Tuesday, September 4, 2018

Солонгосын Бизнес эрхлэгчдийн нийгэмлэгээс зохион байгуулдаг Го-гийн тэмцээн

Бүртгэл: (доор комментоор бүртгүүлээрэй)
Солонгосын Бизнес эрхлэгчдийн нийгэмлэгээс зохион байгуулдаг Го-гийн тэмцээнд урьж байна. Тэмцээн 9-р сарын 15 бямба гарагт 9:45 цагаас БНСУ-ын элчин сайдын яамны байранд болно. Энэ удаагийн тэмцээн Макмахон системээр (өмнөх улсын аваргатай ижил) бүх тоглогч 5 өрөг тоглоно.


1. 1 d дээш эхний 3 байр шагналтай
2. 1к-6к хамгийн өндөр амжилт үзүүлсэн тоглогч Тусгай шагнал
3. 7к ба түүнээс доош хамгийн өндөр амжилт үзүүлсэн тоглогч тусгай шагнал.
Өдрийн хоол ба тэмцээний үеэр хөнгөн зууш, ус кофетой.

Элчингийн байранд нэвтрэхдээ иргэний үнэмлэх төрсний гэрчилгээтэй ирэхийг анхаарна уу

Monday, April 30, 2018

Япон Улсын Элчин Сайдын Нэрэмжит цомын төлөө 14 тэмцээн



Япон Улсын Элчин Сайдын Нэрэмжит цомын төлөө 14 тэмцээн 3-р сарын 24 бямба гарагт Монгол Япон Төв дээр амжилттай болж өнгөрлөө. Уг тэмцээн Ц.Сансар түрүүлж,                    Ц. Оюутбилэг, А.Дэмбэрэлнямбуу нар удааллаа. Зүүнхараа хотоос олон шавьтайгаа ирж оролцсон Ичинхорлоо багш, дэмжлэг үзүүлсэн Кикүчи багш нар болон оролцсон нийт тоглогч нартаа баярлалаа. 
Монголын Го-гийн Холбоо

Monday, March 19, 2018

Япон улсын Элчин Сайдын Нэрэмжит Цомын Төлөөх 14-р тэмцээн

Тэмцээний удирдамж

Тэмцээний горим:
19*19 хөлөг дээр, Макмахон 5 өрөг, талдаа 30 минут  1х30

Дүн гаргах:
Макмахон оноо+SOS+SOSOS+шүүгчийн шийдвэр
Хаана: Монгол Япон төв

Оноолт:
Ижил макмахон оноотой тамирчид хоорондоо оноолт таарна. Хэрэв дээд групп сондгойрвол дараагийн группээс хамгийн өндөр зэрэгтэй (дан кюү+рейтинг) тамирчныг дээд группт оруулж тэгшилнэ. Гоц мөргөсөн тохиолдолд автоматаар хамгийн бага оноотой тамирчныг сонгоно. Нэг тамирчин нэг удаа гоц мөргөнө.

1d-5d тамирчид 2 макмахон оноо
1к-6к тамирчид 1 макмахон оноо
7к-30к тамирчид 0 макмахон оноо

Хугацаа:
2018 оны 03-р сарын 24 (бямба)
10:00-11:15 1-р өрөг
11:15-12:30 2-р өрөг

12:30-13:30 Цайны цаг

13:30-14:45 3-р өрөг
14:45-16:00 4-р өрөг
16:00-17:15 5-р өрөг


Статус:
Рейтинг тооцно. А зэрэглэл.

Шагнал:
1-р байр  Япон Улсын Элчин Сайдын Нэрэмжит цом Алтан медаль, Өргөмжлөл
2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл
3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл


Бүртгэл:
2018 оны 03-р сарын 23 (баасан) өдрийн 18 цаг хүртэл
утас: 91690151
info@gomgl.org мейлээр
facebook групп, пейжээр
биеэр ирж бүртгүүлнэ