Thursday, September 21, 2017

БНСУлсын Ерөнхий Сайдын нэрэмжит 12-р удаагийн тэмцээн

БНСУлсын  Ерөнхий Сайдын нэрэмжит 12-р удаагийн тэмцээн 9-р сарын 9-15 өдрүүдэд Буан хотноо болж өндөрлөө. Уг тэмцээнд нийт 55 улс өрсөлдсөн ба Монгол Улсыг төлөөлж 1 дантай Ц.Золжаргал орролцлоо. Манай тамирчин нийт 6 өрөг тоглосноос 2 хожил авч 46-р байранд оржээ. 1-р байрыг  Жао Иканг БНХАУ, 2-р байрыг Озеки Минорү Япон, 3-р байрыг Чо Куанг Хо БНСУ нар эзэлжээ. Харин Мексикийн залуу тоглогч 4-р байранд орсон байна. 
1-р өрөг Тайвань Монгол
2-р өрөг Финланд Монгол
3-р өрөг Монгол Словени ( хожсон)
4-р өрөг Колумб Монгол
5-р өрөг Румын Монгол
6-р өрөг Монгол Кипр    (хожсон)














Monday, September 18, 2017

"Бадук Монгол" Олон улсын Бадукын 6-р тэмцээн амжилттай болж өндөрлөв

"Бадук Монгол" Олон улсын Бадукын 6-р тэмцээн 2017 оны 9-р сарын 16 бямба гарагт 09:30 минутаас БНСУ-ын Элчин Сайдын Яамны байранд боллоо. Нийт 60 орчим тамирчин хасагдах системээр өрсөлдсөнөөс 

1-р байр Ц.Сансар
2-р байр До Сун Бёнг
3-р байр Ц.Оюутбилэг
шагналт байр Р.Тунгалаг нар амжилттай оролцлоо. Нийт хүрэлцэн ирсэн бүх тоглогчиддоо баярлалаа. 

Friday, September 8, 2017

"Бадук Монгол" Олон улсын Бадукын 6-р тэмцээн

"Бадук Монгол" Олон улсын Бадукын 6-р тэмцээн 2017 оны 9-р сарын 16 бямба гарагт 90:30 минутаас БНСУ-ын Элчин Сайдын Яамны байранд болно. Нийтдээ макмахон системээр (2,1,0) 5 өрөг тоглоно. Нэг талдаа 20 минут.

09:30 Бүртгэл, Нээлт
10:00 1-р өрөг
11:00 2-р өрөг
12:00 Үдийн хоол
13:00 3-р өрөг
14:00 4-р өрөг
15:00 5-р өрөг
16:00 Хаалт

Бүх тамирчдыг урьж байна.

Монгол дахь Бизнес Эрхлэгч Солонгос иргэдийн Нийгэмлэг
БНСУ-ын Элчин Сайдын Яам
Монголын Го-гийн Холбоо

Monday, September 4, 2017

Зэрэг олгох тухай:


Доод Лигийн тэмцээнд оролцсон үр дүн, ур чадварыг харгалзан үзэж дараах хүмүүст зэрэг олгож байна.

Төгсжаргалан 11к
Оюунбат 11к
Төгсжаргал 12к
Азжаргал 14к
Энгүүн 14к

Монголын Го-гийн Холбоо

Доод Лигийн Чансаа тогтоох Намрын (2017) тэмцээний РЕЙТИНГ


Доод Лигийн Чансаа тогтоох Намрын (2017) тэмцээний дүн

Доод Лигийн Чансаа тогтоох Намрын (2017) тэмцээн 9-р сарын 2 бямба гарагт Гокали клубын байранд явагдаж өнгөрлөө. Уг тэмцээнд 17 тамирчин өрсөлдөж Г.Номин-Эрдэнэ түрүүлж алтан медаль авсан бол Т.Төгөлдөр "эргэн ирэлт" хийж мөнгөн медаль хүртэв. Хүрэл медалийг сүүлийн 3 тэмцээний 15 тоглолтоос 12 хожил аваад байгаа Б.Халиун авлаа. Медальтнуудыг Дунд Лигийн Чансаа тогтоох Намрын (2017) тэмцээнд урьж байна. Хамгийн бяцхан оролцогчийн нэг Төгсжаргалан 3 хожилтойгоор 9-р байранд оржээ. Нийт тоглогчиддоо улам их амжилт хүсье. 

Монголын Го-гийн Холбоо