Байгаль 2017

2017 оны 7-р сард Байгаль нуур орчимд Буриадын Го-гийн Холбоо болон ОХУ-ын Го-гийн Холбоо хамтран зохион байгуулж буй олон улсын чанартай Го-гийн тэмцээнд манай холбоо албан ёсоор оролцохоор болсон билээ. Уг тэмцээнтэй холбоотой бүхий л мэдээллийг энэ хуудсаар хүргэх болно. Байнга шинэчилж байх тул зочлох бүртээ шалгаж байна уу!

1. Хэзээ
2017 оны 7-р сарын 14-18 өдөр (шинээр өөрчлөгдсөн болно)


2. Хаана
Байгаль нуурын ? газар

3. Хэн оролцох
25кюү ба түүнээс дээш зэрэгтэй бүх тамирчид.
18 наснаас доош тамирчид харгалзах хүн, эсвэл итгэмжлэлээр хил гарахыг анхаарна уу


4. Хэрхэн бүртгүүлэх
91690151 утсаар, info@gomgl.org  мейлээр болон facebook хуудсанд хандаж бүртгүүлнэ үү



5. Төлбөр
Байгаль нуурын эрэг дээрх цогцолборт нэг хүн 1300 (600ор+хоол700) рубль (1 рубль 45 төгрөг) орчимд байх тооцоо байна. Үнэд өдрийн 3 хоол багтсан болно. 5 наснаас доош хүүхэд оргүйгээр (0 ор+хоол700)байрлаж болно. 12 хүртэлх насны хүүхэд 1000рубль (300ор+700хоол) болох юм байна.


6.  Тээвэр: Бөөндөө автобусаар явж магадгүй. Мөн өөрсдийн машинаар хамтдаа явж болно.
Улаанбаатар хотоос 720 орчим км.





7. Тэмцээний журам
25к ба түүнээс дээш зэрэгтэй тоглогч. Макмахон оноолтоор 8 өрөг. Өдөрт 2 өрөг тоглоно. Цаг талдаа 45 минут 3*30с бёо-ёмитой. Макмахон оноолтоор зарим бүлгийн цаг талдаа 30 минут байна. Тэмцээнд түрүүлсэн болон 6 ба түүнээс дээш хожил авсан тамирчдад ивээн тэтгэгчийн шагнал олгоно. Шагналын нийт сан 20,000 рубль.