Tuesday, August 29, 2017

Зэрэг олгох тухай:

Зуны Доод Лиг, Зуны Дунд Лиг Байгаль-2017 Олон Улсын тэмцээн, Улсын аварга шалгаруулах хос тоглолтын тэмцээний үр дүн, ур чадварыг харгалзан үзэж дараах тамирчдад зэрэг олгож байна. О.Эрдэнэсүх 5к Г.Номин-Эрдэнэ 7к Д.Номин-Эрдэнэ 9к Түвшинтөгс 9к Төгсжаргалан 12к Бүх тамирчдадаа амжилт хүсье Монголын Го-гийн Холбоо

Доод Лигийн Чансаа тогтоох Намрын (2017) тэмцээн зарлаж байна

9-р сарын 2 бямба гарагт 9:50 цагаас Гокали клубын байранд зохиогдоно. 6к-25к зэрэгтэй тамирчид бүртгүүлнэ үү...Утас 91690151

Журам:
Макмахон системээр 5 өрөг 0 оноотойгоор тоглоно. А зэрэглэлийн, рейтинг тооцох, кюү ахиулах боломжтой. Доор комментоор, утсаар, биеэр ирж бүртгүүлнэ үү. Гокали клубын байр Тэнгис кинотеатрын эсрэг талд Бишрэлт зочид буудлын хойно Дипломатын 95 байрны 77 тоот.
Эхний 3 байранд орсон тамирчид Дунд Лигийн Чансаа тогтоох Хаврынтэмцээнд орох эрхтэй.
1-р байр Алтан медаль
2-р байр Мөнгөн медаль
3-р байр Хүрэл медаль

Оролцох тамирчид 9:30-9:50 цагийн хоооронд хүрэлцэн ирээрэй тэмцээн яг 10 цагт эхэлнэ...5 өрөг тоглоно...хэрэв хоцорч ирэхээр бол ирж яваагаа утсаар мэдэгдвэл програмд нэрийг нь оруулах боломжтой...нэгэнт бүх нэр программд ороод тэмцээн эхэлсний дараа нэр нэмж оруулах боломжгүй байдгийг анхаарна уу
10:00-11:15 1-р өрөг
11:15-12:30 2-р өрөг
12:30-13:30 Цайны цаг
13:30-14:45 3-р өрөг
14:45-16:00 4-р өрөг
16:00-17:15 5-р өрөг

Жич: Оролцох хүний тооноос хамаарч тэмцээн зохион байгуулах системийг өөрчилж болзошгүй. Өөрчилсөн тохиолдолд тэмцээний өмнө мэдэгдэнэ.

Улсын аварга шалгаруулах Хос тоглолтын 4-р тэмцээний дүн




Улсын аварга шалгаруулах Хос тоглолтын 4-р тэмцээн Биеийн Тамир Спортын газрын хурлын танхимд 8-р сарын 26 бямба гарагт амжилттай зохион байгуулагдлаа.  

Уг тэмцээнд 14 хосын 28 тамирчин ухаан уралдуулав. 

1-р байр: О.Эрдэнэсүх (6к) Р.Тунгалаг (3d)
2-р байр: Ямада (1d) О.Дэчмаа (5к)
3-р байр: Ц.Сансар (5d) О.Анударь (7к)




  

Thursday, August 24, 2017

Улсын аварга шалгаруулах Хос тоглолтын 4-р тэмцээний удирдамж




УДИРДАМЖ

2017 оны Хос тоглолтын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Олон Улсын Хос тоглолтын Холбоо, Монголын Го-гийн холбооны журмын дагуу зохион байгуулна.

Оролцогчдыг бүртгэсэний дараа эрэгтэй ба эмэгтэй тоглогчдыг дан, кюүгийн дарааллаар тус тусад нь жагсаана. Дан кюүгийн хувьд ижил байвал рейтинг баримтлана. Рейтинг ижил байвал Хамгийн сүүлийн тэмцээнд хэн өндөр амжилт үзүүлснийг урд нь жагсаана. Жагсаалт гарсны дараа аль цөөхөн талтай тэнцэх тооны тоглогчийг нөгөө талаас аван сугалуулна. Сугалаанд оролцоогүй үлдсэн тоглогчид мөн сугалаагаар хүйс харгалзахгүй хос болж оролцоно.

Thursday, August 17, 2017

Улсын Аварга шалгаруулах Хос тоглолтын (Pair Go) 4-р тэмцээн


Бүх 15к+ зэрэгтэй тоглогчдыг урьж байна.

Тайлбар: Бүртгэл дууссаны дараа бүх тоглогчид хамтран тоглогчоо сугална. Сугалаагаар таарсан хос тоглогчдын дундаж зэргийг бодож гаргаад зэргийн зөрөөгөөр чулуу тавих учраас бүх хосуудын өрсөлдөх чадвар ойролцоо болно. Иймээс бүгдэд нь боломж бий тул бүгдээрээ оролцоорой. Бусад нэмэлт тайлбар болон удирдамжийг удахгүй нийтэлнэ. Тэмцээн 8-р сарын 26 бямба гарагт 9 цагаас Биеийн Тамир Спортын газрын танхимд болно. Утас 91690151

Wednesday, August 16, 2017

Шаньлю цомын төлөө Олон улсын хот хоорондын Го-гийн тэмцээн”-д урьж байна


Урилга
Хятадын Го-гийн Холбооны Хангжоугийн салбараас (Hangzhou Branch of China Qiyuan) 10-р сарын 27- 11-р  сарын 01 өдрүүдэд “Шаньлю цомын төлөө Олон улсын хот хоорондын Го-гийн тэмцээн”-ийг Хангжоу хотноо зохион байгуулна.  Уг тэмцээнд Монголын Го-гийн Холбоо улсаа төлөөлөн зохион байгуулж оролцохыг урьж байна.

Бүртгэл 9-р сарын 30 өдөр дуусна.










1. Ерөнхий ойлголт
Уг тэмцээн нь Хятадын сонирхогчийн Го-гийн хамгийн том тэмцээн бөгөөд Хятадын Го-гийн холбооны албан ёсны ДАН авах боломжтой цорын ганц тэмцээн юм. Ганцаарчилсан төрөлд оролцсон тамирчдын амжилтаас хамаарч дараах данг олгоно. 

Дан олгохдоо: 
Байр
Олгох дан
1
     1P эсвэл 7d
2-9
6d
10-49
5d
50-119
4d
120-209
3d
210-309
2d
310
1d