэмцээнд бүртгүүлнэ үү!



Тэмцээнд оролцох үндсэн 3 ангилал байгаа
-Үндсэн ангилал (ямар ч зэрэгтэй болон зэрэг нь баталгаажаагүй байсан ч орж болно)
-А ангилал (2к-2d батлагдсан зэрэгтэй)
-B ангилал (3k- ба түүнээс доош бүх батлагдсан зэрэгтэй хүмүүс)

Зэргээ батлуулахын тулд 5-р сарын 22 өмнө 19*19 хөлөг дээр хамгийн багадаа 20 удаа тоглоно. Хэрэв таны зэрэгний ард асуултын тэмдэг гарсан бол баталгаажаагүй гэсэн үг болно. Үндсэн ангилалд орох хүмүүст 0,5 коми тооцох учраас зэрэг нь баталгаажаагүй байсан ч болно. Хэрэв 3 дангаас дээш зэрэгтэй бол автоматаар Үндсэн ангилалд орно. Тоглогчийн зэргийг 5-р сарын 22 байдлаар тогтоож тэмцээнд оруулна


Тоглоомын дүрэм:
Талдаа 1 минут, канад дүрмээр 15 минутад багтааж 25 нүүх эрхтэй. Комиг дор дурдсан байдлаар зэргийн зөрөөгөөр тооцно. Зэргийн зөрөө 5.5 илүү бол 26.5 коми тооцно.



Үндсэн өрөгт хамгийн багадаа 6 удаа тоглолт хийх ёстой. Нэг хүнтэй нэг удаа л тоглоно. Дараах байдлаар оноо тооцно. 
1. Оноо=ялалтын тоо/нийт тоглосон тоо+ялалтын тоо*0.02
2. Оноо тэнцвэл олон ялалттай нь
3. Оноо болон ялалт тэнцвэл илүү SOS оноотой нь
4. Дээрх бүгд тэнцвэл  тэнцсэнд тооцно

Үндсэн өргийн талаарх дэлгэрэнгүй  мэдээллийг ЭНД дарж үзнэ үү!


Финалын өрөг
Зохион байгуулагчаас оноолтыг гаргаж хасагдах журмаар тоглож ялалтыг тодруулна. Финалын тоглолтыг японы цагаар зарлаж явуулах тул анхаарна уу! Финалын өргийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү!


Тоглолтын хуваарь




Бусад:
Бүх тоглолт Pandanet-igs.com сайтаар явагдах тул програмыг ЭНДЭЭС татаж авна уу
Тоглолтын тухайн тэмцээн албан ёсны өрөөд тоглох ёстойг анхаарна уу
Шаардлагатай бол зөвхөн англи хэл хэрэглэж харьцана уу
Зөвхөн өөрөө шударгаар тоглоно уу
Зөвхөн гэрээсээ тоглоно уу
Тоглолт эхлэх болон дуусах үед мэндчилгээ, найрсаг үг хэллэг хэрэглэнэ үү
Тоглолтод илт ялагдаж байвал бууж өгөх товчийг дарна уу
Нөгөө талаа бууж өгөхийг шаардаж болохгүй. 



Шагнал