Зэрэг цол авах

Товч танилцуулга
Кюү дан болон Улсын зэрэг цол (Олон улсын хэмжээний мастер, Спортын мастер, Спортын дэд мастер) олгох журмыг зэрэг баримталж ажиллана. Олон улсын уралдаан тэмцээнд кюү данг хэрэглэх бол Улсын зэрэг цолыг зөвхөн дотоодын тэмцээнд хэрэглэж болно.

Кюү дан олгох журам
Монголын Го-гийн Холбоо сонирхогчийн 30кюүгээс 7дан хүртэлх зэргийг олгож байна. Үүнээс 30к-16к хүртэл онлайн хичээлээр, 14к-6к зэргийг тэмцээний үр дүн, тоглогчийн ур чадварт үндэслэн багш нар, бусад эрх бүхий этгээдийн саналаар олгоно. 5к ба түүнээс дээш 7 дан хүртэлх зэргийг Монголын Го-гийн Холбооны зэрэг цолны зөвлөлийн шийдвэрээр олгоно.
Нэгэнт авсан кюү, дан буурахгүй, мөн буцаагдахгүй. Зэрэг дангийн өөрчлөлтийг улиралд нэг удаа хийж Зэрэг цолны зөвлөлөөс баталгаажуулна. Гадаадын иргэн болон Гадаадын үндэсний Холбооноос зэрэг цол авсан тоглогчийн зэрэг цолыг хүндэтгэн үзэх ч Зэрэг цолны зөвлөлийн шийдвэрийг баримтална.



Улсын Цол зэрэг олгох журам (2016/03)

1.       Олон улсын хэмжээний мастер
1.1.    Сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний 10 байранд шалгарвал
1.2.    Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эхний 5 байранд шалгарвал
1.3.    10 ба түүнээс дээш орон оролцсон олон улсын тэмцээнд эхний 5 байранд шалгарвал
1.4. Олон улсын Го-гийн Холбоо, Япон улс, Бүгд Найрамдах Хятад Ард улс, Бүгд найрамдах Солонгос Улсын Го-гийн Холбооноос олгодог сонирхогчийн зэрэглэлээр 5 ба түүнээс дээш данг авсан бол
1.5.    Япон улс, Бүгд Найрамдах Хятад ард улс, Бүгд найрамдах Солонгос улсын Го-гийн мэргэжлийн Холбооноос мэргэжлийн зэрэглэлээр  1 дүгээр данг авсан бол



2.       Спортын Мастер
2.1.    Сонирхогчдын дэлхийн аварга шалгарулах тэмцээнд эхний 20 байранд шалгарвал
2.2.    Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эхний 10 байранд шалгарвал
2.3.    10 ба түүнээс дээш улс оролцсон олон улсын тэмцээнд эхний 10 байранд шалгарвал
2.4.    Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлсэн бол
2.5. Рейтинг тооцох тэмцээнүүдэд тогтмол оролцон тухайн  жилдээ 21 өрөг тоглож рейтингээ 2000-д хүргэвэл
2.6   Спортын дэд мастер зэрэгтэй  тамирчин Улсын аваргад нэг удаа түрүүлбэл (2016 онд нэмэгдсэн)



3.       Спортын дэд мастер
3.1.    Монгол Улсын  аварга шалгаруулах тэмцээнд нэг удаа түрүүлж тухайн жилдээ рейтинг тооцох тэмцээнүүдэд тогтмол оролцон нийтдээ 21 өрөг тоглосон бол
3.2.   Рейтинг нь 1800-д хүрсэн тамирчин рейтинг тооцох тэмцээнүүдэд эхний 3 байранд 3 удаа шалгарвал
3.3.  Рейтинг нь 1850-д хүрсэн тамирчин рейтинг тооцох тэмцээнүүдэд тогтмол оролцон тухай жилдээ 21 өрөг тоглосон бол
4.       Улсын шүүгч
4.1.  Улсын шүүгчийн сургалтад хамрагдаж Рейтинг тооцох тэмцээнүүдийг 8-аас доошгүй удаа шүүж үүнээс 6-аас доошгүй удаа Ерөнхий шүүгчээр, 2-оос доошгүй удаа ерөнхий шүүгчийн туслахаар ажиллавал.


Цол зэрэг олгох журам                                Биеийн тамир, спорт хөгжлийн төв 2016 он






 Кюү (K) Дангийн (D) тухай ойлголт


Сонирхогчийн кюү (K) ба дан (D). Дээрээс доош жагсаав.
                                                        
9D билэгдлийн чанартай                                                  
8D Сонирхогчийн Го-гийн Дэлхийн Аваргад түрүүлсэн сонирхогчид өгдөг
7D Монголын Го-гийн Холбооноос өгөх хамгийн дээд дан
6D
5D
4D
3D
2D
1D
1к (кюү)




6к..........30к

Мэргэжлийн дан Р үсгээр тэмдэглэнэ.Дээрээс доош жагсаав.
9P
8P
7P
6P
5P
4P
3P
2P
1P