Monday, March 27, 2017

Зэрэг олгох тухай

Дунд Лигийн тэмцээнүүдэд оролцсон байдал, тоглолтын ур чадварыг үнэлж дараах тамирчдад зэрэг олгож байна.
Б.Тэмүүжин 1 ДАН
Ц.Хатанбаатар 1 ДАН
С.Нямбаатар 1 кюү

Дунд Лигийн Чансаа тогтоох Хаврын тэмцээний дараах рейтинг


Дунд Лигийн Чансаа тогтоох Хаврын тэмцээний дүн

3-р сарын 25 бямба гарагт зохиогдсон Дунд Лигийн Чансаа тогтоох Хаврын тэмцээнд 14 тамирчин оролцож 5 өрөг тоглож дүнгээ гаргалаа. Ц.Хатанбаатар 5 хожил авч тэргүүлэн Алтан медаль, Дээд Лигт тоглох эрх авсан бол С.Нямбаатар, Б.Тэмүүжин нар удааллаа.



Хүрлийн төлөө тоглолт


Wednesday, March 22, 2017

Мексик Өмнөд Америкын Го Конгрессийг зохион байгуулна



Өмнөд Америкт Го харьцангуй сүүлд хөгжиж эхэлсэн ч хэдийнээ 10 улс Олон Улсын Го-гийн Холбооны гишүүнээр бүртгүүлж тивийн хэмжээний анхны Го конгрессийг зохион байгуулах гэж байна. Тус тивд тэргүүлэгч Мексик улс зохион байгуулах эрхийг авснаар 10-р сард зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Уг тэмцээнд Мексик, Аргентин, Колумб, Чили, Бразил, Венесуел, Гватемал, Эквадор, Перу, Коста-Рика гэсэн 10 улс мэдүүлгээ өгөөд байна.

Monday, March 20, 2017

Сайн дурын ажилд уриалж байна

Нийт гишүүдэд: Сонирхогчийн болон мэргэжлийн го-гийн талаарх шинэ мэдээ мэдээллийг гадаад хэл дээрээс (ямар ч хэл байж болно) орчуулж Монголын Го-гийн Холбооны веб хуудас, facebook дээр нийтэлж Го-г олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, таниулан сурталчлах ажилд гар бие оролцохыг уриалж байна. Нийтлэл бичихдээ видео зураг оруулбал илүү үзэмжтэй харагдана. Мөн зөв бичгийн алдаагүй, эх сурвалжийг дурдсан байх хэрэгтэй. Орчуулагчийн зөвшөөрлөөр редакторлах боломжтой байх хэрэгтэй. facebook, Веб хуудасны модератор эрхээр нийтлэнэ. Тусалж дэмжсэнд баярлалаа. 
Монголын Го-гийн Холбоо

Манай холбооны шинэ сайт нээгдлээ

Биеийн тамир, Спортын газраас хэрэгжүүлсэн бүх спорт холбоодыг портал сайтад нэгтгэх ажлын хүрээнд Монголын Го-гийн Холбооны шинэ сайт нээгдлээ. Энэ сайт нээгдсээр манай холбооноос оруулж буй тэмцээнд уралдааны хуваарь, клуб, зэрэг цол, үйл явдал, дүрэм журам, рейтинг зэрэг албан ёсны мэдээллийн сан үүсэх ба Биеийн тамир, Спортын газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдэж байх юм. 

http://sport.gov.mn/go  гэх албан ёсны домайн нэрийн дор манай сайт бүртгэлтэй байна. ЭНД дарж үзнэ үү. 

Засгийн газрын домайн нэрийн дор бүх спорт холбоод нэгдсэн нэг бүртгэлтэй болсноор спортын холбоодын мэдээ мэдээллийг нэг дор хүлээн авах боломжтой болж байна. Уг ажлыг зохион байгуулсан Биеийн тамир, Спортын газарт Монголын Го-гийн Холбооны зүгээс талархал дэвшүүлж хамтран ажиллахаа илэрхийлж байна.

Монголын Го-гийн Холбоо

Thursday, March 16, 2017

Дунд Лигийн Чансаа тогтоох Хаврын тэмцээн

3-р сарын 25 бямба гарагт Дунд Лигийн Чансаа тогтоох Хаврын тэмцээн 2017 болох тул 1к-5к тамирчид бүртгүүлнэ үү...


Журам:
Макмахон системээр 5 өрөг 0 оноотойгоор тоглоно. А зэрэглэлийн, рейтинг тооцох, кюү ахиулах боломжтой.
Дээд Лигийн оны сүүлийн хагаст оролцох эрхийг энэ тэмцээнээс олгоно. 35 минут, 1-30с бёоёми.
Оролцох тамирчид 9:30-9:50 цагийн хоооронд хүрэлцэн ирээрэй тэмцээн яг 10 цагт эхэлнэ...5 өрөг тоглоно...хэрэв хоцорч ирэхээр бол ирж яваагаа утсаар мэдэгдвэл програмд нэрийг нь оруулах боломжтой...нэгэнт бүх нэр программд ороод тэмцээн эхэлсний дараа нэр нэмж оруулах боломжгүй байдгийг анхаарна уу
10:00-11:15 1-р өрөг
11:15-12:30 2-р өрөг
12:30-13:30 Цайны цаг
13:30-14:45 3-р өрөг
14:45-16:00 4-р өрөг
16:00-17:15 5-р өрөг

