Thursday, December 21, 2017

Р.Тунгалаг Олон Улсын Хэмжээний Мастер боллоо

Монголын Го-гийн Холбооны тамирчин Р.Тунгалаг Го-гийн төрлөөр анхны Олон Улсын Хэмжээний Мастерын болзол хангалаа. Р.Тунгалаг нь го-гийн 3-р дантай Монголын хамгийн өндөр зэрэгтэй эмэгтэй тамирчин бөгөөд сарын өмнө болж өнгөрсөн Азийн Эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд 3-р байр эзэлсэн юм. 

Дан Кюүгийн батламж гардууллаа

2017 оны 12-р сарын 09 бямба гарагт болсон Шинэ жилийн арга хэмжээний үеэр 6к-1к зэрэгтэй тамирчидад КЮҮ-гийн батламж, 1 дангаас зээш зэрэгтэй тамирчдад ДАН-гийн батламж олгож Удирдах Зөвлөлийн Дарга Ш.Бат-Эрдэнэ гардуулсан байна. Дангийн Батламжийг 13 тамирчин, Кюүгийн батламжийг 18 тамирчин авчээ. 

Улсын аварга шалгаруулах тэмцээн дүнгээ гаргалаа.

2017 оны Улсын Аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 09 бямба гарагт болж өндөрлөлөө. Уг тэмцээнд 28 тамирчин оролцсон байна. Зүүнхараа хотоос ирж оролцсон Б.Лхагвасүрэн 3 хожил авч урамтай сайхан тоглолт үзүүлсэн байна. Доод хэсэгт Т.Балжинням 3 хожилтой, дунд хэсэгт Б.Этүгэн 3 хожилтой тэргүүлсэн бол Ц.Сансар 5 хожлоор Улсын аварга боллоо. 2-р байр Мөнгөн Медалийг Ц.Золжаргал 3-р байр хүрэл медалийг Ц.Оюутбилэг нар хүртжээ.



Доод Лигийн Чансаа тогтоох Өвлийн тэмцээн боллоо

Доод Лигийн Чансаа тогтоох Өвлийн тэмцээн  12-р сарын 02 бямба гарагт боллоо. Уг тэмцээнд 10 тамирчин оролцож дүнгээ гаргалаа. Алсын холын Америк орноос интернэтээр оролцсон 6 настай Г.Цэлмүүн 5хожил авч түрүүлсэн байна. Ингэснээр 1675,6 рейтингтэй болжээ. Мөн уг тэмцээнд оролцсон амжилтаар О.Анударь 6к зэрэг авчээ. О.Оюунбаатар анхны медалиа авсан бол И.Батнайдвар анхны тэмцээндээ оролцсон нь энэ юм.

Saturday, December 2, 2017

Хос тоглолтын дэлхийн аваргад оролцож байна


 Япон Улсын Токио хотод 12-р сарын 01-06 өдрүүдэд болж байгаа Хос тоглолтын Дэлхийн аварга шалгаруулах 28-р удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлж О.Эрдэнэсүх, Р.Тунгалаг нар оролцож байгаа билээ. Өнөөдөр эхний өргийн Сербийн хостой хийж анхны ялалтаа авсан байна. Маргааш Хонгконгийн хостой оноолт таарчээ. Тэмцээнд нийт 5 өрөг тоглох юм. Тамирчиддаа амжилт хүсье

Монголын Го-гийн Холбоо