Monday, November 27, 2017

Шинэ жилийн арга хэмжээ, кюү дан гардуулах ёслолын УРИЛГА


12-р сарын 09 бямба гарагт болох Улсын Аварга шалгаруулах тэмцээний дараа (18-19 цаг) Этүгэн Зочид буудлын ресторанд Кюү, Дангийн гэрчилгээ гардуулах ёслол болон шинэ жилийн арга хэмжээтэй. Нийт тамирчдыг урьж байна. Жич: насанд хүрэгчид
ТАХ: 23000   лавлах: 91690151

Кюүгийн гэрчилгээ 1к-6к
Дангийн гэрчилгээ 1d-7d


Этүгэн Зочид буудлын байршил

Saturday, November 25, 2017

Улсын аварга шалгаруулах тэмцээн 2017

Тэмцээний удирдамж

Тэмцээний горим:
19*19 хөлөг дээр, Макмахон 5-6 өрөг, талдаа 30 минут  1х30

Дүн гаргах:
Макмахон оноо+SOS+SOSOS+шүүгчийн шийдвэр
Хаана: Хүүхдийн төв номын сан (Соёлын төв өргөө)

Оноолт:
Ижил макмахон оноотой тамирчид хоорондоо оноолт таарна. Хэрэв сондгойрвол дараагийн группээс хамгийн өндөр зэрэгтэй (дан кюү+рейтинг) тамирчныг дээд группт оруулж тэгшилнэ. Гоц мөргөсөн тохиолдолд автоматаар хамгийн бага оноотой тамирчныг сонгоно. Нэг тамирчин нэг удаа гоц мөргөнө. 

1d-5d тамирчид 2 макмахон оноо
1к-6к тамирчид 1 макмахон оноо
7к-30к тамирчид 0 макмахон оноо

Хугацаа:
2017 оны 12-р сарын 09 (бямба)
10:00-11:15 1-р өрөг
11:15-12:30 2-р өрөг

12:30-13:30 Цайны цаг

13:30-14:45 3-р өрөг
14:45-16:00 4-р өрөг
16:00-17:15 5-р өрөг
(17:15-18:00 6-р өрөг)

Статус:
Рейтинг тооцно. А зэрэглэл.

Шагнал:
1-р байр  Алтан медаль, Өргөмжлөл
2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл
3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл


Бүртгэл:
2017 оны 12-р сарын 08 (баасан) өдрийн 18 цаг хүртэл
утас: 91690151
info@gomgl.org мейлээр
facebook групп, пейжээр
биеэр ирж бүртгүүлнэ


Зохион байгуулагч
Монголын Го-гийн холбоо
Калихаккин ХХК

Доод Лигийн Чансаа тогтоох Өвлийн (2017) тэмцээн зарлаж байна


12-р сарын 02 бямба гарагт 9:50 цагаас Гокали клубын байранд зохиогдоно. 7к-25к зэрэгтэй тамирчид бүртгүүлнэ үү...Утас 91690151

Журам:
Макмахон системээр 5 өрөг 0 оноотойгоор тоглоно. А зэрэглэлийн, рейтинг тооцох, кюү ахиулах боломжтой. Доор комментоор, утсаар, биеэр ирж бүртгүүлнэ үү. Гокали клубын байр Тэнгис кинотеатрын эсрэг талд Бишрэлт зочид буудлын хойно Дипломатын 95 байрны 77 тоот.
Эхний 3 байранд орсон тамирчид Дунд Лигийн Чансаа тогтоох өвлийн тэмцээнд орох эрхтэй.
1-р байр Алтан медаль
2-р байр Мөнгөн медаль
3-р байр Хүрэл медаль

Оролцох тамирчид 9:30-9:50 цагийн хоооронд хүрэлцэн ирээрэй тэмцээн яг 10 цагт эхэлнэ...5 өрөг тоглоно...хэрэв хоцорч ирэхээр бол ирж яваагаа утсаар мэдэгдвэл програмд нэрийг нь оруулах боломжтой...нэгэнт бүх нэр программд ороод тэмцээн эхэлсний дараа нэр нэмж оруулах боломжгүй байдгийг анхаарна уу
10:00-11:15 1-р өрөг
11:15-12:30 2-р өрөг
12:30-13:30 Цайны цаг
13:30-14:45 3-р өрөг
14:45-16:00 4-р өрөг
16:00-17:15 5-р өрөг

Жич: Оролцох хүний тооноос хамаарч тэмцээн зохион байгуулах системийг өөрчилж болзошгүй. Өөрчилсөн тохиолдолд тэмцээний өмнө мэдэгдэнэ.

Friday, November 24, 2017

Азийн эмэгтэйчүүдийн анхдугаар тэмцээнд амжилттай оролцож 3-р байр эзэллээ


Азийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах ганцаарчилсан төрөлд манай тамирчин Р.Тунгалаг амжилттай оролцож 3-р байр эзэллээ. Тэрээр эхний өрөгт Тайланд (3d) ХонгКонг (5d) тамирчдыг ялж сүүлийн өрөгтөө Хятадтай (6d) тоглон ойролцоо оноогоор хожигдсон билээ. 


Азийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах багийн төрөлд Б.Халиун, О.Хулан, Б.Этүгэн нар амжилттай оролцлоо. Энэ тэмцээнд О.Хулан 2 хожил авч сайхан амжилт үзүүлэв. Түүхэн амжилт үзүүлж оролцсон нийт тамирчид, ивээн тэтгэсэн  Кали Хаккин ХХК-д баярласан талархсанаа илэрхийлье 

Мандал сумын аварга шалгаруулах тэмцээн болов


Сэлэнгэ аймгийн Мандал сумын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 11-р сарын 4 өдөр Зүүнхараа хотын Хүүхдийн ордон явагдлаа. Уг тэмцээнд 13 тамирчин оролцсон байна. 
1-р байр Лхагвасүрэн
2-р байр Эрдэнэбат
3-р байр Эрхэмбаяр