1-р байр Алтан медаль (Дээд Лигт шууд оролцоно)
2-р байр Мөнгөн медаль
3-р байр Хүрэл медаль

Saturday, March 11, 2017

Рейтинг шинэчлэгдлээ 03/11

Доод Лигийн Чансаа тогтоох Хаврын тэмцээний дараах байдлаар (03р сарын 11) рейтингийг шинэчлэн тогтоолоо. Мөн кюүгийн өөрчлөлтийг шинэчлэн нийтлэв.

Зэрэг олгох тухай (03/11)

Доод Лигийн Чансаа тогтоох Хаврын тэмцээнд оролцсон байдал ур чадварыг үнэлэн дараах хүмүүст зэрэг олгож байна. 

7к    Г. Отгонбаяр
8к    Х.Амарбаясгалан
10к   Хандсүрэн
10к   Д.Номин-Эрдэнэ
11к   Оюунбаатар
14к   Мягмарбаатар
15к   Оюунбат
16к   Нандин
16к  Хас-Эрдэнэ
16к  О.Одбаяр
17к М.Цогжавхлан
17к М.Баяржавхлан
18к  Б.Тэргэл

Доод Лигийн Чансаа тогтоох Хаврын тэмцээнийн дүн гарлаа

Доод Лигийн Чансаа тогтоох Хаврын тэмцээн 3-р сарын 11 бямба гарагт Гокали клубын байранд амжилттай болж өнгөрлөө. Уг тэмцээнд 18 тамирчин оролцож 5 өрөг тоглож дүнгээ гаргалаа. Тус клубын шинэ сурагчид тэмцээнд анх удаа оролцож эхний хожлуудаа авлаа.  Мөн уг тэмцээнд амжилттай оролцсон зарим тамирчид зэргээ ахиулсан болно. Медаль хүртсэн дараах гурван тамирчныг Дунд Лигийн Чансаа тогтоох Хаврын тэмцээнд урьж байна.
 
1-р байр О.Хулан Алтан медаль
2-р байр Г.Отгонбаяр Мөнгөн медаль
3-р байр Б.Халиун Хүрэл медаль 


Ирж оролцсон бүх тамирчиддаа  баярлалаа. 


Monday, March 6, 2017

Доод Лигийн Чансаа тогтоох Хаврын (2017) тэмцээн зарлаж байна


3-р сарын 11 бямба гарагт 10 цагаас Гокали клубын байранд Доод Лигийн Чансаа тогтоох Хаврын тэмцээн зохиогдоно. 6к-25к зэрэгтэй тамирчид бүртгүүлнэ үү...Утас 91690151


Журам:
Макмахон системээр 5 өрөг 0 оноотойгоор тоглоно. А зэрэглэлийн, рейтинг тооцох, кюү ахиулах боломжтой. Гокали клубын байр Тэнгис кинотеатрын эсрэг талд Бишрэлт зочид буудлын хойно Дипломатын 95 байрны 77 тоот. Эхний 3 байранд орсон тамирчид Дунд Лигийн Чансаа тогтоох Хаврынтэмцээнд орох эрхтэй.

1-р байр Алтан медаль
2-р байр Мөнгөн медаль
3-р байр Хүрэл медаль

Буриадын Го-гийн Холбоотой нөхөрсөг тоглолт хийлээ


2017 оны 3-р сарын 4 бямба гарагт ОХУ-ын Буриадын Улаан-Үүд хотноо буриад анд нөхөдтэй нөхөрсөг тоглолт хийлээ. Европын 3 дантай Виталий Раднаев болон 1 кюүтэй Олег, 3к-7к зэрэгтэй бусад тамирчидтай манай холбооны 1 дантай Ц.Золжаргал, 2к зэрэгтэй Б.Баттулга, Г. Болд нар тоглолоо. Буриадын Го-гийн Холбоо нь 15 орчим тамирчинтай юм.  Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд тус тусын тэмцээнд харилцан оролцох, нөхөрсөг тоглолтыг уламжлал болгон зохион байгуулах зэргийг ажлуудыг ярилцлаа. Оросын мэргэжлийн 3Р зэрэгтэй Александр Динерштейний гарын үсэг бүхий Го-гийн номыг манай холбоонд дурсгал болгон өгсөн нь таатай хэрэг байв. Улаан үүд хот нь 500,000 орчим хүнтэй бөгөөд анх удаа Виталий Раднаевын удирдаг "Снежный Барс" группын дэмжлэгтэйгээр Го-гийн клуб байгуулагдаж саяхан анхны тэмцээн хийсэн байна. Цаашид го-г буриадын хэмжээнд хөгжүүлнэ гэж Раднаев төлөвлөж байгаа юм байна. Орос улс Европын шилдэг тоглогчид шилдэг тоглогчдоор хүчирхэг гүрэн юм.